Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ЦАГ ҮЕИЙН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2024.10.31
61 үзсэн

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ДААЛГАВАР

2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр                                             Дугаар 01                                                        Дархан

Цаг үеийн зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.17, Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, Эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7, 11.1.8, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг үндэслэн ДААЛГАХ нь:

Нэг. Орчны хог хаягдлын цэвэрлэгээ, хогийн ургамлын устгал, тохижилтыг сайжруулах талаар

1.Дархан сумын Засаг даргад

1.1.Сууц өмчлөгчдийн холбоодтой хамтарч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг өөрийн эзэмшлийн орчны хог хаягдлын цэвэрлэгээ, хогийн ургамлын устгал, тохижилтын ажилд бүрэн хамруулан, зохих удирдлагаар хангаж 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дотор зохион байгуулж ажиллах,

1.2.Аж ахуйн нэгж, байгууллагын орчны 50 м газрын зураглалыг гарган байгууллага тухай бүрд танилцуулан цэвэрлэгээ, үйлчилгээг хийлгүүлэн үр дүнгийн тайланг хүлээн авч нэгтгэн аймгийн Захирагчийн ажлын албанд 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөрт багтаан хүргүүлэх,

2.Шарын гол, Хонгор, Орхон сумдын Засаг дарга нарт

2.1.Орчны хог хаягдлын цэвэрлэгээ, хогийн ургамлын устгал, тохижилтын ажилд тухайн сумын нутаг дэвсгэрт оршин, үйл ажиллагаа явуулж буй нийт төрийн байгууллагууд, баг, аж ахуйн нэгж, иргэдийг бүрэн хамруулан зохих удирдлагаар хангаж 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дотор зохион байгуулж ажиллах,

2.2.Аж ахуйн нэгж, байгууллагын орчны 50 м газрын зураглалыг гарган байгууллага тухай бүрд танилцуулан цэвэрлэгээ, үйлчилгээг хийлгүүлэн үр дүнгийн тайланг хүлээн авч нэгтгэн аймгийн Захирагчийн ажлын албанд 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөрт багтаан хүргүүлэх

3.Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга нарт

3.1.Орчны хог хаягдлын цэвэрлэгээ, хогийн ургамлын устгал, тохижилтын ажлыг 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дотор зохион байгуулж, явцад хяналт тавин, үр дүнг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор аймгийн Захирагчийн ажлын албанд мэдээлэх,

3.2.Хог хаягдалтай холбоотой орчны эрүүл ахуйн чиглэлийн ухуулга сурталчилгааг иргэдийн дунд зохион байгуулахыг Эрүүл мэндийн газар,

3.3.СӨХ, аж ахуйн нэгж байгууллагуудын тохижилт, хог хаягдлын цэвэрлэгээ, хог ургамлын устгалын ажилд хяналт тавихыг аймгийн Захирагчийн ажлын албанд, хог хаягдлыг цаг алдалгүй ачиж, хогийн цэгт хүргэж устгахыг аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газар тус тус хариуцан зохион байгуулах,

3.4.Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ-ыг өөрийн эзэмшлийн орчны тохижилт, хог хаягдлыг тогтмол цэвэрлэх, цэвэрлэгээнд бүрэн хамруулах ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангах ажлыг аймгийн Захирагчийн ажлын албанд,

3.5.Агентлагууд өөрийн байгууллагын хуваарьт ил задгай талбайн орчны хог хаягдлыг тогтмол цэвэрлэх, хогийн ургамлыг устгах, гадаад тохижилт, өнгө үзэмж /хашаа хайс, гэрлэн чимэглэл, зам талбай, үйлчлүүлэгч, иргэдийн амрах сандал, байгууллагын орчмын ногоон байгууламжийг засаж, сайжруулах, шинээр бий болгох гэх мэт/-ийг сайжруулах талаар санаачлгатай ажиллах,

4.Аж ахуйн нэгж, байгууллага, СӨХолбоодын дарга нарт

4.1.Цэвэрлэгээнд өөрийн байгууллагын ажилтнуудыг бүрэн хамруулан хяналт тавьж ажиллах, цэвэрлэгээ хийсэн мэдээллийг тухай бүр харьяа багийн удирдлагуудад мэдээлж байх,

4.2.Байгууллагын эзэмшлийн 50м зайд орших газрын хог хаягдал, хогийн ургамлыг бүрэн цэвэрлэж, ачуулах /хогийн ургамлыг шатааж утаа, май тавихгүй байх/

4.3.Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа нийт байгууллага, аж ахуйн нэгжүүд байгууллагынхаа гадаад тохижилт, өнгө үзэмж /хашаа хайс, гэрлэн чимэглэл, зам талбай, үйлчлүүлэгч, иргэдийн амрах сандал, байгууллагын орчмын ногоон байгууламжийг засаж, сайжруулах, шинээр бий болгох гэх мэт/-ийг сайжруулах талаар санаачлгатай ажиллах,

5.Нийт ард иргэдэд

5.1.Нийт иргэд оршин суух нөхцөлийн эрүүл ахуйдаа анхааран холбогдох байгууллагуудаас зохион байгуулж буй хог хаягдлын цэвэрлэгээ, хог ургамлын устгал, тохижилтын ажилд идэвхтэй оролцож, дахин ил задгай хог хаягдал хаяхгүй, орчноо, хотоо хоггүй байлгах, хийгдсэн тохижилт, бүтээн байгуулалтыг ариг гамтай ашиглан, иргэний үүргээ ухамсартайгаар биелүүлэх

Хоёр. Өвөлжилтийн бэлтгэлийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай

1.Сумдын Засаг дарга, нийт аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт

1.1.Аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээ, тоноглолын найдвартай ажиллагааг хангаж, халаалтын улирал эхлэх үед хэвийн горимыг алдагдуулахгүй, ослын нөхцөл үүссэн үед ашиглах нөөц, цахилгаан, дулааны эх үүсгэврүүдийг бэлтгэх зэрэг зайлшгүй арга хэмжээг хэрэгжүүлэх,

1.2.Өвөлжилтийн бэлтгэл ажлын хугацаатай төлөвлөгөөг гаргаж, зохион байгуулах, хэрэгжилтийн тайланг аймгийн Захирагчийн албанд тухай бүр мэдээлж байх,

1.3.Өвлийг өнтэй давах сарын аяныг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд өрнүүлэх, хэрэгжилтийг аймгийн Захирагчийн ажлын албанд 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дотор ирүүлэх,

1.4.Цас, мөс цэвэрлэхэд шаардлагатай багаж, хэрэгслийг байгууллагын нийт ажиллагсдын тооны 70%-д тооцон бүрдүүлэх,

1.5.Цас хайлуулах бодис, давс, хайрганы нөөцийг хангалттай бүрдүүлэхийг аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт үүрэг болгох,

2.Сууц өмчлөгчдийн холбоодод

2.1.Нийтийн зориулалттай орон сууцны болон зоорийн давхрын цэвэрлэгээ, дулаалга, цонх, хаалганы бүрэн бүтэн байдлыг хангах,

2.2.Улсын болон орон нутгийн хөрөнгөөр хийгдэж СӨХ-дод хүлээлгэн өгсөн ажлуудын ашиглалт, хамгаалалтыг сайжруулах,

2.3.Өвөлжилтийн бэлтгэлд зориулан ослын нөөцийг бүрдүүлэх,

3.Эрчим хүч, ус, дулааны байгууллагуудын дарга, захирал нарт

3.1.Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эрчим хүч, ус, дулааны байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлын хугацаатай бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган, хэрэгжилтийн тайланг аймгийн Захирагчийн ажлын албанд тухай бүр мэдээлж байх,

3.2.Өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт тавих зориулалтын нээлхий, худаг, камерын бүрэн бүтэн байдлыг хангуулж, эвдрэх үрэгдэх тохиолдол бүрд шуурхай сэргээн засаж аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах,

3.3.Усан хангамж, цэвэр, бохир усны байгууламжуудын засвар үйлчилгээг хийн үйл ажиллагаан хэвийн нөхцөлийг бүрдүүлэх,

4.Аймгийн нийт иргэдэд

4.1.Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар СӨХ болон мэргэжлийн байгууллагуудаас зохион байгуулж байгаа ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхэд хууль, тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах,

4.2.Иргэд, оршин суугчид гэр, орц, хаалга, цонхоо дулаалан, түлээ нүүрсээ бэлтгэж, дулааны алдагдлаа багасган, хэрэглээний зөв горимд дулааныг ашиглах,

5.Сумдын Засаг дарга, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга, Ерөнхий боловсролын сургуулийн захирал, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч нарт

5.1.Монгол Улсын Засгийн газрын “Хөдөө аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 2016 оны 322, “Төв суурин газрын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай” 2016 оны 338 дугаар тогтоолуудыг чанд мөрдөж ажиллах,

6.Аймгийн Засаг даргын орлогчид

6.1.Албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж, Орчны хог хаягдлын цэвэрлэгээ, хогийн ургамлын устгал, тохижилтыг сайжруулах талаархажлын үр дүн,биелэлтийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор аймгийн Засаг даргад танилцуулах,

6.2.Орчны тохижилт, хог хаягдлын цэвэрлэгээ, хог ургамлын устгалын талаар олон нийтэд тогтмол мэдээлэх, идэвхтэй оролцож байгаа СӨХолбоод, аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын үр дүнг мэдээлэх, сурталчлах, оролцохгүй тааруу оролцож буй аж ахуйн нэгж байгууллагуудын талаар нийтэд мэдээлэх, тэднийг идэвхжүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллахыг, холбогдох арга хэмжээг хамтран зохион байгуулж, явцын тайланг тухай бүр аймгийн Засаг даргад тайлагнах,

6.3.Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар шуурхай хуралдаанд тухай бүр аймгийн Засаг даргад танилцуулж байхыг даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                   С.НАСАНБАТ