Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Үүрэг хүргүүлэх тухай

2024.10.31
52 үзсэн

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

АЛБАН ДААЛГАВАР

2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр                                 Дугаар 03                                                              Дархан

Үүрэг хүргүүлэх тухай.

Дархан-Уул аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний мэдлэг, дадлагыг дээшлүүлэх, болзошгүй гамшиг ослын үед ажиллах хүн хүч, техникийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор албан даалгавар хүргүүлж байна.

Нэг: Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн дарга нарт:

1.Монгол Улсын Шадар сайдын 2013 онд баталсан гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн дүрмийн 6.4 дэх заалт, Онцгой байдлын ерөнхий газрын 2013 оны 865 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгаас хамгаалах албаны дүрэм”-ийн 7 дугаар заалт, гамшгаас хамгаалах ангиллын сургалтын төлөвлөгөө хэрэгжүүлэх зорилгоор “Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт дадлага”-ын төвд гамшгаас хамгаалах дадлага сургалт зохион байгуулах.

2.Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж болзошгүй байгалийн гамшигтай тэмцэх бэлэн байдлыг хангаж, гамшиг ослын үед ажиллах хүн хүч, машин техникийн судалгааг 2017 оны 10 дугаар сарын 01-ний дотор Онцгой байдлын газарт darkhan.nema@yahoo.com цахимаар болон албан бичгээр хүргүүлэх.

 

Хоёр: Сумдын засаг дарга нар, Онцгой комиссын гишүүн

Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга О.Чимэдцэрэнд

1.Бэлчээрийн даацад тулгуурлан сум дундын болон аймаг дундын отрын бүс нутгууд, хилийн зурвас газарт отроор өвөлжих, хаваржих өрх, малын тоог тохирон холбогдох газруудтай зохих журмын дагуу гэрээ байгуулан хэрэгжүүлэх.

2.Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 186 дугаар тогтоолоор батлагдсан аймаг, сумын аюулгүй нөөцийг бүрдүүлэх, байршуулах.

3. Малын хашаа, саравч, уст цэгийг засварлах, тохижуулах, түлш бэлтгэх, цаг агаар хүндэрсэн нөхцөлд хэрэглэх өвс, тэжээл, гар тэжээлийг нөөцлөх, өвлийн хувцас хэрэглэл, хоол хүнс нөөцлөхзэрэг мал өвөлжилтийн бэлтгэл ажлыг малчин өрх бүрээр сайтар хангуулах.

 

Гурав: Аймгийн онцгой комиссын орлогч дарга,

Онцгой байдлын газрын дарга Г.Батбаярт:

1.Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний дадлага сургалтын хуваарийг гаргаж, сургалтыг чанартай зохион байгуулж, болзошгүй гамшиг ослын үед ажиллах хүн хүч, техникийн судалгааг нэгтгэж танилцуулахыг Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Г.Батбаярт үүрэг болгосугай.

 

Дөрөв: Албан даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн талаар

Албан даалгаврын үр дүнг нэгтгэн 2017 оны 10 сарын 15-ны дотор аймгийн Засаг даргад танилцуулахыг өвөлжилтийн бэлтгэл ажлын хэсгийн дарга, Засаг даргын орлогч Т.Ганболдод үүрэг болгосугай.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД ОНЦГОЙ КОМИССЫН

ДАРГА                   С.НАСАНБАТ