Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Шинэ коронавирусийн халдварын болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх,бэлэн байдлыг хангах тухай

2024.10.31
45 үзсэн

Монгол Улсын Эрүүл мэндийн яамны холбогдох эх сурвалжийн мэдээлснээр 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цагийн байдлаар Хятад улсад шинэ коронавирусын халдвараар 2796 хүн өвчилж, 80 хүн нас барсан, 461 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна. Бүрэн эдгэрсэн 49 иргэн эмнэлгээс гарсан. БНХАУ-ын Өвөр Монголд 7, Манжуурт 2, Шилийн голд 1, Эрээнд 4, бусад улс оронд нийт 35 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.

Улсын Онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр хуралдааны тэмдэглэл, аймгийн Онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дүгээр хуралдааны шийдвэрийг үндэслэн аймгийн Онцгой комиссоос дараах албан даалгаврыг хүргүүлж байна.