Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн ​бэлтгэл хангах, эрсдэлгүй даван туулах тухай

2024.10.31
25 үзсэн

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН
ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ДААЛГАВАР

2020 оны 09 сарын 09 өдөр                                           Дугаар 01-04/05                                         Дархан

 

Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн
бэлтгэл хангах, эрсдэлгүй даван туулах тухай

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 19 дүгээр тогтоолыг орон нутагт хэрэгжүүлэн ажиллах, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэн ажиллахыг ДААЛГАХ нь:

Нэг. Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газарт:

1.1 Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурлан өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацыг бодитой тогтооход анхаарч ажиллах, цаг уурын орчны аюултай, гамшигт үзэгдлийн талаарх урьдчилан сэргийлэх мэдээг иргэд, малчдад түргэн шуурхай дамжуулах ажлыг мэргэжлийн байгуууллагуудтай хамтран зохион байгуулах

1.2 2020-2021 онд өвөлжих, хаваржих малын тоог нарийвчлан гаргаж шаардагдах өвс, тэжээлийн хэрэгцээг тооцож иргэд, малчдын түвшинд хадлан, гар тэжээл, бэлтгэх ажлыг түргэн шуурхай зохион байгуулах,

1.3 Аймаг, сумдын аюулгүйн нөөцийн өвс, тэжээл бүрдүүлэх гэрээ, хэлцлийг хийх, цаг хугацаанд нь татан байршуулах ажлыг шуурхай зохион байгуулах, хяналт тавьж ажиллах,

1.4 Мэргэжлийн байгууллагуудтай хамтран мал өвөлжилт, отор нүүдэл хийх ажлыг зохион байгуулан зураглалыг нарийвчлан гаргаж “ARG”программд оруулж баталгаажуулах,

1.5 Малд тарга хүч авахуулах, үзлэг ангилалтыг явуулах, заазлах, хүнсэнд хэрэгцээлэх малын тоо, толгойг нарийвчлан гаргах, малчдыг махны үйлдвэрүүдтэй хамтран ажиллахад зуучлан ажиллах,

1.6 Малын гоц халдварт, халдварт, паразиттах өвчний эсрэг дархлаажуулалт, ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг технологит хугацаанд нь чанартай зохион байгуулах, мал эмнэлгийн дуудлага үйлчилгээний бэлэн байдлыг бүрдүүлж шуурхай удирдлагаар хангаж ажиллах,

1.7 Ургацын урьдчилсан балансыг тогтоох, ургацын штаб байгуулан ажиллаж, Улсын ургацын штабтай хамтран шуурхай ажиллах,

1.8 Мэргэжлийн байгууллагуудтай хамтран үрийн талбайд сортын хянан баталгааг хийлгэж, эхний ээлжинд чанар сайтай үр нөөцлөх талаар аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах,

1.9 Ургац хураалтад ажиллах хүн хүч, техникийн бэлтгэл зохион байгуулалтыг хангуулан цаг агаарын гамшигт үзэгдлээс ургац хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч ажиллах, богино хугацаанд хураалтын ажлыг явуулах

Хоёр. Сум, багийн Засаг дарга нарт:

2.1Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг заасан хэмжээнд бүрдүүлж ажиллах, иргэд, малчдын өвс, хадлан бэлтгэх хадлангийн талбайг хуваарилан олгох ажлыг цаг алдалгүй зохион байгуулах,

2.2 Мал сүрэгт намрын үзлэг, ангилалт, заазлалтыг технологийн хугацаанд чанартай зохион байгуулах, хүнсэнд болон дотоодын махны үйлдвэрүүдэд нийлүүлэх малын тоог нарийвчлан гаргах, нядлах зорилгоор мал, амьтныг сум, багийн нутаг дэвсгэрээс шилжих хөдөлгөөнд оруулахад хяналт тавьж ажиллах,

2.3 Өөрийн аймгийн сумдад болон өөр аймгийн нутагт өвөлжих, хаваржих, отор нүүдэл хийх өрх, малын тоог нарийвчлан гаргаж холбогдох газруудтай гэрээ, хэлцэл хийх,/хил залгаа сумдын Засаг даргын Тамгын газруудтай/

2.4 Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хариу арга хэмжээ авах бэлэн байдлын чадавхыг сайжруулах, зохион байгуулалтын арга хэмжээ авах,

2.5 Малын хашаа, хороо, худаг, уст цэгийн засвар үйлчилгээг цаг алдалгүй гүйцэтгэх, ариутгал халдваргүйтгэлд хамруулах, түлш бэлтгэх, дулаан хувцас хэрэглэл, хоол хүнс нөөцлөх, зэрэг мал өвөлжилтийн бэлтгэл ажлыг малчин өрх тус бүрээр сайтар хангуулах,

2.6 Аадар бороо, үерийн улмаас эвдэрсэн зам, гүүрийг засварлах зардлын тооцоог гаргах, зам гүүр засварлах ажилд орон нутгийн нөөц бололцоог дайчлан зохион байгуулахад мэргэжлийн байгууллагад тусалж, хамтран ажиллах, ургац хураалтад шаардлагатай хүний нөөцийн тооцоог гаргаж орон нутгийн иргэд болон оюутан залуусыг идэвхтэй оролцуулахад анхаарч ажиллах,

2.7 Үтрэм, элеватор, зоорийн засварыг дуусгах, ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэх, үтрэмийн талбайг цэвэрлэж, ургац хүлээн авах шаардлагад нийцүүлж бэлтгэх,

2.8 Нефть импортлогч болон тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжтэй хамтран ургац хураалтын ажлыг сааталгүй явуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах,

2.9 Ургац хураалтын үед нийслэл, аймгийн төв, томоохон суурин газарт шинэ ургацын төмс, хүнсний ногоо борлуулах, улсын болон аймгийн үзэсгэлэн худалдаануудад оролцуулах мөн хүнсний ногооны иш навчийг талбайд хаялгүй тэжээлд нөөцлөх, даршлах,

2.10 Ургац хураалтын техник засварыг чанартай гүйцэтгэж дуусгах, дилер аж ахуйн нэгж, иргэдийн уялдаа холбоог сайжруулах,

Гурав: Албан даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн талаар:

 

Албан даалгаврын үр дүнг нэгтгэн 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор аймгийн Засаг даргад танилцуулахыг өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийн дарга, Засаг даргын орлогч /Т.Ганболд/-д үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА С.НАСАНБАТ