Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах тухай

2024.10.31
23 үзсэн

ДАРХАН-УУЛ АЙМАГ
ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2021 оны 04 сарын 22 өдөр                                               Дугаар 01-04/03                                                                              Дархан

Коронавиурст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх,  хариу арга хэмжээ авах тухай

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 21-ний 45 дугаар тогтоолоор батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 91 дүгээр тогтоол, Улсын Онцгой комиссын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах, төрийн байгууллагын албан хаагчдыг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх зорилгоор төрийн байгууллагын удирдлагууд болон нийт төрийн албан хаагчдад ДААЛГАХ нь:

Нэг. Төрийн байгууллагын удирдлагуудад

1.1 Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэр, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг иргэд аж ахуйн нэгж байгууллагад үлгэр жишээ болохуйц хэмжээнд өндөр сахилга баттайгаар хэрэгжүүлэх;

1.2 Аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг байгууллагын албан хаагчиддаа танилцуулах, шаардлагатай тохиолдолд хүн, хүч, багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг дайчлан татан оролцуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх;

1.3 Коронавиурст халдварын нөхцөл байдлын улмаас гэрээс ажиллаж байгаа албан хаагчдын гэрээс ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, ажлын үр дүн, гүйцэтгэлд хяналт тавих;

1.4 Ажлын зайлшгүй шаардлагаар ажлын байрандаа ажиллаж байгаа албан хаагчдын гэр-ажил-гэр маршрутын бүртгэлийг өдөр бүр тогтмол бүртгэж, хяналт тавих;

1.5 Төрийн байгууллагууд ажлын байрандаа хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, цахимаар болон урьдчилан захиалга авч үйлчлэх нөхцөл бүрдүүлэх;

1.6 Ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллахдаа богиносгосон цагаар болон цахимаар, ээлжээр ажиллах тухай мэдээллийг олон нийтэд ил тод байршуулах, орлон ажиллах ажилтныг томилон ажиллуулах, иргэд мэдээ, мэдээлэл авах нээлттэй утсыг ил тод байршуулж, олон нийтэд мэдээлэх;

1.7 Хурал, цуглааныг цахимаар зохион байгуулах, албан хаагчдын хүн хоорондын зай барих, ажлын байрны нөхцөл боломжийг бүрдүүлэх, албан тасалгаанд олноор цуглахгүй байх, ажлын байрны халдвар хамгааллын дэглэмийг тогтмол сахиулах;

1.8 Ажлын байрны ариутгал халдваргүйжүүлэлт, агаар сэлгэлтийг 2 цаг тутамд хийж, хүний гар тогтмол хүрдэг бохирдол ихтэй хаалганы бариул, шатны бариул, компьютерын гар, хулгана, тоног төхөөрөмжийн ариутгалыг тогтмол хийх.

Хоёр: Төрийн албан хаагчдад

 

2.1 Төрийн байгууллагын албан хаагчид дараах халдвар хамгааллын дэглэмийг мөрдөнө. Үүнд:

-Хамгийн ойр хүнсний дэлгүүр, эмийн сан, түлш, ус түгээх цэгээр үйлчлүүлэх;

-Айлд зочлохгүй, зочин урихгүй байх;

-Шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байх;

-Олон нийтийн газраар явахгүй байх;

-Зохион байгуулж буй халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох;

-Хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй, хараа хяналтгүй гаргахгүй байх;

-Халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх;

2.2 Гэрээс ажиллаж байгаа албан хаагчид ажлын үр дүн, гүйцэтгэлд анхаарч, гэрээс ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн байх;

2.3 Коронавируст халдварын ойрын хавьтал болж гэрийн тусгаарлалтад орсон албан хаагчид гадагш гарахгүй байх зарчмыг баримталж, гэрийн тусгаарлалтын дэглэмийг мөрдөх;

2.4 Ажлын зайлшгүй шаардлагаар ажлын байрандаа очиж ажиллаж байгаа албан хаагчид гэр-ажил-гэр маршрутаар явах, явсан маршрутаа тогтмол бүртгүүлэх.

ЗАСАГ ДАРГА                                         Б.АЗЖАРГАЛ