Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙГ ХАМГААЛАХ ОЙН ЗУРВАС БАЙГУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2024.10.21
98 үзсэн
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд ХХААХҮЯам, БОУАӨЯам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын санхүүжилтээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын үр тарианы талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлыг эхлүүллээ. Мод тарих ажлын нээлтэд ХХААХҮСайд Ж.Энхбаяр, БОУАӨСайд С.Одонтуяа, ЗГХА Ойн газрын хэлтсийн дарга Б.Ганзориг болон албаны бусад төлөөлөл оролцлоо.
Уг ажил нь Хонгор сумын эргэлтийн талбайд 19,7 хувьд хийгдэх ба 41 км урттай нийт 4 байршилд нийт 42108 ширхэг хайлаас, улиас мод тарина.
Ойн зурвас байгуулах шаардлагатай нийт 42108 ширхэг улиас, хайлаас модны суулгац нийлүүлэх ажлыг Дархан-Уул аймгийн “Алд дэлгэм” ХХК ойн мэргэжлийн байгууллага, тариалангийн талбайн хамгаалалтын ойн зурвас байгуулах, мод тарих ажлыг Сэлэнгэ аймгийн “Бугант нандин” ХХК ойн мэргэжлийн байгууллагууд нь Ойн газартай гэрээ байгуулан ажиллаж байна.