Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

СОНГОГЧДООС ЗӨӨВРИЙН ХАЙРЦГААР САНАЛ АВЧ ЭХЭЛЛЭЭ

2024.10.10
116 үзсэн
Дархан-Уул аймгийн хэмжээнд зөөврийн хайрцгаар саналаа өгөхөөр 416 сонгогч хүсэлтээ ирүүлжээ. Хуульд зааснаар өнөөдөр 09:00 цагаас эхлэн сонгогчдоос зөөврөөр санал авч эхэллээ. Санал хураалт 20:00 цаг хүртэл явагдах юм. Зөөврөөр санал авах бүрэлдэхүүнд хэсгийн хороодын ажилтан, нам эвслийн ажиглагч, Цагдаагийн газрын албан хаагчид багтаж байна.
Энэ жилийн орон нутгийн сонгуулийн санал хураалт маргааш буюу 2024 оны 10-р сарын 11-ний өдөр өглөөний 07:00 цагаас 20:00 цаг хүртэл явагдана. Иймд иргэд та бүхэн өөрийн харьяа тойргийнхоо санал өгөх байршлыг нягтлан хуульд заасан цагтаа сонгуулиа өгч иргэний үүргээ биелүүлэхийг аймгийн Сонгуулийн хорооноос уриалж байна.