Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ДАРХАН СУМЫН 18-Р СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН БАЙРЫГ ИЖ БҮРНЭЭР НЬ ЗАСВАРЛАНА

2024.10.04
167 үзсэн
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү нар Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс- Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй Дархан сумын 18-р сургуулийн засварын төслийн гэрээнд өнөөдөр /2024.10.04/ гарын үсэг зурлаа.
Төслөөр дамжуулан 18-р сургуулийн дээврийн засварын ажил хийгдэх юм. Хичээлийн байрны хувьд дээвэр нь хуучирч муудсан, дусаал гоождогоос үүдэж сургуулийн 1338 сурагч, 91 багш ажилчид эрүүл, аюулгүй орчинд сурч ажиллахад хүндрэлтэй байжээ. Төсөл хэрэгжсэнээр эрүүл, аюулгүй сургалтын орчин бүрдэх юм. Мөн аймаг, орон нутгийн зүгээс урлаг заал, спорт заалыг нь иж бүрнээр засварлана.
“Өвсний үндэс” төслийг хэрэгжүүлж буй сургууль, цэцэрлэгт нэмэлтээр орон нутгаас шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж цогцоор нь шинэчлэн засварлахаа аймгийн Засаг дарга Б.Азжаргал илэрхийллээ.
“Өвсний үндэс- Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр Дархан-Уул аймгийн долоон цэцэрлэг, гурван ерөнхий боловсролын сургуульд хэрэгжжээ. Энэ удаагийн төсөл 25 дах удаагийн буцалтгүй тусламж болж байна.