Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

БАГШ НАР БАЯРЫН ХУРЛАА ХИЙЛЭЭ

2024.10.04
125 үзсэн
Дэлхийн багш нарын 30, Монголын багш нарын 58 дахь өдрийн багш нарын баярын хурал өнөөдөр /2024.10.05/ Залуучууд театрт боллоо.
Энэ жил багш нарын баярыг “Багшаа сонсох, багшид тулгамдаж буй асуудлыг нь сонсох” зорилготойгоор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас багш нарын дунд судалгаа явуулан тулгамдаж буй асуудлыг гарган аймаг, орон нутгийн удирдлагуудтай хамтран ажил хэрэг болгохоо илэрхийллээ.
2021-2023 онд Улсын төсвийн 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ЕБС-ийн багш нарын 82 хувь буюу 801 багшийг зөөврийн компьютерээр хангасан. Энэ онд багш нарыг 100 хувь зөөврийн компьютертэй болгохоор болсныг баярын хурлын үеэр багш нарт дуулгалаа. Боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан багш нарыг улс, аймаг, яамны шагналаар шагнан урамшуулсан юм. Мөн улсын хэмжээнд гүйцэтгэлийн үнэлгээгээр хамгийн өндөр үнэлгээ авсан долоо сургууль, есөн цэцэрлэг, 31-н багшийг шагнан урамшууллаа. Сургуулийн өмнөх боловсролын багш ажилчид сүүлийн 3 жил гүйцэтгэлийн үнэлгээгээр улсдаа тэргүүлсэн үзүүлэлтэй байна.
Баярын хуралд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлангийн бие төлөөлөгч Ш.Бат-Өлзий, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Н.Буянтогтох болон багш ажилчид оролцсон юм.