Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 25 ДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2024.09.23
188 үзсэн
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 25 дугаар хуралдаан өнөөдөр /2024.09.23/ 67 хувийн ирцтэйгээр эхэллээ. Тус Хуралдаан нь 8 дахь удаагийн бүрэн эрхийн хаалтын хуралдаан болж байгаагаараа онцлогтой бөгөөд
1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2024 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг дүгнэх тухай
2.Үйлдвэр технологийн парк байгуулах саналыг дэмжих тухай
3.Аймгийн ИТХ-ын 2024 оны тогтоолын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн тухай
4.Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх тухай
5.Үндсэн хөрөнгө бүртгэх, зөвшөөрөл олгох тухай (2 асуудал)
6.Үндсэн хөрөнгө шилжүүлэх, зөвшөөрөл олгох тухай
7.Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай
8.Дархан-Уул аймгийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай зэрэг 8 асуудлыг хэлэлцэж, асуудал тус бүрт холбогдох хороодын санал, дүгнэлттэй танилцах юм.
9.Аймгийн ИТХ-ын дэгийн дагуу Хуралдааны дэд даргаар Төлөөлөгч Г.Ганзориг, Бичиг баримт боловсруулах комиссоор Төлөөлөгч Т.Ганболд, Д.Элдэвсайхан, Ц.Ганчимэг нар 10.Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдон ажиллаж байна.