Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ХИЙХ ҮЙЛС БҮХЭН НЭН ТЭРГҮҮНИЙ ЗОРИЛТ БАЙНА

2024.09.19
74 үзсэн
Аймгийн Засаг дарга боловсролын салбарын удирдлагуудтай уулзаж цаг үеийн зарим асуудлыг ярилцан, дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:
Цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгч нар тухайн байгууллагынхаа хүүхдийн элчийнхээ хувьд ирээдүйн зөв төлөвшсөн чадалтай иргэнийг бэлтгэхийн төлөө манлайлалтай ажиллах,
-ЕБС, цэцэрлэгт 30 гаруй мянган хүүхэд суралцдаг. Иймд хүүхдүүдтэй холбоотой олон нийтэд хамааралтай шийдвэрийг аймгийн Засаг даргатай зөвшилцөж гаргах,
-СӨБ-ын байгууллагуудтай холбоотой хөрөнгө оруулалтыг сумдууд хариуцах,
ЕБС, СӨББ-ын хөрөнгө оруулалттай холбоотой хийх ажлын жагсаалт, эрэмбийг БШУГ гаргах,
Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ЕБС-иудын үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургуулиудын цайны газарт шаардлагатай тоног төхөөрөмжийг судалгааг гаргах,
Боловсролын байгууллагын удирдлагууд багш ажилтнууд, жижүүр үйлчлэгчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх, залуу багш нараа дэмжихэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Мөн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг танилцууллаа. “Боловсрол-2032” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд цаашид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэхийн тулд аймгийн нийт хөрөнгө оруулалтын 20-30 хувийг зориулна.
Тус хөтөлбөрийн хүрээнд ЕБ-ын 6 сургуулийн спорт заалыг иж бүрэн засварласан. 18, 4-р сургуулийн спорт заалыг удахгүй засварлана. Спорт заалны эрэгтэй, эмэгтэй хүүхдийн хувцас солих өрөөг гаргаж, үргэжлүүлэн засварлана. Бүх сургуулиудын дотор болон гадна спорт заалыг үе шаттай засварлана.
-Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, сургуулиудын гадна орчныг засварлах хүрээнд одоогоор Од, ОИЦ-ын Б байрны өмнөх замын аюулгүй тойргийг хийсэн. Үргэлжлүүлэн сургуулийн ойролцоох авто замуудад 27 байршилд хурд сааруулагч хийнэ. Аюулгүйн тойрог хийнэ.
ЕБС-иудын сурагчийн сандал ширээг ирэх 4 жилд 100 хувь бүрэн сольж дуусгана.
Багш нарыг зөөврийн комьпютрээр 100 хувь хангаж дуусгана.
Цэцэрлэгийн гал тогоотой холбоотой асуудалд мөн хөрөнгө оруулалт хийнэ.
ЕБС-иудын урлаг заалуудыг шат дараатай засварлан шинэчилнэ. Одоогоор 3 сургуулийн урлаг заалыг зассан.