Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ГЭР ХОРООЛЛЫН ЯНДАНГИЙН ТООГ НЭГ ДОР ХОРИОР БУУРУУЛЖ БАЙНА

2024.09.12
69 үзсэн
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, НҮБ-ын Хүүхдийн Сантай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд агаар орчны бохирдлыг бууруулах “Утаагүй Дархан” хөтөлбөр, “Утаагүй гэр” төслөөр дамжуулан эхний ээлжид туршилтаар зорилтот 20 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй монгол гэрийн халаалт, дулаалгын чип багцыг өнөөдөр /2024.09.12/ хүлээлгэн өглөө.
Дархан сумын хэмжээнд хамгийн их агаарын бохирдолтой 5, 6-р багаас эхлэн туршилтаар 20 өрхийг сонгон ийнхүү яндангийн тоог 20-иор багасгаж байна. Уг төсөл 2 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд сонирхсон иргэд ногоон зээлд хамрагдан монгол гэрт зориулсан халаалт, дулаалгын чип багцаа авах боломжтой юм. Багцын хувьд 3 сая төгрөгийн өртөгтэй агаар сэлгэлт, дулаалга, халаалтын багцаас бүрджээ.
Цаашид хамтын ажиллагааны хүрээнд жил бүр 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар монгол гэрийн халаалт, дулаалгын чип багцыг нийлүүлэхээр зорьж байна.
Мөн “Дархан дахин төлөвлөлт” ААТҮГ-аас Дархан сумын 6-р багийн төвийн дэргэд дээрх гэрийг сурталчлах гэр мэдээллийн төвийг ажиллуулж байна.