Дарханчууд хотынхоо ойг тэмдэглэх 500 сая төгрөгийн 300 сая төгрөгийг Ковид цар тахалтай тэмцэж буй эрүүл мэндийн байгууллагын хамт олонд зарцууллаа. Дарханд эмчлэн тусгаарлах 12 байр ажиллаж байна. Энд нэн шаардлагатай тоног төхөөрөмж бол амьсгалын аппарат юм. Тиймээс ойгоо тэмдэглэхээр төсөвлөсөн 300 сая төгрөгөөр 10 ширхэг амьсгалын аппаратыг худалдан авч ойн өдрөөрөө эрүүл мэндийн байгууллагын хамт олонд бэлэглэлээ. Нэг ширхэг амьсгалын аппарат нь 30 сая төгрөг байдаг байна.
Мөн 15 сая төгрөгийн өртөг бүхий гэнэтийн үед ашиглах хүчилтөрөгчийн баллонийг бэлэглэсэн юм. Найрамдлаар овоглосон Дархан хотод 103 мянган иргэн оршин суудаг. Үүнээс гадна Сэлэнгэ, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн 50 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авдаг байна. Тиймээс улсын төсвийн 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2 дах үеийн 64 зүсэлттэй өндөр нарийвчлалтай компьютер прографын аппаратыг энэ өдөр мөн хүлээн өглөө.
Найрсаг харилцаатай БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ухай хотын Ардын Засгийн газар, Монгол-Хятад уламжлалт эмнэлгээс 33 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн хэрэгцээний N95 маркийн 21600 ширхэг амны хаалтыг бэлэглэсэн байна. Улаан бүсэд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчид стандартын шаардлага хангасан амны хаалттай болж амьсгалын аппаратынхаа тоог нэмэгдүүлж орчин үеийн компьютер прографын аппараттай болсондоо баяртай байна.