Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ДАРХАН-УУЛ АЙМАГТ СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2024.09.04
74 үзсэн
Дарханы хүүхдүүд дэлхийн олон оронд сурагч солилцооны урт болон богино хугацааны хөтөлбөрт амжилттай хамрагдаж байна. Тухайлбал Герман хэлний гүнзгийрүүлсэн 19-р сургууль ХБНГУ-ын Гёттингин хотын Отто Хаан ахлах сургуультай хамтран 4 дэх удаагаа солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд өнгөрсөн хавар тус сургуулийн 18 сурагч, 2 багш Германд зочилсон бол энэ удаа 14 Герман сурагч 2 багшийн хамт Дарханд иржээ.
Сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдаж буй багш, сурагчдыг өнөөдөр /2024.09.04/ Дархан-Уул аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Б.Азжаргал болон НБХ-ийн дарга Н.Цасчихэр нар хүлээн авч уулзлаа.
Анх удаа Монголд ирсэн Герман сурагчдад Дарханы хүүхдийн парк, дугуйн болон явган хүний зам, мөн такси үйлчилгээ сонирхолтой сайхан санагдсан гэв.
Хүүхдүүдийг Дарханд байх үлдсэн хугацаандаа Өргөө кино театрт кино үзэн, Дархан Юнайтед Арена цогцолборт нэг өдөр тоглон, байгалийн сайханд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэн, хотын түүх, соёлтой улам илүү танилцах боломжийг орон нутгаас олгож байна.