БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпорацын Дэд Ерөнхийлөгч И Хаг Жү болон Аймгийн Засаг дарга Б.Азжаргал нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит байгууллага, Дархан-Уул аймаг хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлал болон эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах, хамт олон албан байгууллагад зориулсан тусгай хөтөлбөрт аялал болон эрүүл мэндийн аялал зэрэг бусад хөтөлбөрүүдийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Энэ хүрээнд Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпорац нь БНСУ-ын Эрүүл мэнд болон эмнэлэг зуучлалын 30 байгууллага, 70 гаруй төлөөлөгчдийг Дархан хотод урьж Эрүүл мэндийн аялал жуулчлалыг сурталчлан таниулах, мэдээлэл өгөх өдөрлөгийг 9-р сарын 1-ний өдөр амжилттай зохион байгуулсан юм.
Талууд санамж бичигт тусгагдсан ажлууд бодит ажил болж хамтын ажиллагаа улам өргөжин тэлж хөгжин цэцэглэхийг ерөөж уулзалтыг өндөрлүүллээ.