Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүндэтгэлийн хуралдааны үеэр Хэвлэл мэдээллийн салбарын ахмад ажилтан Ж.Алтангэрэл, Аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын ахмад ажилтан Д.Батхуяг, Монгол улсын Гавьяат эдийн засагч Н.Бэрцэцэг, Монгол улсын Гавьяат уурхайчин П.Очир, Монгол улсын соёлын Гавьяат зүтгэлтэй М.Хунлиуз, ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн хөрс судлаач агрохимич Д.Хунбагай нарыг Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар Хүндэт дэвтэрт нэрсийг нь бичин алдаршууллаа.