Дархан хот байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Төрийн захиргаа, боловсрол, эрчим хүч, биеийн тамир спорт, газар тариалан, зам тээврийн салбаруудад олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, Дархан хотын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах нэр бүхий иргэдийг Дархан хотын “Хүндэт иргэн цол” тэмдэг, мөнгөн шагналаар шагналаа.

1. Жамъянжав Батдэлэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар

2. Цэнд Баярсайхан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч

3. Бадамдорж Батчулуун Монгол Улсын гавьяат багш

4. Сүх Дэлгэр ДДСүлжээ ТӨХК-ийн ахмад ажилтан

5. Милостных Игорь Васильевич Монгол Улсын Хүндэт төмөр замчин

6. Доохүү Юмжирдулам Аймгийн МХГ-ын ахмад ажилтан

Та бүхэндээ Дархан хот байгуулагдсаны түүхт 60-н жилийн ойн баярын мэнд хүргэе.