Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2024.08.26
73 үзсэн
Наадмын дараах урт амралт дуусаж хичээлийн шинэ жил эхлэх дөхсөнтэй холбогдуулан өнөөдөр /2024.08.26/ аймгийн удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж аймгийн Засаг дарга Б.Азжаргал дараах үүрэг чиглэлийг өглөө.
Үүнд:
Төрийн байгууллагын ажилтан албан хаагчид иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ ёс зүйтэй, хүнд сурталгүй үйлчлэхэд анхаарах
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан төрийн байгууллагууд 3-аас дээш хүүхэдтэй албан хаагчдадаа хичээлийн бэлтгэл ажилд нь дэмжлэг үзүүлэх
Аймгийн нутаг дэвсгэрийн 2 байршилд алт ухаж байгаа аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоох
9-р сарын 2-ны өдрийг хүртэл аймгийн хэмжээнд тог, ус таслахгүй байж сурагчдыг хичээлийн шинэ жилдээ бэлдэх боломжийг олгох
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах
Гэр хороолол орон сууцны хог тээвэрлэлт ачилтын ажлыг эрчимжүүлэхийг тус тус холбогдох удирдлагуудад үүрэг болголоо.