Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД КШИШТОФ БОЙКОГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2024.08.22
74 үзсэн

Бүгд Найрамдах Польш улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Кшиштоф Бойког Аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон бусад албаны хүмүүс хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Бүгд Найрамдах Польш улсын элчин сайд Дархан-Уул аймагтай эдийн засаг, соёл, боловсролын чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Харин аймгийн удирдлагын зүгээс Европын холбооны улсуудтай хамтрах туйлын хүсэлтэй байна хэмээгээд дээрх чиглэлээр хамтарч ажиллах тал дээр бүх талаар дэмжин ажиллана гэлээ. Мөн талууд цаашид Дархан хотод тус улсын өргөмжит консулыг байгуулах талаар харилцан санал солилцлоо.

Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас XIII зуунд Ромын Пап ламын элч Плано де Карпинитэй хамт Монголын Их хаанд бараалхаж байсан Польшийн санваартан Бенедикт Полакийн тухай плакатны түр үзэсгэлэнг дэлгэлээ. Эрхэм Дарханчууд та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна.