Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой, Ардын хувьсгалын 100 жил, Дархан хот байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Төрийн захиргаа, эрүүл мэнд, батлан хамгаалах, санхүү, барилга, зам тээвэр, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажилласан иргэдэд Монгол Улсын одон медаль гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр /2021.10.16 /зохион байгууллаа.
Короновирусын цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд шагнал гардуулах арга хэмжээг 4 хэсэгт хуваан зохион байгуулсан бөгөөд өмнө нь олгогдсон төрийн одон медалиудыг Дархан хотын 60 жилийн ойг тохиолдуулан гардуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 50 дугаар зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 27, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 3, Алтан гадас одонгоор 64, Цэргийн гавьяаны одонгоор 1, Хөдөлмөрийн хүндэт медалиар 32 нийт 126 хүн энгэрээ мялаалаа.