Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Элсэлтийн шалгалтад амжилт үзүүлсэн сурагчдад тэтгэлэг олгож, бэлтгэсэн багш нарт мөнгөн дэмжлэг үзүүллээ

2024.07.09
189 үзсэн

 

Элсэлтийн шалгалтад амжилт үзүүлсэн сурагчид болон бэлтгэсэн багш нарт аймгийн Засаг дарга Б.Азжаргал жил бүр тэтгэлэг олгодог. 2023-2024 оны хичээлийн жилд Дархан-Уул аймгаас нийт 4 сурагч ЭШ-д 800 оноо авсан. Урьдчилж Англи хэлний /IELTS/ олон улсын шалгалтыг 10 хүүхэд амжилттай өгч 7.5-8 оноо авч ЭШ-ын 800 оноог дүйцүүлснээр Дархан-Уул аймаг 3 дахь жилдээ Англи хэлний хичээлийн ЭШ-аар улсдаа тэргүүлсэн амжилтыг үзүүллээ.

Мөн Математикийн олон улсын шалгалт буюу SAT амжилттай өгч элсэлтийн шалгалтын 800 оноог 7 сурагч дүйцүүлсэн юм. Эдгээр сурагчид болон 2 ба түүнээс дээш хичээлээр Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан сурагчдад онооны үзүүлэлтээс хамааран жил бүр 500 мянгаас 3 сая хүртэлх төгрөгийн сургалтын тэтгэлэг олгодог.

Энэ жил нийт 38 сурагч, 17 багш аймгийн Засаг даргын тэтгэлэгийг хүртлээ. Журмын дагуу өмнөх оны элсэлтийн шалгалтуудад амжилт үзүүлэн, их дээд сургуульдаа амжилттай суралцаж буй хүүхдүүдэд аймгийн Засаг даргын тэтгэлэгийг үргэлжлүүлэн олгоно. Дархан-Уул аймгийн хүүхдүүд өмнөх онуудад ЭЕШ-аар тогтмол тэргүүлсэн амжилтуудыг үзүүлсээр ирсэн. Энэ жилийн үзүүлэлтээр улсад 4-рт эрэмбэлэгдлээ.

Аймгийн хэмжээнд энэ жил нийт давхардсан тоогоор 3357 шалгуулагч 10 судлагдахуун хичээлээр Элсэлтийн шалгалт өгсөн юм.

 

[:]