Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

”Төрийн албаны өдөр” 50 төрийн албан хаагч тангараг өргөлөө

2024.07.03
160 үзсэн
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 105 дугаар тогтоолоор “Төрийн албаны өдөр”-ийг 07 дугаар сарын 03-ны өдөр байхаар тогтож “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалт”-д оруулж баталсан.
Энэхүү өдрийг тохиолдуулан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлэх ёслол”-ын арга хэмжээг зохион байгуулж 17 төрийн захиргааны байгууллагын 50 албан хаагч “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг” өргөлөө.
Ёслолын үйл ажиллагаанд Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь Салбар зөвлөлийн дарга, гишүүд, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн удирдлагууд, сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар, төрийн албан хаагчид, хамт олон, тэдгээрийн гэр бүлийн төлөөлөл хүрэлцэн ирлээ.
Төрийн албанд цэгц шударга, чин сэтгэл, халуун зүтгэлээр зүтгэж буй нийт албан хаагч та бүхэнд баяр хүргэе.

[:]