Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Оиц бага сургуулийн эрэгтэй эмэгтэй ариун цэврийн өрөөг иж бүрэн засварлаж өгчээ

2024.07.02
169 үзсэн

 

БНСУ-ын Тээврийн дээд сургуулийн сайн дурын баг Дархан-Уул аймгийн ОИЦ сургуульд хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулахаар айлчилжээ.
Нийт 24 оюутан 6 багшийн бүрэлдэхүүнтэй тус баг ОИЦ сургуулийн 3-9-р ангийн 200 гаруй сурагчдад 4 төрлөөр сургалт явуулж тус сургуульд хичээлийн хэрэглэгдэхүүнийг хандивлалаа.

Мөн хүмүүнлэгийн ажлын хүрээнд бага сургуулийн эрэгтэй эмэгтэй ариун цэврийн өрөөг 8 сая төгрөгөөр иж бүрэн засварлаж хүүхэд багачуудад зориулан гадна байрыг будаж янзалжээ.

 

 

ОИЦ сургуулийн тухайд Дархан хотдоо хамгийн их хүүхэд суралцдаг бөгөөд бага сургууль нь л гэхэд 2470 сурагчтай тэдэнд ариун цэврийн өрөөний асуудал хүндрэлтэй байдаг байсан байна. Бага ангийн хүүхдүүдийн насанд нь тохирсон угаалтуур, нойлын суултуур бүхий шинэ ариун цэврийн өрөөтэй болсонд сургуулийн захиргаа хамт олноор талархал илэрхийллээ.

 

6-р сарын 24-ны өдрөөс 7-р сарын 2-ны өдөр буюу өнөөдрийг хүртэл 8 хоногийн хугацаанд сайн үйлс хүмүүнлэгийн ажил хийсэн БНСУ-ын Тээврийн дээд сургуулийн оюутнууд Дархан хотод анх удаа ирж байгаа бөгөөд хүүхдүүдэд хичээл заах урамтай сайхан байгаа талаар мөн дараа дахин Дархан хотод зочлох хүсэлтэй байнаа гэсэн юм.

ОИЦ сургууль БНСУ-ын Тээврийн дээд сургуультай өнгөрсөн 4-р сараас эхлэн хамтарч ажиллаж байгаа ба цаашид хүүхэд багачуудын сурах таатай орчин нөхцөл, сурах боломжийг бүрдүүлэхээр хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэв.

[:]