Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Монгол улсын их хурлын 2024 оны ээлжит сонгууль өнөөдөр өглөөний 07:00 цагт улс орон даяар эхэллээ

2024.06.28
62 үзсэн
Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 70725 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Нийт 45 хэсгийн хороогоор дамжуулан сонгогчдын санал авах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Энэ сарын 27-ны өдөр аймгийн хэмжээнд зөөврийн хайрцгаар 422 иргэн саналаа өгсөн. Өглөө 07:00 цагт хэсгийн хороодод санал авах үйл ажиллагаа эхлэхэд зөөврийн битүүмжилсэн хайрцгийн лацыг задлан санал тоолох төхөөрөмжид уншууллаа. Зөөврөөр саналаа өгсөн иргэдийн санал бүгд амжилттай уншигдлаа.
Хэсгийн хороодод нам эвслийн төлөөлөл нийт 6 ажиглагч сонгуулийн үйл явцыг хөндлөнгөөс ажилглаж байна. Сонгогчид Монгол төрийнхөө сонгуулийг хүндэтгэн үндэсний дээл хувцасаа өмсөн ирж саналаа өгч байна.
Санал авах үйл ажиллагаа орой 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Сонгогч та эрхээ эдэлж сонгуульдаа идэвхтэй оролцоорой.

[:]