Аймгийн хэмжээнд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх 459 иргэнээс санал авч эхэллээ. Санал авах ажлын хэсэгт харьяа хэсгийн хороо, бие даан нэр дэвшигчид болон нам эвслийн ажиглагчид, цагдаагийн байгууллагаас томилогдсон албан хаагчид аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Зөөврөөр санал өгөх иргэдэд: Эрүүл мэндийн байдлын улмаас мөн дайчилгааны тухай хууль болон бусад холбогдох хуулиар өөрийн биеэр ирж саналаа өгөх боломжгүй иргэд хамаарах юм.
УИХ-ын 2024 оны сонгуульд Дархан-Уул аймгийн хэмжээнд 70299 сонгогч саналаа өгнө. Саналын үйл ажиллагаа 6-р сарын 28-ны өдрийн өглөө 07:00 цагаас орой 22:00 хүртэл үргэлжилнэ.
Төвийн бүс буюу 5-р тойргийн сонгогч та саналын хуудсыг бөглөхдөө өөрийн дэмжиж буй 1 нам эвсэл, 10 нэр дэвшигчийн өмнөх зууван дугуйг дүүргэн будна. Хэрэв дутуу болон илүү будсан тохиолдолд саналыг хуудас хүчингүй болохыг анхааруулж байна.
[:]