Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-уул аймгийн хэмжээнд 45 хэсгийн хороонд 75 санал тоолох төхөөрөмжийг туршлаа

2024.06.24
109 үзсэн
Төвийн бүсийн Дархан, Сэлэнгэ, Төв аймгууд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн V дугаар тойрогт хамаарна. Тус тойрогт 16 нам, 2 эвсэл, 4 бие даагч нийт 119 нэр дэвшигч өрсөлдөж байна.
Дархан-Уул аймагт нийт 45 хэсгийн хороогоор дамжуулан сонгогчдоос санал авах үйл ажиллагааг зохион байгуулна.
Аймгийн Сонгуулийн хорооны Мэдээллийн технологийн багийнхан энэ сарын 21-ний өдөр Сонгуулийн Ерөнхий хорооноос санал тоолох төхөөрөмжийг хүлээн авсан.
Өнөөдөр /2024.06.24/ орон нутгуудад 12:00 цагаас эхлэн нэгэн зэрэг автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулах ажлыг Сонгуулийн Ерөнхий хорооноос зохион байгуулж байна. Дархан-Уул аймагт 45 хэсгийн хороонд 75 санал тоолох төхөөрөмжийг амжилттай туршлаа.
Туршилтын үйл явцыг улс төрийн нам, эвслийн ажиглагчид, төрийн бус байгууллагын төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй зохион байгууллаа.

[:]