Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Darkhan united arena” төвийн бүсийн хамгийн том спорт цогцолбор нээлтээ хийлээ

2024.06.21
104 үзсэн
Олон улсын стандартад нийцсэн, улсдаа төдийгүй 21 аймаг орон нутаг дахь хамгийн өндөр хүчин чадал багтаамж бүхий /2 спорт зал, усан бассейнтай/ цогцолборыг “Darkhan-United arena” хэмээн нэрлэхээр тогтсон.
Албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 2024.06.21-ний 10:00 цагаас эхэлж олон түмний баяр баясал, уухайн түргэлэг дор амжилттай зохион байгуулагдаж байна.
Нийт 5 блоктой, 2 спорт заалтай, 1 усан бассейнтай, фитнесс буюу чийрэгжүүлэлтийн танхимтай. Чөлөөт болон сонгомол барилдааны гээд тус бүр нэг нэг бэлтгэлийн заалтай. Гаднаа автомашины зогсоолтой. Тусгай хэрэгцээт иргэдэд хүртээмжтэй орчинтой /тусдаа бие засах өрөөтэй/
Хариуцлагагүй гүйцэтгэгч компанийн балгаар Дарханчуудыг 10 гаруй жил хүлээлгэсэн спорт цогцолборыг /Зэвсэгт хүчний/ Барилгын цэргийн 017 дугаар ангийнхны хүч хөдөлмөрөөр дуусгаж ийнхүү ашиглалтад өгч байна.
Дарханчууд, спортод хайртай хүн бүхэн маш их баяртай, түүхэн өдөр өнгөрч байна. Ширхэг хадааснаас эхлээд жижиг гэлтгүй хувь нэмрээ оруулсан хэн бүхэнд болон Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн алба хаагчдад гүнээ талархаж байна.

[:]