Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын сул орон тоонд төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах зар.

2024.06.19
188 үзсэн

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2-д заасны дагуу  Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймгийн  салбар зөвлөлд ирүүлсэн удирдах, гүйцэтгэх албан тушаалын нийт 24 сул орон тооны  зарыг нийтлэв.

Төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллах хүсэлтэй төрийн жинхэнэ албан хаагчийг цахимаар бүртгүүлнэ.

#Бүртгүүлэх_хугацаа: Шилжин ажиллах хүсэлтийг тухайн байгууллагын цахим хаяг (зард дурдсан цахим хаяг)-аар 2024 оны 06 дугаар 19-ний өдрөөс 06 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.

Бүрдүүлэх баримт бичиг:

  1. Шилжин ажиллах хүсэлт
  2. Төрийн албан хаагчийн анкет;
  3. Иргэний үнэмлэх;
  4. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах/;
  5. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  6. Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт;
  7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт;
  8. Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  9. Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн, түр чөлөөлөгдсөн, халагдсан шийдвэр;
  10. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт.
  11. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх
  12. Сүүлийн гурван удаагийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ;

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН дАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ.

Холбоо барих дугаар 70373756

[:]