Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Нийт сонгогчдын 7 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байна

2024.06.19
106 үзсэн
Монгол Улсын хэмжээнд сонгуулийн насны иргэдийн нийт 7 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байна. Иймд тэдний тэгш оролцоог хангуулах үүднээс Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоотой хамтран чадавхжуулах сургалтыг өнөөдөр /2024.06.19/ зохион байгууллаа.
Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах арга зүй” сэдэвт сургалтаа хэсгийн хороодын ахлагч нарт орлоо. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хэрхэн зөв харилцах талаар цогц мэдээлэлтэй болсон юм.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн 5 тойрог буюу Дархан-Уул аймагт нийт 45 хэсгийн хороод ажиллаж байна.
Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос сонгогчдын боловсролыг дээшлүүлэх хүрээнд хийгдэж буй сэдэвчилсэн сургалт, өдөрлөгүүд үргэлжилж байна.

[:]