Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

91.6 га талбайн техникийн нөхөн сэргээлтийн ажил бүрэн дууслаа

2024.06.18
63 үзсэн

Дархан-Уул аймгийн нутагт хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч олон жил орхигдсон Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Хургадын ам, Шарын гол сумын нутагт орших Хар Ямаатын ам зэрэг 2 байршлын 91.6 га газарт “Оюу толгой ХХК”-аас зарлагдсан тендерт шалгарсан “Бугант нандин”ХХК техникийн нөхөн сэргээлт хийж дуусган өнөөдөр /2024.06.18/ орон нутагт хүлээлгэн өглөө.
2023 оны 11-р сард Байгаль орчин аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, “Оюу толгой” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар энэхүү ажил хэрэгжиж эхэлсэн юм.
Нөхөн сэргээлтийн хувьд эхлээд шимэрхэг хөрсөөр, дараа нь ургамлын үндэс бүхий давхарга үүсгэх зорилгоор шимт хөрсөөр хучиж, ургамлын үндэс ургах таатай орчинг бүрдүүлж өгчээ. Мөн орон нутгийн иргэдийн хүсэлтээр загас үржүүлж, эко аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой нуурыг үлдээн, эргийг нь аюулгүй болгож, голын урсгалтай холбожээ.
Аймаг орон нутгийн зүгээс нөхөн сэргээлт хийсэн газруудынхаа аюулгүй байдлыг хангаж, дахин хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанд өртүүлэхгүй байлгах үүднээс орон нутгийн хамгаалалтанд авч цаашид биологийн нөхөн сэргээлт хийхээр зорьж байна.
Дархан-Уул аймгийн Бага ноён, Цэхэрийн аман дахь 114.22 га талбайн нөхөн сэргээлтийн ажлууд хийгдэж байна. Ингэснээр энэ бүс нутагт нийт 205.85 га талбайд техникийн нөхөн сэргийлтийн ажлууд хийгдэх юм.

default

[:]