Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Улсын 1-р төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын баг дархан-уул аймагт ажиллана

2024.06.10
108 үзсэн
Эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээг эрчимжүүлэх ажлын хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын баг 2024 оны 06-р сарын 15-23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан, Орхон,Шарын гол сумдад ажиллах гэж байна.
Дархан-Уул аймгийн хэмжээнд тус үзлэгт нийт хамрагдвал зохих 104,969 хүн амаас 50,739 хүн буюу 48,3 хувийг хамруулсан байна. Энэхүү үзлэг нь 18-аас дээш насны иргэдийг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын багийн эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулж, Сумын эрүүл мэндийн төв, алслагдсан багийн хүн амын хамрагдалтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллээр хангах зорилготой юм.
Мөн Эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдах иргэд 2019 оноос хойш Эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн байх шаардлагатай анхаарна уу.
Үзлэгийн хуваарь:
Дархан сум Эрүүл мэндийн дэмжих төв-ГОСХОТ ӨЭМТ-ийн харьяа иргэд
2024 оны 06 сарын 15
Дархан сум Эрүүл мэндийн дэмжих төв-МЭДСТОБ ӨЭМТ-ийн харьяа иргэд
2024 оны 06 сарын 16
Дархан сум Эрүүл мэндийн дэмжих төв-Аминхолбоо ӨЭМТ-ийн харьяа иргэд
2024 оны 06 сарын 17
Орхон Сумын эрүүл мэндийн төв-Орхон сумын харьяа иргэд 2024 оны 06 сарын 18
2024 оны 06 сарын 19
Шарын гол СЭМТ-Шарын гол сумын харьяа иргэд
2024 оны 06 сарын 20
2024 оны 06 сарын 21
Дархан сум Эрүүл мэндийн дэмжих төв-Гэрэлтэй ӨЭМТ-ийн харьяа иргэд
2024 оны 06 сарын 22
Дархан сум Эрүүл мэндийн дэмжих төв-Түвшин холбоо ӨЭМТ-ийн харьяа иргэд
2024 оны 06 сарын 23

[:]