Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Эмнэлгийн тусгай хог хаягдлын үнэ тарифын асуудлаар аймгийн засаг даргатай уулзлаа

2024.06.05
71 үзсэн

[:en]

Дархан-Уул аймагт хувийн хэвшлийн 130 гаруй эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж байна.

Эрүүл мэндийн сайдын 2022 оны эмнэлгийн тусгай хог хаягдлын тухай тушаалтай холбогдуулан хог хаягдлын үнэ тарифыг орон нутагт хэрхэн яаж хэрэгжүүлэх талаар аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд уулзалт хийж, харилцан санал солилцлоо.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын хог хаягдлын хэмжээ, бусад аймаг орон нутаг хэрэгжиж буй туршлагуудыг үндэслэн дараах чиглэлүүдийг өглөө. Үүнд:

  1. Хувийн хэвшлийн эмнэлгүүдийн өмнө нь гаргасан хог хаягдлын зардлыг 50 хувилж тооцох
  2. 2024 оны 08-р сарыг дуустал багцын үнийг гаргаж, хувийн хэвшлийн эмнэлгийн хог хаягдлыг татах
  3. 2024 оны 09-р сараас эхлэн мэргэжлийн хувийн хэвшлийн байгууллагад эмнэлгийн хог хаягдлын асуудлыг шилжүүлэхээр боллоо.

Мөн уулзалтын үеэр эрүүл мэндийн даатгалын хэрэгжилтийн асуудлыг хөндөж, аймгийн Засаг даргат санал тавьсны дагуу 2024 оны 03 дугаар улиралд Сангийн яам болон Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн төлөөлөлтэй уулзалт хийж, орон нутгийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэхээр боллоо.[:]