Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

УИХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬ БОЛОХОД 23 ХОНОГ ҮЛДЛЭЭ

2024.06.04
97 үзсэн

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль болоход 23 хоног үлдсэн байна. Дархан-Уул аймагт хуулийн хугацаанд аймаг, сумын сонгуулийн хороо байгуулагдан сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд: Дархан суманд-36, Шарын гол суманд-4, Хонгор суманд-3, Орхон суманд-2 нийт 45 хэсгийн хороогоор дамжуулан сонгогчдын санал авах үйл ажиллагааг зохион байгуулна.

Аймгийн сонгуулийн хороонд 9, сумдын сонгуулийн хороонд нийт 28, хэсгийн хороодод 405, Мэдээллийн технологийн багт 55 хүн ажиллана.

Дархан-Уул аймагт сонгогчийн нэрсийн жагсаалтад 70238 сонгогч бүртгэлтэй байна.

Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймгууд УИХ-ын 2024 оны сонгуулийн V дугаар тойрог байна. Тус тойрогт 19 нам, 2 эвсэл, 4 бие даагч нийт 127 нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэжээ.

2024.06.10-ны өдөр нам, эсвэл бие даан нэр дэвшигчид Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч албан ёсоор сурталчилгаагаа эхлүүлнэ.

Нэр дэвшигчдийн сурталчилгаа 2024.06.10-2024.06.26-ны өдрийн 00:00 цаг хүртэл үргэлжилнэ.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль 2024.06.28-ны 07:00 цагаас 22:00 цаг хүртэл явагдана.

 

Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос Сонгогчдын боловсролд зориулан 2024.06.05-07-ны өдрүүдэд “Сонгогчийн өдөрлөг”-ийг зохион байгуулна.

06-05-нд Дархан суманд Дархан захын “Нэг цэгийн үйлчилгээний төв”-д, 06.06-нд Шарын гол суманд, 06.07-нд Орхон, Хонгор суманд тус тус болно.

Сонгогчид та бүхнийг өдөрлөгт хүрэлцэн ирж саналын хуудсыг хэрхэн бөглөх, яаж машинд уншуулах зэрэг сонгуулийн санал хураах үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг урьж байна.