Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТСИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БҮТЭЦ

1.1 ”Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоолын дагуу Нийгмийн бодлогын хэлтэс ажилладаг.

1.2 Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2011 оны 01 дугаар тушаалд заасны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд Нийгмийн бодлогын хэлтэс байна.

1.3 Нийгмийн бодлогын хэлтэс нь Зураг 1-д үзүүлсэн бүтэц, орон тоогоор ажиллана.

1.4 Нийгмийн бодлогын хэлтэс аймгийн нийгмийн хөгжлийн стратеги, бодлогыг төлөвлөх, боловсруулах, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, хөдөлмөр, нийгмийн халамж, хамгаалал, хүн амын хөгжлийн чиглэлээр бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэх Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын нэгж байна.

1.5 Нийгмийн бодлогын хэлтсийн дарга нь аймгийн ЗДТГ-ын даргатай “Менежерийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ”, ажилтнуудтайгаа “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ” байгуулж, биелэлтийг дүгнэн ажиллана.

2. НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТСИЙН СТРАТЕГИ ЗОРИЛТ

2.1 Нийгмийн бодлогын хэлтсийн үндсэн зорилго нь Аймгийн нийгмийн хөгжлийн стратеги, бодлогыг төлөвлөх, боловсруулах, боловсрол, соёл , шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, хөдөлмөр, нийгмийн халамж, хамгаалал, хүн амын хөгжлийн чиглэлээр бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах замаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэхэд оршино.

2.2 Нийгмийн бодлогын хэлтсийн гол зорилт нь:

  • Нийгмийн бодлогын хүрээнд шийдвэр гаргахад аймгийн Засаг даргад зөвөлгөө, дэмжлэг үзүүлэх
  • Нийгмийн салбарын удирдлагын манлайллыг хангах
  • Нийгмийн салбарын суурь үйлчилгээг хүн амд чанартай, хүртээмжтэй хүргэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх

3. НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТСИЙН ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЧИГ ҮҮРЭГ

3.1 Нийгмийн бодлогын хэлтэс нь аймгийн нийгмийн салбарын хөгжлийн стратеги бодлогыг төлөвлөх боловсруулах, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, хөдөлмөр, нийгмийн халамж, хамгаалал, хүн амын хөгжлийн чиглэлээр явуулах бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ажилгүйдэлийг орон нутгийн түвшинд бууруулах бодлогыг оновчтой төлөвлөх, хэрэгжүүлэх ажилд онцгой анхаарч ажиллахад энэ хэлтсийн үндсэн үйл ажиллагаа чиглэгдэнэ.

3.2 Нийгмийн бодлогын хэлтэс нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

3.2.1 Хэлтэс нь аймгийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн салбарын харъяа хэрэгжүүлэгч байгууллага, агентлагуудыг мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар ханган ажиллахын зэрэгцээ, нийгмийн ижил үүрэг гүйцэтгэдэг төрийн болон төрийн бус байгууллагуудыг дэмжиж хамтран ажиллах.

3.2.2 Хэлтэс нь нийгмийн салбарын чиглэлээр гарсан үндэсний болон дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгагдсан ажлын төлөвлөлтөнд хяналт тавих, нийгмийн салбарт хөрөнгө оруулах, төсөл, зээл тусламжийг оновчтой зөв ашиглах бодлого, чиглэл баримтлан дэмжлэг үзүүлж ажиллах.

3.2.3 Хэлтэс нь хариуцсан салбаруудын чиглэлээр байгуулагдан ажиллаж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжих, мэргэжлийн удирдлагаар хангах бодлого баримталж ажиллах.

3.2.4 Хэлтэс нь аймгийн эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо, менежментийг оновчтой тогтоож, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх, халдварт өвчний гаралт, эх нялхсын эндэгдлийг бууруулахад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах.

3.2.5 Хэлтэс нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, өсвөр залуу үеийнхэнд гоо зүй, бие бялдрын хүмүүжил олгох, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд биеийн тамир, спортын бодлогыг чиглүүлж ажиллах.

3.2.6 Хэлтэс нь төр захиргааны байгууллагаас боловсролын салбарт хэрэгжүүлэх хөтөлбөр, баримтлах чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

3.2.7 Хэлтэс нь соёлын талаар төрөөс баримталж буй бодлогыг бүх шатанд эрчимжүүлж, иргэдийн хэрэглээний, ахуйн, харилцааны, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, үндэсний соёл урлагийг өсвөр, залуу үеийнхэнд өвлүүлэх арга хэмжээ авч ажиллах.

3.2.8 Залуучуудад боловсрол, мэргэжил эзэмшүүлэх, эрүүл мэндээ хамгаалах, амьдрах арга ухаанд суралцуулах, залуучуудыг хөгжүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, хамтарч ажиллах.

3.2.9 Хэлтэс нь хүүхэд, өсвөр үеийг хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагааны бодлого боловсруулж хэрэгжүүлэх, тэдэнд зориулсан үйлдвэрлэл үйлчилгээ, сургалт хүмүүжлийн байгууллагын ажлыг дэмжих,

3.2.10 Хэлтэс нь хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, хамгаалах чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага хамт олныг дэмжин тэдний оролцоог идэвхжүүлэн хамтран ажиллах.

3.2.11 Нийгмийн халамж үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, эрдэм шинжилгээ, судалгаа мэдээллийн байгууллагуудын нийгмийн хөгжил, хамгаалалд чиглэсэн үйл ажиллагааг дэмжин бодлого зохицуулалтаар хангаж ажиллах.

3.2.12 Хэлтэс нь бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг хугацаанд нь олгуулах, бие даан амьдрах чадваргүй өндөр настан, өнчин тэнэмэл хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд зэрэг эмзэг бүлгийн иргэдийг нийгмийн хамгаалал, асрамжинд хамруулахад хяналт тавьж ажиллах.

3.2.13 Хэлтэс нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өрхийн амьжиргааны чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл хэрэгжүүлэх, эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх тусламжийг хүртээмжтэй болгох, аймгийн хүн амын ядуурлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлэх ажилд хяналт тавьж, холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах.

3.2.14 Ажил, мэргэжилгүй иргэдийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэнд нийцүүлэн хөгжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын байгууллагуудтай хамтран ажиллах, нийгэм хамт олонд түшиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллах.

Hийгмийн бодлогын хэлтэс нь аймгийн нийгмийн бодлогын стратегийг боловсруулах, төлөвлөх, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг бууруулах, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадууд зэрэг хүн ам зүйн чиглэлээр бодлого явуулах, хөтөлбөр, төсөл боловсруулах, зөвлөлгөө, дэмжлэгээр хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах зэрэг чиг үүргийг гүйцэтгэнэ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ажилгүйдэл, ядуурлыг орон нутгийн түвшинд бууруулах бодлогыг оновчтой төлөвлөх, хэрэгжүүлэх зэрэгт тус хэлтсийн үйл ажиллагаа чиглэгдэнэ.

Н.ЦАСЧИХЭР/ Хэлтсийн дарга /

Б.ЭНХЦЭЦЭГ/ Боловсролын асуудал хариуцсан Ахлах мэргэжилтэн/

Л.БУЯНХИШИГ/ Соёл, спортын асуудал хариуцсан мэргэжилтэн/

Г.УУГАНЧИМЭГ  /Хүн ам зүй, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын мэргэжилтэн/