Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Сонгон шалгаруулалтад урьж байна

2022.09.19
84 үзсэн

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрийн нээлттэй зах зээл дээр ажиллахад дэмжлэг үзүүлэх цогц арга хэмжээг гэрээний үндсэн дээр зохион байгуулах мэргэжлийн байгууллагыг сонгон шалгаруулна.

Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрийн нээлттэй зах зээл дээр ажиллахад дэмжлэг үзүүлэх цогц арга хэмжээний хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрт бэлтгэх, дэмжлэгтэйгээр ажилд зуучлах, ажилд дадлагажуулах, ажлын байрны орчинд хөгжлийн бэрхшээлтэй ажилтны онцлог хэрэгцээнд нь нийцсэн хэрэгцээт тохируулгыг хийх” мэргэжлийн байгууллагуудыг сонгон шалгаруулалтад төслийн баримт бичгийг 2021 оны 10 дугаар сарын 28-ний өдрөөс 2021 оны 11 дугаар сарын 22–ний өдөр хүртэл хүлээн авна.
Цогц арга хэмжээг гүйцэтгэх байгууллага нь дараах шалгуур, тавигдах шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:

• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр 3-с доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх.

  • Цогц арга хэмжээ буюу Хөдөлмөрт бэлтгэх, Дэмжлэгтэйгээр ажилд зуучлах үйлчилгээг үзүүлэх, Ажлын байранд нь дадлагажуулах, Ажлын байрны орчинд хөгжлийн бэрхшээлтэй ажилтны онцлогт нийцүүлэн хэрэгцээт тохируулгыг хийх ажлыг зохион байгуулж байсан энэ чиглэлээр чадавхи болон туршлагатайг нотолсон бичиг баримттай байх.
  • Цогц арга хэмжээний шаардлагыг дангаараа хангах боломжгүй байгууллага нь 2 хүртлэх тооны байгууллагатай хамтран түншлэл үүсгэх хангах замаар цогц дэмжлэгийг үзүүлж болно. Энэ тохиолдолд түншлэлд оролцогч бүр 1-с доошгүй чадварыг хангасан байх бөгөөд чадварын нийлбэр нь дээрх бүх шалгуурыг хангасан байх шаардлагатай.
  • Цогц арга хэмжээг үзүүлэх хүний нөөц, ажлын байр, сургалтын төлөвлөгөө, тоног төхөөрөмж, материал хэрэгсэл болон өмнө нь хэрэгжүүлж байсан ижил төстэй үйл ажиллагааны гэрээ, тайлан, холбогдох байгууллагын тодорхойлолт зэргийг үзэж тодорхойлно.
  • Холбогдох журмын дагуу бүртгүүлсэн, сургалт зохион байгуулах гэрчилгээтэй, мэргэжлийн сургалт зохион байгуулах эрх бүхий байгууллага байх.
  • Сургалтын хөтөлбөр нь мэргэжлийн боловсрол, сургалтын стандартад нийцсэн, ажил олгогчийн эрэлт, хэрэгцээг хангахуйц байх.
  • Сургалт заах арга зүй, ур чадвар бүхий үндсэн багштай байх.
  • Сургалтын стандарт нөхцөлийг хангасан онолын болон дадлагын байр, танхимтай байх.
  • Цогц арга хэмжээний хүрээнд хөтөч, дохионы хэлмэрч, чиглүүлэгч болон орон зайн чиг баримжааы сургагч багшийг бэлтгэх сургалтыг зохион байгуулах.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрийн нээлттэй зах зээл дээр ажиллахад дэмжлэг үзүүлэх цогц арга хэмжээний хэрэгжилтийг ханган ажиллах мэргэжлийн байгууллагууд нь дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  • Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт хандсан албан хүсэлт
  • Байгууллагын танилцуулга
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр 3-с доошгүй жил үйл ажиллагаа явуулсан үйл ажиллагааны тайлан
  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /сургалтын төрлүүдээр эрхтэй, хүчинтэй хугацаатай байх/
  • Сургалт зохион байгуулах чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн байгууллагаар /Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төв/ баталгаажуулсан дүгнэлтийн хуулбар
  • 2020 онд сургалт зохион байгуулсан ажлын тайлан, сургалтын анги танхим, материал, хэрэглэгдэхүүний талаарх мэдээлэл, фото зургаар баталгаажуулах
  • Сургалтын байрны түрээсийн гэрээний нотариатаар батлуулсан хувь /хүчинтэй хугацаатай байх/, өөрийн эзэмшлийн байртай бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /гэрчилгээний хуулбарыг 2021 оны эхний 5 сарын хугацаанд нотариатаар баталгаажуулсан байх/
  • Багшийн анкет, тухайн сургалтын чиглэлээр мэргэжлийн үнэмлэх, диплом, сургагч багшийн эрхийн гэрчилгээний хуулбар
  • Цогц арга хэмжээний шаардлагыг дангаараа хангах боломжгүй байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрийн нээлттэй зах зээл дээр ажиллахад дэмжлэг үзүүлэх цогц арга хэмжээний бүх шалгуурыг хангасан түншлэгч байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байх / Нотариат /
  • Цогц арга хэмжээг хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө
  • Цогц арга хэмжээний хүрээнд хөтөч, дохионы хэлмэрч, чиглүүлэгч болон орон зайн чиг баримжааы сургагч багшийг бэлтгэх сургалтыг зохион байгуулах.
  • Түншилсэн байгууллагуудын холбогдох баримт бичиг
Холбоо барих утас: 94072500, 70370122, 77371220, 70371212
Дархан-Уул аймгийн Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газар