Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2016 оны II дугаар улирлын байдлаар иргэдээс төрийн захиргааны төв байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал

2022.09.26
86 үзсэн

Тус аймгийн ЗДТГ нь “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай” хууль, Засгийн газрын 2005 оны 67-р тогтоол, 2007 оны 8-р албан даалгавар, аймгийн Засаг даргын 2009 оны 54-р захирамжаар батлагдсан “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх журам” болон холбогдох бусад хууль эрх зүйн актуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, сум, хэлтэс агентлагуудаа мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган, улирал бүр үнэлэлт дүгнэлт өгч ажиллаж байна.

Иргэдэд төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, шуурхай хүргэх зорилгоор АЗДТГазар нь 2013 оны 10-р сарын 24-ний өдрөөс эхлэн нээлттэй утас болох 70371212 дугаарын утсыг ажиллуулж эхэлсэн. 2016 оны 02 дугаар улирлын байдлаар нийт 41 иргэний гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж хариуг эзэнд нь өгсөн. Ирүүлсэн санал хүсэлтийг шийдвэрлэхтэй холбогдуулан 29 ААН байгууллагад санал хүсэлтийг шилжүүлэн шийдвэрлүүлсэн байна.

Нийт иргэдээс ирүүлсэн гомдол, санал, хүсэлтийг дотор нь задалж үзвэл:

  • -Ус, дулааны төлбөр, Левт цахилгаан, дээврээс ус орж ирэх, СӨХ-ийн үйл ажиллагаа, хог тээвэрлэлт, орчны тохижилт, зам талбай, гэрэлтүүлгийн асуудлаар 18,
  • -Сургуулийн төгсөлтийн баярын арга хэмжээтэй холбоотой асуудлаар 7,
  • -Төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбогдолтой асуудлаар 3,
  • -Өрхийн эмнэлэг, аптектай холбогдолтой асуудлаар 2,
  • -Нохой устгахтай холбогдолтой асуулаар 3,
  • -Худалдаа үйлчилгээтэй холбогдолтой асуудлаар 3,
  • -Бусад асуудлаар 5 төрлийн санал хүсэлт ирүүлсэн байна.

Хүснэгт 1

Аймгийн хэмжээнд 2016 онд 02 дугаар улиралд нийт 21884 иргэний санал, өргөдөл гомдол хүлээн авч, 21625өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, хариуг амаар болон бичгээр өгсөн байна. Шийдвэрлэх хугацаа болоогүй 259өргөдөл байгаа бөгөөд өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 98.8хувь буюу 4.9 онооны үзүүлэлттэй байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газар нийт 317 иргэний өргөдлийг хүлээн авч,281иргэний өргөдлийг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэж, шийдвэрлэх хугацаа болоогүй 36өргөдөл байна.

Сумдад нийт 18680 иргэний өргөдөл, хүсэлтийг хүлээн авч, 18555 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн. Үүнээс 1203 өргөдлийг аймаг сумын ИТХурал болон ЗДТГ-т, 12022 өргөдлийг мэргэжлийн болон дээд шатны байгууллагад, 656 өргөдлийг цагдаа, шүүх, арбитрын байгууллагад шилжүүлэн нийт 13913 иргэний өргөдлийг шийдвэрлэсэн бөгөөд 4674 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, 125 өргөдөл шийдвэрлэх хугацаа болоогүй байна.

Сумдад нийт 985 ажил хүссэниргэний өргөдлийг судлан үзэж, 661иргэнийг ажилд зуучиллаа. Гэр орон сууц хүссэн 133 иргэний өргөдлийг хүлээн авч 11 иргэнд гэр олгож, 122 иргэнийг гэргүй иргэдийн бүртгэлд бүртгэж авсан.

Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээн дэх агентлагуудад нийт 2887 иргэний өргөдөл, хүсэлтийг хүлээн авч 2789 өргөдлийг хянан шийдвэрлэсэн байна. Бусад байгууллагад 17 өргөдлийг шилжүүлэн шийдвэрлэж, хугацаа болоогүй 98 өргөдөл байна.

Хүснэгт 2

Аймаг, сумдын ЗДТГ-т иргэдээс ирүүлсэн өргөдөл хүсэлтийн 46.5 хувь нь тухайн байгууллагаас үзүүлдэг төрөлжсөн үйлчилгээнүүдэд хамрагдахыг хүссэн, 0.4 хувь нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл, 0.1 хувь нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулах талаар, 30,4 хувь нь нийгмийн халамжийн чиглэлээр, 8 хувь нь газар хүссэн, 10.1 хувь нь иргэний бүртгэлийн үйлчилгээнд хамрагдахыг хүссэн, 5.5 хувь нь ажил хүссэн, 1,3 хувь нь байгууллагын захиргаанд ажилтнуудаас ирүүлсэн өргөдөл, гомдол, 1.6 хувь нь шагналд тодорхойлуулах тухай, 2.5 хувь нь нийгмийн даатгалын чиглэлээр, 1.4 хувь нь ахмадын харъяаллын асуудлаар, 0.2 хувь нь орон сууц ашиглалтын талаар, 0.58 хувь нь буцалтгүй тусламж хүссэн , 1.33 хувь нь зам тээврийн асуудлаар, 1.1 хувь нь хөдөө аж ахуйн чиглэлээр, 0.05 хувь нь төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой асуудлаар 0.7 хувь нь гэр хүссэн өргөдлүүд тус тус хувийг эзэлж байна.

 

ТАНИЛЦСАН: ТЗУХ-ИЙН ДАРГА Б.БАТБАЯР

НЭГТГЭН БОЛОВСРУУЛСАН: ТЗУХ-ИЙН МЭРГЭЖИЛТЭН А.СУВД-ЭРДЭНЭ