Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

2016 онд иргэдээс нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн байдал

2022.09.26
81 үзсэн

Дархан-Уул аймгийн нутгийн захиргааны байгууллага нь иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай” хууль, Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоол, 2007 оны 8 дугаар албан даалгавар, аймгийн Засаг даргын 2009 оны 54 дүгээр захирамжаар батлагдсан “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх журам” болон холбогдох бусад хууль, эрх зүйн актуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, сум, хэлтэс, агентлагууддаа мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган улирал бүр үнэлэлт, дүгнэлт өгч ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг дараах эх үүсвэрээр хүлээн авч байна. Үүнд:

  • 1.Аймгийн нутгийн захиргааны байгууллагуудаар
  • 2.Аймгийн ЗДТГ-ын 70371212 дугаарын нээлттэй утсаар
  • 3.Дархан сумын “Иргэдэд үйлчлэх төв”, төвийн 70371313 дугаарын утсаар
  • 4.www.darkhan.gov.mnцахим хуудсаар
  • 5.Аймгийн болон сумдын ЗДТГ-ын “Иргэд хүлээн авах өрөө”-өөр
  • 6.Засгийн газрын “11-11 төв”–өөр тус тус өргөдөл, гомдлыг хүлээн авч байна.

Өргөдөл, гомдлын мэдээг нэгтгэн аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгавар, зөвлөмжийг холбогдох газруудад хүргүүлж үйл ажиллагаанд тусган ажиллаж байна.

2016 оны жилийн эцсийн байдлаар Дархан-Уул аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж 53948 өргөдөл, гомдол ирүүлснээс 53524 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, 424 өргөдөл, гомдлын шийдвэрлэх хугацаа болоогүй байна. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 99.2 хувьтай, нийт ирүүлсэн өргөдөл, гомдлоос 51652 хүсэлт, 1608 санал, 688 гомдол тус тус ирүүлсэн байна.

Аймгийн 3 дугаар улирлын өргөдөл, гомдлын мэдээгээрДархан сумын өргөдөл, гомдлын тоо нь нийт өргөдөл, гомдлын 60 хувийг эзэлж байсан бөгөөд үүнтэй холбогдуулан Дархан сумын ЗДТГ болон багуудын Засаг дарга холбогдох мэргэжилтнүүдэд өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, мэдээ тайлан ирүүлэх тухай сургалт зохион байгууллаа.

Танилцсан: Аймгийн Засаг даргын үйлдвэрлэл дэд бүтэц, хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд

Нэгтгэн боловсруулсан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн А.Сувд-эрдэнэ