Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын 2017 оны 1 дүгээр улирлын шийдвэрлэлтийн мэдээ

2022.09.26
46 үзсэн

Дархан-Уул аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлттэй танилцсан байна.

Аймгийн хэмжээнд нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг дараах эх үүсвэрээр хүлээн авч байна. Үүнд:

1.Аймгийн нутгийн захиргааны байгууллагуудаар;

2.Аймгийн ЗДТГ-ын 70371212 дугаарын нээлттэй утсаар;

3.Дархан сумын “Иргэдэд үйлчлэх төв”, төвийн 70371313 дугаарын утсаар;

4.www.darkhan.gov.mn цахим хуудсаар;

5.Аймгийн болон сумдын ЗДТГ-ын “Иргэд хүлээн авах өрөө”-өөр;

6.Засгийн газрын “11-11 төв”–өөр тус тус өргөдөл, гомдлыг хүлээн авч байна.

2017 оны 1 дүгээр улирлын байдлаар Дархан-Уул аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж 6622 өргөдөл, гомдол ирүүлснээс 6195 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, 427 өргөдөл, гомдлын шийдвэрлэх хугацаа болоогүй байна. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 93.55 хувьтай, нийт ирүүлсэн өргөдөл, гомдлоос 3751 хүсэлт, 27 санал, 2844 гомдол тус тус ирүүлсэн байна. Аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 87.50 хувьтай, сумдын Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 91.04 хувьтай, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудад ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 95.01 хувьтай байна.