Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Аймгийн засаг дарга болон засаг даргын тамгын газарт иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт – I улиралд

2022.09.26
75 үзсэн

2017 оны 1 дүгээр улирлын байдлаар Дархан-Уул аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж 6622 өргөдөл, гомдол ирүүлснээс 6195 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, 427 өргөдөл, гомдлын шийдвэрлэх хугацаа болоогүй байна. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 93.55 хувьтай, нийт ирүүлсэн өргөдөл, гомдлоос 3751 хүсэлт, 27 санал, 2844 гомдол тус тус ирүүлсэн байна. Аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 87.50 хувьтай, сумдын Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 91.04 хувьтай, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудад ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 95.01 хувьтай байна.