Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-уул аймгийн засаг даргын тамгын газрын 2016 оны 01 дүгээр сарын мэдээ

2022.10.01
86 үзсэн
Дархан-Уул аймаг 2016 оны 1-р сард
1. Удирдлага, зохион байгуулалтын талаар:Аймгийн Засаг даргатай сумдын Засаг дарга, агентлагийн дарга, боловсрол, соёлын байгууллагын удирдлагууд 2016 онд хамтран ажиллах Үр дүнгийн гэрээ байгуулах ёслолын ажлыг 2016.01.13-ны өдөр зохион байгуулаа.

Сар бүр Монгол Улсын Ерөнхий сайдтай хийдэг цахим хуралд аймгийн удирдлагууд оролцож бусад аймаг сумдын өвөлжилтийн байдлыг танилцуулаа холбогдох үүрэг даалгаврыг авч хэрэгжилтийг зохион байгуулж байна.

2. Эдийн засгийн бодлогын хүрээнд:

Орон нутгийн болон тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын төсвийн гүйцэтгэлийн2015оны12 дүгээр сарын мэдээг боловсруулж, нэгтгэн Сангийн яам, аймгийн цахим хаягhttp;//darkhan.gov.mn, АЗДТГ-ын төсөв санхүүгийн ил тод байдлын самбарт тус тус байршуулж, төсвийн ил тод байдлыг хангаж ажиллалаа.

2015 оны12 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр орон нутгийн төсвийн орлого өссөн дүнгээр 18238.9 сая төгрөг төвлөрөхөөс 18486.2 сая төгрөг төвлөрч, орлогын төлөвлөгөө урьдчилсан байдлаар 101.4 хувь буюу 247.2 сая төгрөгөөр давсан дүнтэй байна.

Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтэд Цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татвар 135.7 сая, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар 222.5 сая, Ус рашаан ашигласны төлбөр 73.0 сая төгрөгөөр тус тус давсан бөгөөд төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлтэй уялдуулан хасах тодотгол хийснээр ийнхүү орлогын төлөвлөгөө биелсэн байна.

2015 оны12дугаар сарын орон нутгийн төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр батлагдсан төсөв 19669.7 сая төгрөгөөс 18021.2 сая төгрөгийг зарцуулж 1648.5 сая төгрөгийн санхүүжилтийг олгож орон нутгийн орлого биелсэн хэдий ч улсын төсвийн орлого, эдийн засгийн байдлаас хамаарч орон нутгийн төсвийн зарцуулалтын эрхийг хязгаарласантай холбоотой байна.

Монгол улсын Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх 87 байгууллага, 4 сайдын багцаар 12 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр нийт 30273.8 сая төгрөгийн санхүүжилт хийгдэхээс 29886.2 сая төгрөгөөр санхүүжилт хийгдэж 387.6 сая төгрөг дутуу санхүүжигдсэн байна.

2016оны01сарын 22-ны өдрийн байдлаар өссөн дүнгээр татварын орлогоор орон нутгийн төсөвт 1121.7 сая төгрөг төвлөрүүлэхээс 344.4 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөний гүйцэтгэл 30.7 хувь буюу 777.3 сая, төвлөрсөн төсөвт 226.4 сая төгрөг төвлөрүүлэхээс 43.7 сая төгрөг төвлөрч гүйцэтгэл 19.3 хувьтай буюу 182.7 сая төгрөгөөр тус тус тасарсан дүнтэй байна.

3. Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд:

Аймаг сумын 32 төлөөлөгч, Дархан сумын ИТХ-ын 18 багийн 26 ИНХ-ын дарга, тэргүүлэгч нарт2015 онд шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаар,Мэргэжлийн хяналтын газрын 42, Эрүүл мэндийн газрын 11, Дархан ус суваг ХК-ны17,Ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, цэцэрлэгийн эрхлэгч 53 албан тушаалтанд ХАСХОМ гаргах талаартус туссургалтзохион байгуулж, ороннутгийнтелевизүүдээртус үйл ажиллагааны мэдээлэл болонНӨАТтухай хууль,Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль,Тамхины хяналтын тухайхуулиудаар ард иргэдэдмэдээлэл өглөө.

4. Боловсрол, эрүүл мэнд, урлаг, спорт, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд:

Боловсролын талаар

Шарын гол суманд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээн авч Засаг даргын А/391 дугаар захирамжаар 19-р цэцэрлэгийг байгуулан нээлтээ 2016 оны 1-р сарын 08-ны өдөр хийн үйл ажиллагаагаа эхлүүлээ.

Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад Шарын гол сумын 6-р сургуулийн “Уран илтгэгч клуб”, Орхон 8-р сургуулийн “Урлан бүтээх клуб”, Энэрэл цогцолбор сургуулийн “6-12 насны монгол хүүхдийн сурах бэрхшээлийн судалгаа, заслын арга”, 9-р сургуулийн “Математик, оюуны хөгжлийн кабинет”, Хонгор сумын 14-р сургуулийн “Бидний дуу хоолой” хөтөлбөрүүд сонгогдож нийт 30,020,910 төгрөгийн санхүүжилт авахаар болсон байна.

Эрүүл мэнд, спортын талаар

Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар гарсантай холбогдуулан ажлын хэсэг Төрөх болон ариутгал, онош зүйн тасагт хяналт тавьж ажилласан.

Аймгийн Засаг дарга, ЭМГ, Өрхийн эрүүл мэндийн төвийн гурвалсан гэрээний биелэлтийг ажлын хэсэг газар дээр үнэлж, дүгнэсэн.

Политехникийн коллежийн дотуур байрны 2 оюутан улаан-бурхан өвчнөөр өвдсөнтэй холбоотойгоор голомтод давхар судалгаа хийж, 150 оюутанд улаан-бурханы вакцин хийсэн.

Статистикийн мэдээгээр амбулаторийн үзлэг 7635, төрсөн эх 172, хагалгаа 97, яаралтай тусламжийн 103-ын дуудлага өгсөн 1140 байсан байна.

МБАТ-ний 14-р их наадмын хүрээнд зохион байгуулагдсан чөлөөт бөхийн УАШТэмцээнд 39 байгууллагын 360 орчим тамирчид оролцсоноос манай баг тамирчид 2 алт, 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж 21 аймгаас 2-р байранд орлоо.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн талаар:

Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй 8 хүнийг ажилд зуучилж, 10 ажлын байрны захиалга бүртгэгдсэн байна.шинээр нэмэгдсэн ажилгүй иргэд 64, бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 1718, 33 иргэнд ажил мэргэжлийн зөвлөгөө өглөө.

Халамжийн тэтгэврийг 1241 хүнд 157743.0 мян төг, нөхцөлт мөнгөн тэтгэмжийг 1084 хүнд 79810.0 мян төг, дэмжлэг туслалцаа шаардлагатай 23 иргэнд 5558.0 мян төг, 35 ахмад дайчдад 6393.0 төг, жирэмсэн, хөхүүл 1730 эхэд 66694.0 мян төг, авсан байна.

Нийгмийн даатгалын сандөссөн дүнгээр2639.5 сая төгрөгийн орлого хуримтлуулахаас 1889.0 сая төгрөгийн шимтгэлийн орлого хуримтлуулж орлогын төлөвлөгөө71.5%-тай байна.

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг“Эзэн хичээвэл заяа хичээнэ”,”Энэрэлт хатан”ТББ”Батцагаан буянт”ХХК-тай гэрээлэн гүйцэтгэж байна. Тус үйлчилгээнд 30 иргэдэд гэрийн асрамж халамжийн үйлчилгээ,“Халуун хоол”хөтөлбөрт хамрагддаг 40 иргэдэд бие даан амьдрах чадварыг сайжруулах сургалтыг зохион байгуулж байна.

5. Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хүрээнд

Өвөлжилт хүндэрсэн нөхцөлд авч хэрэгжүүлэхарга хэмжээний төлөвлөгөөнднэмэлт өөрчлөлт оруулж, алс хол өвөлжиж, хаваржиж буй малчин, мал бүхий иргэдийн судалгаа, оторт гарсан малын тоо толгойг гаргаж, хаагдаж болзошгүй зам, давааны байршлыг аймгийн газрын кадастрын зурагт буулгах замаар зохион байгуулалтын арга хэмжээг үе шаттай авлаа.

Өнөөдрийн байдлаар малчид, мал бүхий өрхүүд нийт бэлтгэсэн өвстэжээлийнхээ40-50хувийг хэрэглээд байна.

Аймгийн мал сүрэг 288,3 мян. толгойгоор тоологдсон нь өмнөх онтой харьцуулбал 35,8 мян.толгой буюу 11 хувиар буурсан байна. Үүнд: тэмээ 73, адуу 14,7 мян. үхэр 46,9 мян, хонь 143,5 мян, ямаа 83,0 мян тоологдлоо.

Тус аймгийн хэмжээнд эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр сүүний 37, Махны 8, Мах, сүүний үхрийн 10, нарийн, нарийвтар ноост хонины 2, бүдүүн, бүдүүвтэр ноост хонины 8, гахай 9, тахиа 2, туулай 1, зөгийн 2 аж ахуйн нэгж, нийт 65 иргэн, аж ахуйн нэгж хоршоо үйл ажиллагаагаа явуулж байна.

ХЯНАЛТ ХИЙСЭН: ТЗУХ-ИЙН ДАРГА Б.БАТБАЯР

МЭДЭЭ НЭГТЭГЭСЭН: ТЗУХ-ИЙН МЭРГЭЖИЛТЭН Д.ЗОРИГТБАЯР