Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-уул аймгийн засаг даргын тамгын газрын 2016 оны 05 дугаар сарын мэдээ

2022.10.01
83 үзсэн

2016.05.25                                                                                                                                                                       Дархан

  • 1.Удирдлага, зохион байгуулалтын талаар:

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал, шуурхай хурал хуваарийн дагуу хуралдаж цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж ажиллаа. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал 1 удаа, Шуурхай хурал 4 удаа хуралдаж цаг үеийн байдалтай холбоотой25 асуудлыг хэлэлцэн, хуралдаж аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, төрийн болон төсвийн байгууллагын удирдлагуудад чиглэл өгөн ажиллалаа.

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, иргэдэд ойртуулах, тэдний санал гомдлыг хүлээн авах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхзорилгоор аймгийн Засаг даргын 7 хоног бүрийн Баасан гараг бүр иргэдийг хүлээн авч уулзаж, 70371212 нээлттэй утсаариргэдээс ирүүлсэн 33 санал, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэлтийн дүн мэдээг олон нийтэд болон аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнд мэдээлж ажиллаж байна.

Дархан-Уул аймаг нь Чехийн хөгжлийн агентлаг, БНСУ-ын Кёнги хот, Филиппин Улсын Манила хот, Индонез улсын Өмнөд Тангеран хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны төлөөлөгчидтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

БНФУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Рафаэл Дрозэвски 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт ирж ажлын айлчлал хийн аймгийн Засаг даргатай уулзлаа.

ХБНГУ-ын залуу улс төрчид 2016 оны 07 дугаар сарын 07-17-ны өдрүүдэд Монгол Улсад хүрэлцэн ирэх ба 07 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймагт зочлон ирэхээр төлөвлөгдөж харилцаа холбоогоо өргөжүүллээ.

NEAR /Зүүн хойд Азийн нутгийн захиргааны байгууллагуудын холбоо/ холбоонд Дархан-Уул аймгийн товч танилцуулгыг цахимаар хүргүүлж тус холбооноос эсээ бичлэгийн уралдаан, Зүүн хойд Азийн Залуучуудын форум, Зүүн хойдАзийн Харилцааны жигүүр форум болон Эрдэс баялаг, нөөц боловсруулалт, зохицуулалтын хорооны 4-р хурал зохион байгуулагдах арга хэмжээндДархан-Уул аймгаас 2 оюутан оролцохоор боллоо.

Дархан сумын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хамрагддаг 7-р цэцэрлэгт Солонгосын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын 3 сайн дурын гишүүн авч ажиллуулах хүсэлтийг хүргүүллээ.

БНСУ-ын Кёнги аймгийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймагт Морин тойруулгын газар байгуулахаар хамтын ажиллагаагаа төлөвлөөд байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа, төрийн албан хаагчдын чадавхыг сайжруулах, төрийн үйлчилгээг олон улсын жишигт нийцсэн ил тод,нээлттэй,шударга, шуурхай, хүнд суртал,чирэгдэлгүй үзүүлэх, орон нутгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог эрс нэмэгдүүлэх зорилгоор “Чанарын удирдлагын ISO 9001:2015 стандарт тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах зорилгоор Аймгийн Засаг даргын А/04-01 дугаар захирамжаар “Чанарын удирдлагын хороо”байгуулагдан ажиллаж байна.

ISO 9001 стандартыг нэвтрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд32 арга хэмжээнээс 100% хэрэгжсэн 11, 90% хэрэгжсэн 4, 70% хэрэгжсэн 4, 50% хэрэгжсэн 5, 30% хэрэгжсэн 5, 10% хэрэгжсэн 1, хэрэгжих хугацаа болоогүй 2 арга хэмжээ байна. Нийт 67.1%-ийн гүйцэтгэлтэй, 3.36 онооны үзүүлэлттэй байна.

  • 2.Эдийн засгийн бодлогын хүрээнд:

Орон нутгийн болон тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын төсвийн гүйцэтгэлийн 2016 оны 04 дүгээр сарын мэдээг боловсруулж, нэгтгэн Сангийн яам, аймгийн цахим хаяг http;//darkhan.gov.mn, АЗДТГ-ынтөсөв санхүүгийн ил тод байдлын самбарт тус тус байршуулж, төсвийн ил тод байдлыг хангаж ажиллалаа.

2016 оны 05дугаар сарын байдлаар гүйцэтгэлийн мэдээгээр татварын орлогоор тухайн сард орон нутгийн төсөвт 2,205.0 сая төгрөг төвлөрүүлэхээс 850.4 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөний гүйцэтгэл 38.6 хувь буюу 1354.6 сая төгрөгөөр тасарсан дүнтэй байна.

2016 оны 05 дүгээр сарын 23-ний байдлааророн нутгийн төсвийн гүйцэтгэл батлагдсан төсөв 7742.5 сая төгрөг олгохоос орлогын төлөвлөгөөний биелэлтээс хамаарч 6110.0сая төгрөгийн санхүүжилт олгож 1632.5 сая төгрөгийг дутуу олгосон байна.

Татвар төлөгчдийн өдрүүдийг зохион байгуулах ажлын хүрээндЕБСургуулийн 8-11 дүгээр ангийн сурагчдад ГТЕГ-аас бэлтгэн ирүүлсэн татварын тухай ерөнхий ойлголт өгөх сургалтыг зохион байгуулснаасгаднаНӨАТ-ын урамшууллын систем, е-barimt-ийнталаар сурагчдадойлголт өгч кассын “баримт” авах, бүртгүүлэн баталгаажуулах талаар сургалтыг зохион байгууллаа. Мөн Шилдэг татвар төлөгчийгсурталчлах тэдгээрийг алдаршуулах зорилгоор телевизийннэвтрүүлэг бэлтгэх, татвар төлөгчдийн дунд спортын нөхөрсөг арга хэмжээ зохион байгуулах, төвлөрсөн зах, худалдааны төвүүдээр татварын хууль тогтоомжууд болон НӨАТ-ын хуулийг сурталчлан гарын авлага тарааж, газар дээр баримт бүртгэх, хувь хүнээр бүртгэх үйлчилгээ үзүүлэн зөвлөгөө өгч ажиллалаа.

Мөн “Татвар төлөгчдийн зөвлөгөөн”-ий үйл ажиллагааг зохион байгуулж шилдэг татвар төлөгчид болон ЕБС-ийн гар зураг зохион бичлэгийн уралдаанд тэргүүлэгчдийг шагнаж урамшуулах зэрэг арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулан ажилласан.

Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтыг авахаар ирүүлсэн 3236 иргэний 1799.3 сая төгрөгийн буцаан олголтыг 5-р сард багтаан иргэдэд олгохоор төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Төсвийн орлогын төлөвлөгөөний тасалдлыг нөхөх ажлын хүрээнд Засаг даргын А/44 тоот захирамжаар аймгийн нийт 410.9 сая төгрөг төвлөрүүлэхээс 4345 тээврийн хэрэгслийн 314.6 сая төгрөг буюу 76.6 хувь нь хамрагдаж байна.

2016 оны 01 дүгээр сарын 26-аас 05 дүгээр сарын 23-ны хооронд санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчдын актаар тогтоосон төлбөрөөс өссөн дүнгээр 20.3 сая төгрөгийгаймгийн төсвийн орлогын дансанд төвлөрүүлсэн байна.

  • 3.Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд:

Шинээр батлагдсан Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудаар Хууль зүйн яамнаас төрийн байгууллагуудын удирдлагууд болон төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулан 84 төрийн удирдах болон жинхэнэ албан хаагч нар оролцлоо.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн хэмжээнд “Хулгай”, “Цахим тоглоом”, “Сургууль аюулгүй орчин”, “Би гэр бүлдээ хайртай”, “Замын хөдөлгөөний цагаан толгой”, “Хонхны баяр”, “Алхаад марш”, “Тэнэмэл”зэрэг 8 удаагийн арга хэмжээг зохион байгуулан үр дүнг тооцон ажиллалаа.

Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 95 жилийн ойг угтах ажлын хүрээндгэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд инноваци нэвтрүүлэх зорилгоор Орхон аймагт хангайн бүсийн “Эрдэм шинжилгээний бага хурал”-д тус Цагдаагийн газраас “Гэмт хэргийг илрүүлэх ДНК-ийн технологийг ашиглах, түүний практик хэрэглээг сайжруулах”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд Цагдаагийн байгууллагын нэгдсэн систем болон төрийн үйлчилгээний хяналтын нэгдсэн системд инноваци нэвтрүүлэх нь” сэдвүүдээр илтгэл тавьлаа.

Иргэд аж ахуйн нэгж, байгууллага албан тушаалтнаас 1158 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 86 дуудлага мэдээллийг хүлээн авч үзвэл нас барьсан 7, бусдын биед гэмтэл учруулсан 21, хүчин 1, хулгай 23, ХАБАЖЭГХ 22, дээрэм 2, булаалт 1, байгаль хамгаалах журмын эсрэг 1, бусад 8 тус тус гарч бүртгэгдсэнийг материалжуулан шалгасан.

Авто зам, олон нийтийн үйлчилгээний төвийн зам талбай, гудамж талбайн замуудад хяналт тавьж 315 зөрчлийг илрүүлэн зарлан мэдээлж 152 жолоочид 25768000 төгрөгний торгууль оногдуулж 163 жолоочид сануулах арга хэмжээ авч тээврийн хэрэгслийн болон жолоочийн лавлагааг 82иргэнд гаргажөгсөн.

  • 2016 оны 05-р сард саатуулах байранд427 иргэнийг хүлээн авсны гудамж талбай олон нийтийн газраас 258, гэр бүл орчиндоо агсам тавьж танхайрсан 114, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 38, бусад газраас 9, баар цэнгээний газраас 5, аж ахуйн нэгж байгууллагаас 3, үүнээс эмэгтэй 23 иргэнийг хүлээн авч амь нас, эрүүл мэнд, эд зүйлд нь учирч болох аюул халдлагаас хамгаалж, цагдаагийн газрын хяналтын камераар болон биечилсэн байдлаар тогтмол хяналт тавинажиллаж байна.Эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай 3 хүнд эмнэлгийн тусламж үзүүлж, эмнэлэгт 1 хүнийг шилжүүлэн, ар гэр асран хамгаалагчид нь 8 иргэнийг хүлээлгэн өгсөн. Сум дундын шүүхийн шүүгчийн шийтгэвэрээр 7-30 хоног баривчлагдсан 18 хүнийг баривчлах байрны заавар журмын дагуу хүлээн авч, эрүүлжүүлэгдсэн, баривчлагдсан хүмүүсийн мэдээллийгзахиргааны тоо бүртгэлийн мэдээллийн болон “Папилон” санд оруулж ажилласан.

Төгсөлтийн баярыг угтаж 26Ерөнхий боловсролын сургуулийн, 3 мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, 10 Их, Дээд сургуулиудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах талаар “Албан мэдэгдэл” хүргүүлэн биелэлтийг нь хангуулж 6 Их, Дээд сургуулийн дотуур байрны 970 оюутан сурагчдад сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулан хяналтын тооллого явуулан илэрсэн зөрчлийг багш нарт уламжлан засууллаа. Сургуулийн орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж буй Өсвөрийн цагдаа эргүүл, Оюутан цагдаа эргүүл, замын хөдөлгөөний чиглэлээр ажиллаж буй эцэг эхийн эргүүлийг гаргаж, цаашид хамтран ажиллагааг өргөжүүлэн талаар Зөвлөмж өгсөн.

Энэ сард аймгийн хэмжээнд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 1 нэгдсэн арга хэмжээ, 2удирдамжит шалгалт зохион явуулахад нийт 361объект, 2358 айл өрх хамрагдаж гамшиг, гал түймрийн аюулд хүргэж болзошгүй 887 зөрчил илрүүлж, 142зөрчлийг арилгуулж, хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардсан бусад зөрчлийг арилгуулахаар заавал биелүүлэх албан шаардлага 33, мэдэгдэл28,танилцуулга 7 бичиж, хууль тогтоомж, галын аюулгүй байдлын дүрэм норм зөрчсөн 1 албан тушаалтныг50.000 төг, 2 иргэнийг 1.152.000 төг бүгд 1.202.000 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцлоо.

Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийг 61 ААНБайгууллагад олгож 762.500 төгрөг, зөвшөөрөл 3 ААНБайгууллагад олгож 310.000 төгрөг, барилгын зураг төсөл 5 удаа хянаж 440.000 төгрөг, 1.202.000 төгрөгийн захиргааны арга хэмжээ болон галын аюулгүй байдлын дүгнэлт, зөвшөөрөл зэрэг нийт торгууль, төлбөр хураамж 2.714.500 төгрөгийн орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажиллалаа.

Урьдчилан сэргийлэх ажлын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад5

Асуулт 2015 оны 5-р сар 2016 оны 5-р сар харьцуулалт
Гал түймрийн улсын хяналт Шалгасан Айл өрх 1149 2358 51,2%өссөн
Объект 135 361 62,6%өссөн
Илрүүлсэн Тоо 931 887 4,7%буурсан
Зөрчлийг арилгасан тоо 231 142 38,5%буурсан
Арга хэмжээ авсан Байгууллага 4 буурсан
Торгууль /төг/ 750.000 буурсан
Албан тушаалтан 3 1 3 дахин буурсан
Торгууль /төг/ 90.000 50.000 44,4% буурсан
Иргэд 4 2 2 дахин буурсан
Торгууль /төг/ 60.000 1.152.000 19,2 дахин өссөн
Бүгд /төг/ 900.000 1.202.000 25,1%өссөн
Заавал биелүүлэх албан шаардлага 53 33 37,7%буурсан
Мэдэгдэл 22 28 21,4%өссөн
Ажиллагаа зогсоох тогтоол 1 өссөн
Танилцуулга 3 7 2,3 дахин өссөн
ГАУСурталчилгаа Сургалт 28 18 35,7% буурсан
Дадлага 14 16 12,5% өссөн
Хэвлэл мэдээлэл 6 6 =
  • 4.Боловсрол, эрүүл мэнд, урлаг, спорт, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд:

Боловсрол, соёл, хүүхэд гэр бүл хөгжлийн чиглэлээр:

БСШУЯ-наас орон даяар хэрэгжүүлсэн “Ном”, “Авьяас”, “Сайн хичээл үйл ажиллагаа” зэрэг хөтөлбөр түүний үр дүн, хэрэгжилтийн талаар тайлагнаж, аймгийн Засаг дарга А.Энхболд 2016-2017 онд аймгийн боловсролын салбарт баримтлах стратеги бодлогыг танилцууллаа.

Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд бага боловсролын сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор БСШУЯ, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн II шатнаас Ерөнхий боловсролын 9-н сургуулийн 11 төсөл шалгарсан байна. “Зөв Монгол хүүхэд хөтөлбөр Хүүхэд бүрийн хөгжилд” аймгийн боловсролын чуулганы үеэр эдгээр төслүүдэд нийт 67 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийх “БАТЛАМЖ”-ийг гардууллаа.

Монгол Улсын Засгийн Газрын “Эрүүл монгол хүүхэд”, “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүүхэд гэр бүл, багш нарт эрүүл мэндийн боловсрол олгох, сургалтын таатай орчин бүрдүүлэх, зан үйлийн эерэг харилцаа, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор улсын хэмжээнд зохион байгуулдаг “Эрүүл мэндийг дэмжигч” байгууллагаар Дархан-Уул аймгийн Орхон сумын 8-р сургууль шалгарсан байна.

ЕБС-ийн төгсөгчдөд зориулан “Эрдмийн баяр – Мөнгөн хонх” нэгдсэн үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ хичээлийн жилд ЕБС-ийг нийт 1423 сурагч 12-рангийг төгсөж байна. Жил бүр аймгийн ЗДТГ, БСГ-аас улирал бүр дараалан “А” үнэлгээтэй төгссөн сурагчиддаа “Онц сурлагатан” тэмдгийг олгож, эдгээр суралцагчдын эцэг эхэд “Талархлын захидал” өгч, ЕБС-д суралцаж байх хугацаандаа сурлага, урлаг, спортын амжилт гаргасан сурагчдаа алдаршуулдаг уламжлалтай бөгөөд энэ жил нийт 58 сурагчдад энэхүү медалийг олгосон байна.

“Миний ертөнц” хөгжлийн хөтөлбөрийн гарын авлага 389 номыг ерөнхий боловсролын сургууль, “СОС”, “Нарны хүүхдүүд” асрамжийн төв бусад 13 байгууллагуудад хуваарилан өглөө.

Эрүүл мэнд, спортын чиглэлээр:

Хавдрын эсрэг үндэсний аян-2016” аян 5 хоног зохион байгуулагдаж ХСҮТ-ийн 11 эмчийн бүрэлдэхүүнтэй баг нийт 1558 хүнд үзлэг, оношилгоо хийж, хортой хавдрын 11 шинэ тохиолдол илрүүлсэн.Түүнчлэн 5 мэс ажилбар, 132 эсийн шинжилгээ, 17 эдийн шинжилгээ хийгдсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын2016 оны 159, 222 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 2016 оны 02 дугаар тушаалыг үндэслэн аймгийн Засаг даргын А/133 дугаар захирамжийн дагууУлаан бурхан-Улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг аймгийн хэмжээнд шуурхайзохион байгуулж 90.3 хувьтай хэрэгжиж байна.

Дархан-Уул аймгийн хэмжээнд Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 5\1311 дүгээр тушаалаар Сувилагчийн нэг өдөр аян “Хэрэглэгчдэд ээлтэй сувилахуй’’ сэдэвт аяны ажлын хүрээндДархан-Уул аймгийн хүн ам олноор цуглардаг олон нийтийн үйлчилгээний газар, зах талбай, худалдааны төв бүхий 12 газар очиж нийт 1904 хүнд хүрч ажилласан байна. Аяны хүрээнд 1792 хүнд сургалт сурталчилгаа, цусны даралт 1789, өндөр биеийн жингийн индекс 987, цусан дахь сахар 81, хеликобактерийн шинжилгээ 31 хүнд хийж , витамин С 200 ширхэг өгч, ажлын байрны дасгалыг 187 хүнд зааж сургасан байна.

Нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр:

Дархан-Уул аймгийн хэмжээнд “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Дархан-50 цогцолборт авьяаслаг хүүхэд багачуудын урлагийн тоглолт зохион байгуулж, нийт албан хаагчид “Нарны алхалт” хийн дасгалыг хамтран хийж, Төр, ТББ-ын төлөөлөл 20 гэр бүлд Гайхамшигт эмэгтэй” лекц, “Бүх хайраа гэр бүлдээ” сургалтыг 15 гэр бүлийн 33 хүнд, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 20 эцэг эх хамруулан “Аха” тэмцээн зохион байгуулж, ЛХА телевизтэй хамтран гэр бүлийн үнэ цэнэ, ахмадын сургаал, сайн туршлага, эерэг хандлагыг гэр бүлүүдэд төлөвшүүлэх, сурталчилах зорилгоор “Аз жаргалын төгөл”ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл 4 гэр бүлийг оролцуулсан телевизийн нэвтрүүлгийг бэлтгэж олон нийтэд сурталчиллаа. “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан нийт 7 арга хэмжээг 19-н төр болон төрийн бус байгууллагуудтай хамтранзохион байгуулж 2250 хүнийг үйл ажиллагаандаа хамрууллаа.

Аймгийн хэмжээнд асрамж халамжийн 2 төвд нийт 123 хүүхэд хамрагдаж байгаагаас эрэгтэй 59, эмэгтэй 64. Ерөнхий боловсролын сургуульд 100, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 3, гэрт 3, цэцэрлэгт 17 хүүхэд хамрагдаж байна. Хүүхэд хамгааллын үйлчилгээнд 62 хүүхдийг хамруулснаас дотуур байранд 7, СОС хотхонд 2, эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийлгэсэн 1, хамгаалалтанд авсан 2, эцэг эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн 10, хяналтанд авсан 9, ял хойшлуулсан 3, түр хамгаалах байранд 12 хүүхдийг хамруулж хариу үйлчилгээ үзүүлсэн.Хөдөлмөр хамгааллын үйлчилгээний 16 төвд 41 иргэн хамрагдан ажлын байраар хангагдан, 198 хүүхэд хамрагдаж байна.

2016 оны эхний 5 сарын байдлаар өссөн дүнгээр нийгмийн даатгалын сангуудад15145.3 сая төгрөг хуримтлуулахаас 16012.0 сая төгрөг хуримтлуулж төлөвлөгөөг 105.7 хувиар, үүнээс 5 дүгээр сард3104.4 сая төгрөгийн орлого хуримтлуулахаас 2763.0 сая төгрөгийн орлого хуримтлуулан төлөвлөгөөний биелэлт 89.0 хувьтай байна.

  • Тайлант хугацаанд 13356 тэтгэвэр авагчдад 19.1 тэрбум төгрөгийн тэтгэврийг,хөдөлмөр чадвар алдалтын тэтгэмжид 2438 иргэнд 197.1 сая төгрөг, жирэмсэн амаржсаны тэтгэмжид 719 иргэнд 597.5 сая төгрөг, оршуулгын тэтгэмжид 186 иргэнд 114.0 сая төгрөгийг,эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд давхардсан тоогоор 23016 иргэнд 1480.5 сая төгрөг, эмийн үнийн хөнгөлөлтөд давхардсан тоогоор 10985 иргэнд 161.3 сая төгрөгийг,ҮОМШӨ-ийн сангаас Хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжид 68 иргэнд 20.2 сая төгрөгийг, сувиллын зардалд 353 иргэнд 112.3 сая төгрөгийг, ажилгүйдлийн даатгалын сангаас 313 иргэнд 461.9 сая төгрөгийг тус тус олгож, зарцуулсан байна.
  • 5.Үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтцийн салбарын бодлогын хүрээнд:

Дархан-Уул аймгийн Орон нутгийн хөгжлийн сан болон аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 1 тэрбумтөгрөгийн төсөвт өртөг бүхий 13 төсөл арга хэмжээний сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын баримт бичгийг боловсруулжХААА-нд тендер зарлах захиалгыгөглөө.

Нийт 1 тэрбум 600 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 15-р багийн гэрэлтүүлгийн ажил болондугуйн зам, жишиг хороолол 4 төслийнгүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар төлөвлөгдлөө. Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэрт ундны усны гүний худаг гаргах хөрөнгө оруулалтын ажлын зураг төслийг боловсруулах, мэргэжлийн байгууллагуудаас зөвшөөрөл авах ажлыг гүйцэтгэж,тендер зарлуулах бэлтгэл ажлыг хийлээ.

Дархан-Уул аймгийн баялаг бүтээгчдийн нэгдсэн зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ, Баялаг бүтээгчдийн холбооны Дархан салбартай хамтран зохион байгуулж нийт 40 гаруй хувийн үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид оролцлоо.Тус зөвлөгөөнөөр“Төрөөс аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар авч, хэрэгжүүлж буй бодлого”, “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар авч хэрэгжүүлж буй бодлого”, “Сум хөгжүүлэх сангийн бодлого чиглэлийн талаар,мөн тус сангаас олгож буй зээл, цаашид тавих зорилт” зэрэг мэдээллийг өглөө.

Тээврийн хэрэгслийн үзлэг явагдаж энэ сарын 22-ны байдлаар өссөн дүнгээр нийт 4804 тээврийн хэрэгслээс 231,0 сая төгрөгийн албан татвар орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна.

Аж үйлдвэрийн салбарын цахим мэдээллийн сангийн бүртгэлд 181 аж ахуйн нэгж байгууллагын бүртгэлээс мэдээлэл дутуу болон үйлдвэрлэлийн “С” ангилалд багтаагүй байгууллагуудын мэдээллийг хасалт хийн 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 161 үйлдвэрийг бүртгээд байна.

БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар Мал боловсруулах үйлдвэр, худалдааны хорио цээрийн бүс байгуулахаар Хонгор сумын 1-р багийн нутаг Шарын гол, Дархан сумыг холбосон төмөр замын хойд талд буюу дэд станцын зүүн талд 10 га газрыг АЗДТГ-ын нэр дээр авч гэрээ байгуулан гэрчилгээжүүлж, ХХААЯ-нд хүргүүллээ.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын салбарын хүрээнд:

Газрын эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх комиссын хурлаар газар өмчлөх тухай өргөдөл хүсэлт гаргасан 8, хамтран өмчлөх эрхээсээ татгалзаж, шинээр газар өмчлөх эрхээ сэргээлгэхийг хүссэн 3, хугацаа сунгуулах 38, талбайн хэмжээ өөрчлөх тухай 23, эрх шилжүүлэх 67, бусад 16 нийт 155 өргөдлийг тус тус оруулж хэлэлцүүлэн 144 иргэн, ААНБ-ын захирамжийн төслийг боловсруулан ажиллаж байна.

Газраа өмчилж авсан 30, өмчлөлийн газраа хуваалгасан 4, эрх шилжүүлсэн худалдсан 17, бэлэглэсэн, өвлөсөн 1, шүүхийн шийдвэртэй 0, хамтран өмчлөгч хасуулсан 2, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах, банкинд барьцаалах зэрэг шалтгаантай нийт54иргэн, аж ахуйн нэгжид кадастрын зураг гаргаж үйлчиллээ.Орхон суманд 20, Хонгор суманд 14кадастрын зураг гаргаж үйлчиллээ.

Газрынтөлбөрийн орлого энэ сарын 20-ны өдрийнбайдлаар 177,1 сая төгрөг буюу төлбөрийн гүйцэтгэл 27,1 хувьтайбайна. Газрын төлбөр төлөх 208 аж ахуйн нэгж байгууллага иргэнтэй тооцоо нийлж акт үйлдсэн байна.

Барилга угсралтын тусгай зөвшөөрлийннэмэлт ажлын төрөл-1, сунгалт-1, шинээр-1 аж ахуйн нэгжидтехникийн бичиг, баримттай танилцаж тодорхойлолт гаргаж байна.

  • 6.Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хүрээнд:
  • Мал аж ахуйн чиглэлээр: Мал төллөлт 5 дугаар сарын байдлаар оны эхний төллөх хээлтэгчийн 77.5 хувь буюу 107.5 мянган хээлтэгч төллөн төллөлт 99,9 хувьтай бойжиж байна.Дархан сум 63.8 хувь буюу 19335 толгой, Хонгор сум 85.0 хувь буюу 62386 толгой, Орхон сум 74.9 хувь буюу 12460 толгой, Шарын гол сум 72.1 хувь буюу 13410 толгой мал тус тус төллөсөн байна. Аймгийн хэмжээгээр 585 толгой том мал хорогдсон нь нийт малын 0,2 хувийг эзэлж байна.

“Аймгийн Залуу малчдын уулзалт зөвлөгөөн”-ийг ”Аймгийн Хөдөө аж ахуйн хоршоодын холбоо” “Төрийн банк”, “ХААН банк” –тай хамтран зохион байгуулж4 сумын 18-35 насны нийт 60 гаруй малчдыг хамрууллаа. Уг зөвлөгөөнөөр “Нийгмийн даатгалын хэлтэс”, “Онцгой байдлын газар”, “Цагдаагийн газар”, “Мэргэжлийн хяналтын газар”, “Хөдөлмөрийн хэлтэс”, “Дархан нэхий ХК”, Эко-ноос ХХКомпаниуд малчидтайхолбоотой мэдээ,мэдээллийг танилцуулж гарын авлага, зөвлөмжөөр хангаж ажиллалаа. “Төрөөс, хүнс, хөдөө аж ахуйн талаарбаримтлах бодлого”, “Сайн малчин дунд хугацааны үндэсний хөтөлбөр”, “Мал эмнэлгийн үйлчилгээ”, “Газар тариалангийн шинэчилсэн хууль”, “Малчдын хоршооны талаар”, “Ахуйн хэрэглээний сав баглаа боодол аюулгүй байдал”,“Ноос, арьс, ширний анхан шатны тордолт”-ын чиглэлээр мэдээлэл өгсөн цаг үеэ олсон үр дүнтэй ажил боллоо.

Газар тариалангийн чиглэлээр: 2016 онд нийт 49 аж ахуйн нэгж, 62 иргэн үр тарианы үйлдвэрлэл, 32 аж ахуйн нэгж төмс хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэн нийт 15418.7 га талбайд тариалалт хийж, 13.5 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэх зорилт тавин ажиллаж байна.

Энэ хаврын тариалалтад нийтдээ 1.7 мянган тонн буудайн үр шаардагдах тооцоо гарсан. Өнөөдрийн байдлаар ХХАА-н сайдын 2016 оныА-45 тоот тушаалаар ТЭДС-аас худалдан борлуулах дотоодын ургацын 1 тонн үрийн буудайг 800.0 мянган төгрөгөөр тогтоож олгохоор шийдвэрлэн 5 аж ахуйн нэгж, 4 иргэнд 38.4 тонн үрийг гэрээ байгуулан олгоод байна. Энэ оны газар тариалангийн үйлдвэрлэлд шаардагдах шатахуун болон ургамал хамгааллын бодис, бордооны захиалгыг ХХААЯ-нд хүргүүлснээр нийлмэл бордоо 1 тонныг 400.0 мянган төгрөгөөр тогтоож үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдэд 75 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр, шатахууныг 50 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр гэрээ байгуулан олгож байна.

Хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 136, үрлэгч 113, чиргүүл дүүжин техник 236 ажиллаж байна. Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгч 22аж ахуйн нэгж, 4 иргэнхаврын чийг хаалтыг 4800га-д, үлийн цагаан огтонотой тэмцэх ажлыг 11452.1 га-д хийсэн байна.

Аймгийн хэмжээнд тариалалт 4-р сарын 28-нд эхлэж өнөөдрийн байдлаар тариалалт 41.4 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Үүнээс үр тариа 5669.4 га буюу нийт тариалах талбайн 50.0, төмс 379.1 га буюу 115.3 хувь, хүнсний ногоо 533.3 га буюу 67.1 хувьд тариалалт хийсэн мэдээтэй байна.

Байгаль орчны чиглэлээр:

Орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийт 50 га талбайд шилмүүст модны тарьцаар ойжуулалт хийх ажлыг гүйцэтгэгчээршалгарсан Дархан түвшин ХХК, Моностой нөхөрлөлтэй гэрээ байгуулж урьдчилгаа санхүүжилт болох24 325,0 мян.төгрөгийг шилжүүлээд байна. Улсын төсвийн хөрөнгөөр шилмүүст модны тарьцаар 20 га талбайд ойжуулалтын ажлыг гүйцэтгэхээр сонгогдсон Фальконпийр ХХК-тай гэрээ байгуулж БОНХАЖЯаманд хүргүүллээ.

Ой хээрийн түймрийн хаврын хуурайшилтын улирлыг дуустал аймгийн хэмжээнд түймрийн хариуцлагатай жижүүрийг 04 дүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн ажиллуулан өдөр бүр 15-16 цагт цагийн байдлын талаар БОНХАЖЯамны 93028004 утсанд мэдээлэн ажиллаж байна.

  • 7.Хяналт шалгалтын чиглэлээр:

Дархан-Уул аймагт 2015 онд боомын тарилгад 310,5 мянган толгой мал хамрагдахаас 170 мян, бруцеллёзын вакцинд 310,5 мянган толгой мал хамрагдахаас 113,3, шөвөг ярын вакцин 110 мянган толгой мал хамрагдахаас 39,7, дуут хавдар 70 мянган толгой мал хамрагдахаас 20 мянга, цусан халдварт 70 мянган толгой мал хамрагдахаас 15 мянга, гахайн мялзан 8 мянган мал хамрагдахаас 5 мянган толгой мал хамрагдсан ньнийт малын 38,5 %-ийг эзэлж байгаа нь аймгийн нийт мал халдварт өвчнөөс бүрэн дархлаажуулагдаж чадахгүй байна. Энэ нь аймгийн төсөвт мал эмнэлгийн үйлчилгээний хөлс бүрэн тусгагдахгүй байгаагаас шалтгаалж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын01/01 тоот албан даалгаврын хэрэгжилт 88,9 %-тай байна.

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх зөвшөөрөл авах хүсэлттэй 132 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийв. 1.10 кодтой “Хоол үйлдвэрлэлийг шалгах”, 1.11 кодтой “Худалдаалах үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар дүгнэхэд 68 буюу 51,5 хувь нь бага,56 буюу 42.4 хувь нь дунд эрсдэлтэй, 6 буюу 4,5 хувьих эрсдэлтэй үнэлэгдсэн.

Хяналт шалгалтын явцад нийт 233 зөрчил илрүүлж, 165 буюу 70.8 хувийг газар дээр нь арилгуулж, тусгай зөвшөөрөлгүй архи согтууруулах ундаа худалдан борлуулж байсан 1 ААН-ээс 145,0 мян. төгрөгийн согтууруулах ундааг актаар хураан авч, 60,0 мян төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч барагдууллаа.

Шалгалтын дүнд МХГ, СХЗХ, ЦГ, ГХБХБГ, ТХ, ОБГ-ын саналуудыг үндэслэн 116 буюу 87,8 хувьд нь тусгай зөвшөөрөл олгох,16 буюу 12,1 хувьд нь тусгай зөвшөөрөл олгохгүй байх саналыг АЗД-д хүргүүллээ.

Импортын хяналтаар:Улаанбаатар гурил, Барил трейд, Милл Хаус, Өег гурил, Нямбайгал даваа, Ийст вест ресурс, ЧТМО, Сэлэнгэ тариа ХХК, 1 иргэний ОХУ, Голланд-аас импортолсон 6214.5 тн хүнсний улаан буудай, 3498.5 тнүрийн улаан буудай, 62 тн төл сонгинын үрэнд хяналт хийн дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулж ургамлын гадаад хорио цээрийн болон чанарын шаардлага хангасан тул улсын байцаагчийн 9 дүгнэлт, 1 зөвлөмж, 2 албан шаардлага өгч ажиллав.

Дархан Нэхий ХК, Агротрейд импекс, Дархан гурил, Гацуурт ХХК-ий ОХУ, БНХАУ-аас импортолсон 60 тн химийн хорт болон аюултай бодис, 420т нийлмэл бордоо, 206.4 тн ургамал хамгаалах бодис, Магнай трейд, Шунхлай петролиум ХХК-ий ОХУ-аас импортолсон 484.6 тн дизель түлшийг хяналтад хамруулан гаалийн хяналтад шилжүүлэв.

Экспортын хяналтаар: 1. Батбуудай, Улаанбаатар гурил, Тарс, Өнгөт хийц, Баатарууд тэнгэр, Алжан ХХК, Дархан нэхий ХК-ий БНХАУ,ОХУ, Итали, Казакстан улсад экспортолсон 65 тн рапс, 360 тн хивэг, 140 тн савх, 200 тн адууны мах, 1900 ш үхрийнхагас боловсруулсан шир,18 тн адууны өлөн гэдсэнд ачилтын өмнөх хяналт тавьж ажиллаа. 1 иргэний ОХУ-д экспортолсон нохойны эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байдлыг шалган мал эмнэлгийн гэрчилгээ олгов.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР