Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2016 ОНДархан-уул аймгийн засаг даргын тамгын газрын 2016 оны 07 дугаар сарын мэдээЫ 07 ДУГААР САРЫН МЭДЭЭ

2022.10.01
88 үзсэн
  • 1.Удирдлага, зохион байгуулалтын талаар:

Дархан-Уул аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад С.Насанбатыг нэр дэвшүүлж саналыг тогтоолын хамт Монгол улсын Ерөнхий сайдад уламжилсан. МУ-ын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.3-т заасныг тус тус үндэслэн долоодугаар сарын 20-ны өдөр Сундуйжавын Насанбатыг Дархан-Уул аймгийн Засаг даргаар томилж Засаг даргаар ажиллаж байсан Агвааны Энхболд, Сундуйжавын Насанбатад тамга, тэмдгээ хүлээлгэн өглөө.

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал, шуурхай хурал хуваарийн дагуу хуралдаж цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж ажиллаа. Шуурхай хурал 3 удаа хуралдаж цаг үеийн байдалтай холбоотой15 асуудлыг хэлэлцэн, хуралдаж аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, төрийн болон төсвийн байгууллагын удирдлагуудад чиглэл өгөн ажиллалаа.

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, иргэдэд ойртуулах, тэдний санал гомдлыг хүлээн авах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхзорилгоор аймгийн 70371212 нээлттэй утсаариргэдээс ирүүлсэн56 санал, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэлтийн дүн мэдээг олон нийтэд болон аймгийн Засаг даргын шуурхай хуралд мэдээлж ажиллаж байна.

БНЧУ-ын ЭСЯ-ны Орлогч дарга Олдржих Заяычекээр ахлуулсан Чехийн хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид Дархан-Уул аймагт айлчлал хийж, Засаг даргатай уулзлаа.

Мөн Туркийн Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Дэд ерөнхийлөгчөөр ахлуулсан төлөөлөгчид 06 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймагт ирж айлчлал хийлээ. Уулзалтын хүрээнд Дархан сумын 7-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай нэг бүлэг байгуулахад хөрөнгө оруулахаар боллоо.

Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга болон АНУ-ын Элчин сайд нарын уулзалтын бэлтгэл ажлыг ханган, уулзалтыг 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтын үеэр АНУ-ын Техас мужийн Өирвинг хот болон Дархан хотын хамтын ажиллагааны талаар ярилцлаа

АНУ-ын Техас мужийн Өирвинг хот, АНУ-ын Техас мужийн Аустин хот, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Глаустер, Челтэнам хоттой тус тус харилцаагаа сэргээж ажиллаж байна.

  • 2.Эдийн засгийн бодлогын хүрээнд:

Орон нутгийн болон тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын төсвийн гүйцэтгэлийн 2016 оны 06 дүгээр сарын мэдээг боловсруулж, нэгтгэн Сангийн яам, аймгийн цахим хаяг http;//darkhan.gov.mn, АЗДТГ-ынтөсөв санхүүгийн ил тод байдлын самбарт тус тус байршуулж, төсвийн ил тод байдлыг хангаж ажиллалаа.

2016 оны 06 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр орон нутгийн төсвийн орлого өссөн дүнгээр 10,310.1 сая төгрөг төвлөрөхөөс 9,837.3 сая төгрөг төвлөрч, орлогын төлөвлөгөө 95.4 хувь буюу 472.7 сая төгрөгөөр тасарсан дүнтэй байна.

Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтэнд Цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татвар 361.8 сая, газрын төлбөр 57.3 сая, газрын дуудлага худалдааны орлого 272.8 сая, ус рашааны нөөц ашигласны төлбөр 47.8 сая, Хог хаягдлын үйлчилгээний хураамж 28.2 сая төгрөгөөр тус тус тасарсан нь орлогын тасалдалд гол нөлөөг үзүүлж байна.

2016 оны төсвийн зарлагын гүйцэтгэлийн 6 дугаар сарын мэдээний өссөн дүнгээр орон нутгийн батлагдсан төсөв 13,510.5 сая төгрөг, зарлагын гүйцэтгэл 9,052.6 сая төгрөг зарцуулагүй үлдэгдэл 4,457.9 сая төгрөг байна.

д/д Төсөв /сая.төг/ Гүйцэтгэл /сая.төг/ Зөрүү /сая.төг/ Эзлэх хувь
1 13,510.5 9,052.6 4,457.9 67 %

2016 онд улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг 1729.5 сая төгрөгийг нэгдүгээр улиралд багтаан бүрэн хүлээн авсан байна. Аймгийн төвөөс сумдад олгох татаас 24.5 сая төгрөгийн санхүүжилтийг дутуу олгосон байна. Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллгууд 2015 оны эцэст нийт 544.7 сая төгрөгийн өр гарсанаас эрүүл мэнд, спортын салбарт 40.1 сая, боловсрол соёлын салбарт 504.6 сая төгрөгийн өр гарсан бөгөөд 2016 оны 6 сарын гүйцэтгэлээр боловсролын салбар 521.5 сая төгрөгөөр нэмэгдэж 1,026.1 сая, эрүүл мэнд 13.2 сая төгрөгөөр нэмэгдэж 53.3 сая төгрөг болоод байна.

2016 оны 6 сарын гүйцэтгэлээр орон нутгийн байгууллагууд74.6сая төгрөгийн өртэй байна. Тусгай зориулалтын шилжүүлгийн 4 сайдын багцаар 84 байгууллагад улсын төсвөөс батлагдсан төсвөөр 11777.4 сая төгрөгийн санхүүжилт 100 хувь хийгдсэн.

2016 оны эхний хагас жилийн байдлаар цахим санд2633 байгууллага бүртгэлтэй ба “Нягтлан бодох бүртгэлийн тухай ” хуулийн шинэчилсэн найруула, Сангийн сайдын 2016 оны 41-р тушаалын дагуу санхүүгийн тайлан тушаах үүрэг бүхий 144аж ахуйн нэгжээс 50 байгууллага нь санхүүгийн тайлангаа илгээснийг хянаж баталгаажууллаа. Тайлан хүлээн авалтын 35%-ийн ирцтэй байна.

Тайлангийн хугацаа 7-р сарын 25-нд дуусах ба 112 байгууллагад тайлангаа хугацаанд нь тушаах талаар утсаар зөвлөгөө өгч, шинэ хууль, журмыг орон нутгийн 3 телевиз, хэлтсийн болон сумдын төрийн сан, Татварын хэлтсийн самбарт байршуулж, аудиторууд, ЗДТГ болон татварын цахим системээр сурталчилж байна.

2016 оны 07 сарын 25-ны өдрийн байдлаар гүйцэтгэлийн мэдээгээр татварын орлогоор тухайн сард орон нутгийн төсөвт 1,470.5 сая төгрөг төвлөрүүлэхээс 865.2 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөний гүйцэтгэл 58.8 хувь буюу 605.3 сая төгрөгөөр тасарсан дүнтэй байна.

Төсвийн орлогыг бүрдүүлэх хүрээнд Дархан төмөрлөгийн үйлдвэрийн өрийг татан оруулах тал дээр анхаарч хүдэр болон бүтээгдхүүнийг бусдаас авах авлага барьцаалж нийлүүлэх зарчмаар гэрээ хийн ажиллаж 183.2 сая төгрөг татан төвлөрүүлсэн.

НӨАТ суутган төлөгчийн тайланг нийт 847 тайлан хүлээн авахаас цахимаар тайлан ирүүлсэн 707 тайлан хүлээн авч , тайлангийн ирц83,5 хувьд хүрснээс гадна Цахим тайлангийн системээр давхардсан тоогоор 39-нтатвар төлөгчийнтайлан завсарлах, тайлангийн хугацаа сунгуулах болон бусад хүлээн авч холбогдох албан тушаалтанд өгч шийдвэрлүүлэнхариуг цахимаар татвар төлөгчид мэдэгдэн, тайлан тушаах хуулийн хугацааны талаар сурталчлан ажиллалаа.

2016 оны 01 дүгээр сарын 26-аас 07 дугаар сарын 25-ны хооронд санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчдын актаар тогтоосон төлбөрөөс өссөн дүнгээр 31.1 сая төгрөгийг аймгийн төсвийн орлогын дансанд төвлөрүүлсэн байна.

Өмнөх онуудын актын төлбөрийн үлдэгдлээс өссөн дүнгээр 23.1сая төгрөг орон нутгийн төсвийн орлогод барагдуулсан байна.

  • 3.Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд:

Иргэд аж ахуйн нэгж, байгууллага албан тушаалтнаас 909 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 109 дуудлага мэдээллийг хүлээн авч үзвэл нас барьсан 9, бусдын биед гэмтэл учруулсан 38 , хүчин 2, хулгай 29, ХАБАЖЭГХ 12, дээрэм 1, булаалт 3, бусад 15 тус тус гарч бүртгэгдсэнийг материалжуулан шалгасан.

Дархан хот руу орж гарах авто замууд, иргэд олноор цуглардаг газрууд болох мод, хүнс, барааны захууд, томоохон худалдаа үйлчилгээний төвүүд түүхий эдийн цэгүүд болон хотын захын хэсгийн гэр хорооллууд төмөр зам, авто замын буудлууд, авто замын хөдөлгөөний эрчим нягтаршил ихтэй газрууд болон уулзвар гарц замуудад хяналт тавьж НХЖХТасгаас 2 алба хаагч 25 зөрчил илрүүлэн иргэд байгууллагаас ирүүлсэн 21 өргөдлийн дагуу камер шүүж тухайн иргэнд хариу өгсөн. ЗЦТасгаас 3 алба хаагчид ажиллаж 210 зөрчлийг илрүүлэн зарлан мэдээлж 175 жолоочид 1,750,100 төгрөгний торгууль оногдуулж 85 жолоочид сануулах арга хэмжээ авч тээврийн хэрэгслийн болон жолоочийн лавлагааг 75иргэнд гаргажөгсөн.

2016 оны07-р сард саатуулах байранд 416 иргэнийг хүлээн авсны гудамж талбай олон нийтийн газраас 200, гэр бүл орчиндоо агсам тавьж танхайрсан 201, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32, аж ахуйн нэгж байгууллагаас 1, үзвэр үйлчилгээний газраас 3, баар цэнгээний газраас 5, зочид буудал 6,үүнээс эмэгтэй 26иргэнийг хүлээн авч амь нас, эрүүл мэнд, эд зүйлд нь учирч болох аюул халдлагаас хамгаалж, цагдаагийн газрын хяналтын камераар болон биечилсэн байдлаартогтмол хяналт тавинажиллаж байна.Эмнэлэгийн тусламж үйлчилгээ шаардлагатай 6хүнд эмнэлгийн тусламж үзүүлж, эмнэлэгт 2 хүнийг шилжүүлэн,ар гэр асран хамгаалагчид нь 20 иргэнийг хүлээлгэн өгсөн. Сум дундын шүүхийн шүүгчийн шийтгэвэрээр 7-30 хоног баривчлагдсан 5 хүнийг баривчлах байрны заавар журмын дагуу хүлээн авч, эрүүлжүүлэгдсэн, баривчлагдсанхүмүүсийнмэдээллийгзахиргааны тоо бүртгэлийн мэдээллийн болон “Папилон” санд оруулж ажилласан.

Арга хэмжээний хүрээнд Хонгор сумын цайдмын хөндий орчим 1645 тээврийн хэрэгслийг шалгаж хурд хэтрүүлсэн, бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөд оролцсон, тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг нийт 560 зөрчлийг илрүүлэн зөрчилтэй 510 жолоочид бэлэн бус байдлаар 11 сая 826мянган төгрөгний торгуулийн арга хэмжээг ногдуулж, зөрчилтэй 16 тээврийн хэрэгслийг түр саатуулж, согтууруулахундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсон 23 жолоочийг илрүүлэн МУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу арга хэмжээг оногдууллаа.

Иргэдийн амралт, аялал зугаалгын үе эхэлж, голын усанд санамсар болгоомжгүй байдлаас осолдох, бэртэж гэмтэх зэрэг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, голын эргээр хяналт шалгалт хийх зорилгоор “Хараа гол” тусгай арга хэмжээг Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамртан зохион байгуулж давхардсан тоогоор 85 алба хаагч явган болон хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж 2500 иргэнд санамж сэрэмжлүүлэг өгч 3500 ширхэг гарын авлага материал тараажДархан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хараа голын гүүрний эхлэл төгсгөл дээр 2 самбар, голын эрэг гүнзгий тогтмол усны ойролцоо 5 ширхэг нийт 7 гол уснаас урьдчилан сэргийлэх самбар байрлуулсан.

Иргэний бүртгэлийн чиглэлээр 1904 иргэн, 1082 ААНБ-д, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн чиглэлээр862 иргэн, 38 ААНБ, Хуулийн этгээдийн чиглэлээр 26 иргэн, ААНБ-д, Бүртгэлийн хяналтын чиглэлээр 2792 иргэн, 1146 ААНБ-д тус тус үйлчилгээ үзүүлж, нийт 2792 иргэн, 1146 аж ахуй нэгжид давхардсан тоогоор үйлчилгээ үзүүлж, иргэний үнэмлэх үрэгдүүлсний, гадаад паспорт үрэгдүүлсний болон бусад торгуулийн дүн 2850000, Эд хөрөнгийн бүртгэлийн,тэмдэгтийн хураамж 234549, ҮХ-ийн татварын орлогод33161446 төгрөг төвлөрүүлэн ажилласан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2016 оны 2 дугаар улирлын байдлаароны үлдэгдэл 11076243,7 мянган төгрөгний 385 гүйцэтгэх баримт бичиг байснаас шүүхээс шинээр 4874344,5 мянган төгрөгний 472 гүйцэтгэх баримт бичиг хүлээн авч 183706,1 мянган төгрөгний 16 гүйцэтгэх баримт бичиг харьяалалын дагуу шилжин ирж 49338,0 мянган төгрөгний 4 гүйцэтгэх баримт бичиг түдгэлзүүлснийг сэргээн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оруулж 14058,1 мянган төгрөгний 4 гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаан, 22217,3 мянган төгрөгний1 гүйцэтгэх баримт бичгийг хүчингүй буюу хэрэгсэхгүй болгож 93622,2 мянган төгрөгний 14 гүйцэтгэх баримт бичгийг харьяалалын дагуу шилжүүлж, 161158,4 мянган төгрөгний 9 гүйцэтгэх баримт бичгийг шүүхээс түдгэлзүүлэн, 15892576,3 мянган төгрөгний 849 гүйцэтгэх баримт бичиг биелүүлвэл зохихоос 1547644,7 мянган төгрөгний 331 гүйцэтгэх баримт бичгийг бодитой биелүүлэн дуусгавар болгон хааж 14265163,1 мянган төгрөгний 518 гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлтэй байгаа нь гүйцэтгэх хуудсаар 39,0 хувь, мөнгөн дүнгээр 10,2 хувьтай байна.

Аймгийн архивын тасгийн лавлагаа мэдээлэл болон уншлагын танхимаар нийт давхардсан тоогоор 376 хадгаламжийн нэгжийг ашиглуулж сан хөмрөгт буцаан байрлуулж, 92 иргэнийлавлагаа хүсэлтийг хүлээн авч архивын магадлагаа, хуулбар, тодорхойлолт 183, орон нутгийн лавлагаа 9, тус тус олгож, 185000төгрөгийн орлогыг АЗДТГ-ын 190051001 дансанд оруулсан байна.

Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд: Энэ сард аймгийн хэмжээнд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 1 удирдамжит хяналт шалгалт,1 нэгдсэн арга хэмжээ зохион явуулахад нийт 94обьект хамрагдаж гамшиг, гал түймрийн аюулд хүргэж болзошгүй зөрчлийг арилгуулахаар ГХУХ-ын байцаагчийн ЗБАШ 12, мэдэгдэл 59,танилцуулга 2 бичиж, хууль тогтоомж, галын аюулгүй байдлын дүрэм норм зөрчсөн1 албан тушаалтныг 60.000 төг, 1 иргэнийг 576.000 төг бүгд 636.000 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцож ажиллаа.

Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийг 20 ААНБайгууллагад олгож 250.000 төгрөг, барилгын зураг төсөл 1 удаа хянаж 150.000 төгрөг, 636.000төгрөгийн захиргааны арга хэмжээ болон галын аюулгүй байдлын дүгнэлт, зөвшөөрөл зэрэг нийт торгууль, төлбөр хураамж 1.036.000 төгрөгийн орлогыг орон нутгийн төсөвттөвлөрүүлэн ажиллалаа.

4.Боловсрол, эрүүл мэнд, урлаг, спорт, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд:

Боловсрол, соёл, хүүхэд гэр бүл хөгжлийн чиглэлээр:

Их дээд сургуулийн хуваарь олголтыг 2016 оны 07 сарын 08-ны өдрүүдэд 3 хоног явуулсан. Монголын Их дээд сургуулиудын консерциумын тушаалаар МУБИС-ийн професор н.Цэрэнсодномоор ахлуулсан А.Баярхүү, Д.Нандинчимэг орон нутгийн төлөөллөөс бүрдсэн комиссыг Аймгийн Засаг даргын 2016 оны А/245 тоот захирамжийн дагуу байгуулан ажилласан. Дархан-Уул аймагт 1303 хүүхэд элсэлтийн хувиар авахаар бүртгүүлсэн. МУИС, СЭЗДС, Хууль сахиулах ИС-иуд элсэлтээ онлайнаар авсан. Үлдсэн 760 орчим хуваарь авахаар өрсөлдсөн. 560 орчим хүүхэд Их дээд сургуульд орсон.

БСШУЯ Япон улстай хамтран “Инженер техникийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад 1000 инжинер бэлтгэх төслийн хүрээнд 21 аймгаас тусгайлан шалгалт авснаас манай аймгаас 8 хүүхэд тэнцэж урилгаа авсан.

Барилгын дээврийн үе шатны ажил нь БСШУЯ-ны 86.9 сая төгрөгний өртөгтэйгээр 9-р сургуулийн дээврийн засварын ажлыг энэ сарын 19-нөөс “Самосон” ХХК гүйцэтгэж байна.

Хүүхдийн төлөө үндэсний газрын чиглэлийн дагуу уралдаанч хүүхэд болон уяачдад хүүхдийн эрх хамгаалал болон даатгал, хамгаалалтын хувцас хэрэглэлийн тухай зөвлөгөө зөвлөмж өгч ажиллалаа. Аймгийн хэмжээнд нийт 394 хүүхдийг даатгалд хамруулсан байна. Уралдаанч хүүхдүүдэд зөвлөмж-500 ширхэгийг өөрийн дотоод нөөц боломжиндоо тулгуурлан хэвлэж, нийт 5 төрлийн 1500 ширхэг гарын авлага, зөвлөмжийг уяачид болон уралдаанч хүүхдүүдэд түгээн сурталчилав. Мөн цахим хуудсандаа 3 төрлийн мэдээ зөвлөмж байршуулав.

Хүүхдийн тусламжийн утас 108-д энэ долоо хоногт 2 дуудлага ирсэн бөгөөд кэйс нээн нөхцөл байдлын үнэлгээ хийн ажиллаж байна.

Эрүүл мэнд, спортын чиглэлээр:

“Өсвөр үе-Эрүүл мэнд” зөвөлгөөнийг зохион байгуулж ӨЭМТ-ийн өсвөр үе хариуцдаг эмч, өсвөр үе залуучуудын боловсролын байгууллагын төлөөлөл, их дээд ЕБС-ын эмч нар, НЭМТ-ийн эмч, арга зүйч нар нийт 50 хүн хамрагдсан.

Хүүхдийн эндэгдлийг хэлэлцэх комиссын хурал хуралдаж 7 асуудлыг хэлэлцэж 8 төрлийн шийдвэр гарсан.

СолонгосынИонсейболонКатологийнхолбооны ”Хайрынжигүүр ” 1-р ээлжийнэмч нарынбагтайхамтран 700 гаруй хүнд үзлэг, оношлогоо, 70 хүнд хагалгаа хийж, 150 хүнд харааны шил тааруулж, нүдний дусаалга 680 хүнд тараасан байна.

Тайвань улсын Тайчунг хотод зохион байгуулагдсан Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд Дархан-Уул аймгаа төлөөлөн оролцсон Б.Билгүүн 76 кг-ын жинд хүрэл медаль, Д.Жамсранжав 54 кг-ын жинд 5-р байр эзэллээ.

ОХУ-ын САХА Якутск хотноо зохион байгуулагдаж байгаа Азийн Хүүхдийн наадамд оролцож буй Дархан-Уул аймгийн Жудо бөхийн тамирчин Н.Чиеэгүнбаатар +90 кг-ын жин хүрэл медаль, К.Ёолк 42 кг-ын жинд хүрэл медаль, Чөлөөт бөхийн тамирчин Н.Наранхүү 46 кг-ын жинд хүрэл медаль, Г.Энхням 35 кг-ын жинд 5-р байранд тус тус шалгарсан амжилттай оролцож байна.

  • Дархан-Уул аймгийн Бурхан халдун боксын клубын тамирчин О.Лхагвацэцэг ОХУ-ын Улан-Үдэ хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг олон улсын “Байкал 2016” насанд хүрэгчдийн боксын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.
  • Монголын Софт теннисний холбооны Улсын аварга шалгаруулах тэмцээнд манай аймгийн нийт 27 өсвөрийн тамирчид оролцсоноос 21 алтан медаль, 12 мөнгөн медаль, 16 хүрэл медаль, нийт 49 медаль хүртэж Дархан-Уул аймгийн баг тамирчид багаараа АВАРГА багаар шалгарлаа.

Нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр:

Ажилгүй иргэдийг ажилд зуучлах үйлчилгээнд 1100 иргэнийг хамруулж байнгын ажлын байранд зуучлан , Шинээр бий болсон 1023, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээнд 1265 иргэд, суралцагсдыг хамруулсан байна.“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээндсанхүүгийн дэмжлэг үзүүлэх, ажлын байрны түрээсийн дэмжлэг үзүүлэх, аж ахуй эрхлэлтийн болон хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах арга хэмжээнд давхардсан тоогоор 128 иргэнийг хамруулж, 66.7 сая, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ төсөл”-ийн хүрээнд мэргэжлийн өндөр ур чадвартай ахмад мэргэжилтнээр мал эмнэлэг, ургамал газар тариалан болон бусад чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгүүлэх үйлчилгээг зохион байгуулах арга хэмжээнд 60 ахмадыг хамруулж 12.2 саятөгрөг тус тус зарцуулсан байна.

Халамжийн тэтгэвэрийг 1837 хүнд 1354756.3мян төг, нөхцөлт мөнгөн тэтгэмжийг 1591 хүнд 612563.2 мян төг, дэмжлэг туслалцаа шаардлагатай 985 иргэнд 362866.5 мян төг, 50 ахмад дайчдад 47062.5 төг, жирэмсэн, хөхүүл 2815 эхэд 545895.9 мян төг, алдарт эхийн одонгийн мөнгийг 6276хүнд 857520.0мян.төг,ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу олгох хөнгөлөлт, тусламжийн дагуу 5268 хүнд 295336.8 мян төг, ХБИ-ийн нийгмийнхамгааллын тухай хуулийн дагуу олгох хөнгөлөлт, тусламжийн дагуу 204 хүнд 60446.5 мян төг,ОНОТХаламжийн үйлчилгээнд 151 иргэн хамрагдаж 316905 мян.төг авсан байна.

  • Нийгмийн даатгалын санд өссөн дүнгээр 21998.9сая төгрөгийн орлого хуримтлуулахаас 22550.0сая төгрөгийн шимтгэлийн орлого хуримтлуулж орлогын төлөвлөгөө 102.8%-тай байна.
  • Тайлангийн хугацаанд дархан, хонгор, орхон, шарын гол сумдын өндөр нас,тахир дутуу, тэжээгчээ алдсаны нийт 13356 мянган тэтгэвэр авагчдад24.1 тэрбум төгрөгийн тэтгэврийг, Хөдөлмөр чадвар алдалтын тэтгэмжинд 3247 иргэнд 299.9 сая төгрөг, Жирэмсэн амаржсаны тэтгэмжинд 1006 иргэнд 885.8 сая төгрөг, оршуулгын тэтгэмжинд 245 иргэнд 154.0 сая төгрөгийг,Эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд давхардсан тоогоор 40024 иргэнд 2495.8 сая төгрөг, эмийн үнийн хөнгөлөлтөнд давхардсан тоогоор 18265 иргэнд 291.3 сая төгрөгийг,ҮОМШӨ-ийн сангаас Хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжинд 68 иргэнд 31.6 сая төгрөгийг, хиймэл эрхтэн, протезийн төлбөрт 0 иргэнд 0 мянган төгрөгийг, сувилалын зардалд 578 иргэнд 185.9 сая төгрөгийг, Ажилгүйдлийн даатгалын сангаас 398 иргэнд 572,9 сая төгрөгийг тус тус олгож, зарцуулсан байна.
  • 5.Үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтцийн салбарын бодлогын хүрээнд:

ОНХСангийн хөрөнгө оруулалтаас Хонгор, Орхон, Шарын гол сумдад баяр наадмынзардлын санхүүжилт5,0 сая. төгрөг,ГХБХБГ-ын Дархан хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний үлдэгдэл санхүүжилт 10,0 сая төгрөгийг тус тус олголоо.

Жишиг хороолол-4 төслийн хүрээнд 124 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Дархан сумын 9, 10-р багийн ногоон байгууламжийн ажлыг гүйцэтгэх Свебу хаус ХХК-тайгэрээ байгууллаа.

2016 онд ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээнээс гэр хорооллын гэрэлтүүлэг /3-р баг 1,7 км урт далан дагуу 37 ш лед гэрэлтүүлэг/-ийн ажлыгЭрчит цэнэг ХХК, Дархан сумын 1-р баг гэр хорооллын доторх авто замын засвар, 7-р баг Майхантын 1А модны дундуурх авто зам, 2-р баг Шинэ гудамж төслөөр хэрэгжих авто замын ажлыг Булган АЗЗА ТӨХК, Дархан сумын 4-р багийн орон сууцны хороолол доторх авто замын засвар, Хонгор сумын төвийн тохижилтын ажлыг Эвт уул ХХК, Орхон сумын төвийн гэрэлтүүлгийн ажлыг Классик тохижилт ХХК, Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хүүхэд хөгжлийн ордны барилгын ажлыг Минж проперти ХХК, Шарын гол сумын Цагдаагийн тасгийн барилгын халаалтын засварын ажлыг Хас жинст ХХК гүйцэтгэхээр тендерт шалгарсан тухай зөвлөмж холбогдох баримтуудыг аймгийн ХААА-аас ирүүлсэн тул баримт бичгийг судлаж байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын салбарын хүрээнд:

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04-р сарын 12-ны А/86 тоот “Газар эзэмших эрхийн дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах” тухай захирамжийн дагуу 46-н байршилд төсөл сонгон шалгаруулалтыг зарлалаа.Төсөл сонгон шалгаруулалт явуулах журмын дагуу24 байршилд 29 иргэн, ААНБ-уудын ирүүлсэн 34 төслийг битүүлжилсэн хайрцагаар хүлээн авч аймгийн Засаг даргын 2016.07.06-ны А/249 дугаар захирамжаар байгуулагдсан комиссзохих журмын дагуу шалгаруулалтыг хийлээ. Нийт 24 байршилд төсөл ирсэнээс 2 байршил шүүхийн шийдвэр гарсан үндэслэлээр хасагдаж 22байршилд хамгийн өндөр оноо авсан1 иргэн 21 хуулийн этгээдийн төслийг шалгаруулж аймгийн Засаг даргын 2016.07.08-ны А/272 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн байна.

Дархан сумын нутаг дэвсгэрт газар өмчилж авахаар хүсэлт гаргасан 107 иргэнд7,49га газрыгөмчлүүлсэн байна.

  • Гэрбүлийнхэрэгцээнднэгудааүнэтөлбөргүйгээргазарөмчилжавахэрхээ бусад ороннутагтхэрэгжүүлхээр газар өмчилж аваагүй тухай лавлагааг 25 иргэн гарган өгчажилласан байна.
  • Газрын төлбөрийн орлогоосэнэ сарын 21-ны өдрийн байдлаар өссөн дүнгээр 252,6 сая төгрөг орон нутгийн төсөвт төвлөрүүлж төлбөрийн гүйцэтгэл38,7 хувьтай явж байна.

2016 оны эхний хагас жилийн газрын төлбөрийн орлогын хэмжээ, гүйцэтгэлийг сум тус бүрээр гаргаж, сумдын Засаг дарга, газрын даамал нарт орон нутгийн төсөв бүрдүүлэлтийн талаар дорвитой арга хэмжээ зохион байгуулах талаар албан бичиг хүргүүлсэн.

2016 оны эхний хагас жилийн байдлаар 272 иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газрын төлбөрийн тооцоо нийлж акт үйлдсэн байна.

Газрын төлбөрийн нэхэмжлэлтэй /78,4 сая/ төгрөгийг “Дархан гурил тэжээл” ХК-аас гаргуулахаар Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хуралд оролцож, хуралдаанаар Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.21-ны өдрийн 661 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, газрын төлбөрт 1478316 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлүүлсэн.

  • Жишиг хороолол3 н ажлын гүйцэтгэлийг шалгаж 74,0 сая төгрөгийг баталгаажуулав.
  • Дархан суманд төсөл сонгон шалгаруулалтаар олгох 41 газарт баригдах барилгуудын архитектур төлөвлөлтийн даалгавруудыг боловсруулсан.

ШТС барихаар төлөвлөж буй “М-Ойл”-ны хүсэлтийн дагуу эзэмшил газар дээр нь ажиллаж төлөвлөлтийн шийдэл боловсруулах талаар зөвөлгөө өгсөн.

Дархан сумын төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд олгосон газарт байршлын зураглал хийж өгсөн.

Хонгорын сумын Малын удмын сангийн барилга байгууламжтай танилцаж барилга, ИШС-ны ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон.

  • Барилгын хөгжлийн төвд Шарын гол сумын 100 хүүхдийн цэцэрлэгийн борооны уснаас хамаарч шал хөндийрсөн, шавардлага нурсан, бохирын ус хальсан зөрчлүүдийг гүйцэтгэгч байгууллага “Прогресс цамхаг” ХХК-д засвар хийлгүүлэх талаар албан тоот, фото зургийн хамт хүргүүлсэн.

НДХэлтсийн өргөтгөлийн барилгад, “Доктор Дархан” ХХК-ны автомашины техникийн үйлчилгээний зориулалттай ашиглалтад авах тус тус комиссыгзохион байгуулж ажилласан.

  • 6.Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хүрээнд:

Хөдөө аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” МУЗГ-ын 2016 оны 322 дугаар тогтоолынхэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.Аймгийн хэмжээнд /хонин толгойд шилжүүлсэнээр/ 659.3мянган толгой мал өвөлжиж хаваржихад шаардагдах 632,9 мян.тонн хадлан бэлтгэхүүлэх тооцоо гаргаж 4 суманд албан даалгавархүргүүллээ.

Аймгийн Засаг даргын А/120 тоот Захирамжийн дагуу бог малд үзлэг ангилалт хийж, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийн дагуу үржлээс хасах хэрэгцээлэх бог малын хээлтүүлэгчийн жагсаалтыг гаргаж сумдад хүргүүлэв.

2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд хадгалагдаж буй өвс, малын тэжээлд хагас жилийн тооллого, хяналт явуулж дүн мэдээгөвөлжилтийн бэлтгэл хангуулах комиссд танилцууллаа.

Мал аж ахуйн чиглэлээр: Хаврын мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг орон нутагт зохион байгуулж байна. Энэ сарын 15-ныбайдлаар урьдчилан сэргийлэх тарилганд өссөн дүнгээр 7 нэр төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд 219,6 мянган толгой мал хамрагдсан ба хэрэгжилт 99.8 хувьтай байна. Паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх угаалга, туулгалтын ажлыг явуулж,явцын мэдээгээр угаалганд 156,4 мян. толгой бог мал, туулгалтанд 216,8 мян.толгой мал хамрагдаад байна.

Боом, цусан халдварт, дуут хавдар, шөвөг яр, ДХХ, адууны томуу, гахайн мялзан, сахуу зэрэгхалдварт өвчнөөс сэргийлэх тарилганд өссөн дүнгээр 220,4 мянган толгой мал хамрагдсан байна.

Газар тариалангийн чиглэлээр:Аймгийн хэмжээнд нийт 18,4 мян.га талбайд тариалалт хийснээс үр тариа 11,6 мян. га-д, төмс 570,2 га, хүнсний ногоо 1,2 мян. га, малын тэжээл 170 га, тосны ургамал 4,8 мян. га-д хийж, өнөөдрийн байдлаар буудайнтүрүүлэлт жигдэрч, цэцэглэлтийнүе шат явагдаж байна. Ихэнх талбайн буудайн дундаж өндөр 65-90 см байгаа бөгөөд эрт ургацын хүнсний ногоо хураах ажлууд эхлээд байна.

Байгаль орчны чиглэлээр: Дархан сумын 10-р багийн Нийгмийн даатгалын хэлтсийн 4 давхар оффисийн барилга байгууламжийг хүлээн авах, ашиглалтанд оруулах, комиссын гишүүнээр ажиллаа. Комиссын хурлаар барилга байгууламжтай танилцан, гүйцэтгэгч “Хөх бүрдийн эх” ХХК-нд комиссын зүгээс хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллаа.

Мэргэжлийн хяналтын газартай хамтран Хонгор сумын Зулзагын голд амралт чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа амралтын газруудын ус ашиглалтын байдлаар хяналт шалгалт хийж нийт 10 амралтаас,4 газрын ашиглаж буй уснаас дээж авч шинжилгээнд хамрууллаа.

Дархан сумын Малчин баг, 3 дугаар баг, Хараагийн гол орчим зөвшөөрөлгүй газарт хоол үйлдвэрлэл явуулж байгаа 12 иргэнд мэдэгдлийг хүргүүлэв.

  • 7.Хяналт шалгалтын чиглэлээр:

Импортын хяналтаар Монгол Алтан тос, Өег гурил, Милл Хаус, Хөвсгөл алтан дуулга, Багабуурагчин, Глобалрост ХХК-иудын ОХУ-аас импортлосон 262.7 тн рапсын түүхий тос, 3308 тн хүнсний улаан буудайд хяналт хийн хүнсний улаанбуудайнаас дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулж ургамлын гадаад хорио цээрийн шаардлага хангасан тул хяналтаас чөлөөлж ажиллав.

Шунхлай петролим, Теспетролиум ХХК-ий ОХУ-аас импортлосон 245.5 тн дизель түлшийг хяналтанд хамруулан шийдвэр олгов.

Экспортын хяналтаар Улаанбаатар гурил ХХК-ний БНХАУ-д экспортлосон 1240 тн хивэгэд ачилтын өмнөх хяналтхийж ажиллав.

ЛабораторийншинжилгээгээрЛабораторийн хэмжээнд өнгөрсөн сард нийт 42 аж ахуй нэгж байгууллага, 1 хувь хүний415 сорьцонд 1237 үзүүлэлтээр, 46 арчдасанд 46үзүүлэлтээр, 5 агаар 15 үзүүлэлтээр 8,2 сая.төгрөгний төлбөртэйхяналтыншинжилгээг хийж гүйцэтгэсэн. Шаардлага хангаагүй сорьц 11, арчдас 14 шаардлага хангаагүй. Шинжилгээнд шаардлагатай 1310 шил савыг угааж, 4.5 л урвалж бодисыг найруулжшинжилгээний бэлэн байдлыг хангаж ажиллаа

Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын үеэр нийтийг хамарсан хоол хүнсээр дамжих өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангуулах, үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх зорилгоор урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтанд наадмын болон морь барианы талбайд зохион байгуулагдаж байгаа баярын арга хэмжээний үеэр хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 31 аж ахуйн нэгж, 62 иргэн, хүнсний худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа 64 иргэн, нийт 31 аж ахуйн нэгж, 126 иргэн хамрагдлаа. Хяналт шалгалтаар нийт 125 зөрчил илрүүлж, 32.5 хувийг газар дээр нь буюу шалгалтын явцад арилгууллаа.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР