Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-уул аймгийн засаг даргын тамгын газрын 2016 оны 08 дугаар сарын мэдээ

2022.10.01
85 үзсэн

1.Удирдлага, зохион байгуулалтын талаар:

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал, шуурхай хурал хуваарийн дагуу хуралдаж цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж ажиллаа. Аймгийн Удирдах ажилтаны зөвлөгөөн 2 удаа, шуурхай хурал 4 удаа хуралдаж цаг үеийн байдалтай холбоотой41 асуудлыг хэлэлцэн, хуралдаж аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, төрийн болон төсвийн байгууллагын удирдлагуудад чиглэл өгөн ажиллалаа.

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, иргэдэд ойртуулах, тэдний санал гомдлыг хүлээн авах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхзорилгоор аймгийн 70371212 нээлттэй утсаариргэдээс ирүүлсэн 96 санал, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэлтийн дүн мэдээг олон нийтэд болон аймгийн Засаг даргын шуурхай хуралд мэдээлж ажиллаж байна.

2016 оны 08 дугаар сарын 11-ны өдөр Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржайлин хийдийн 4 дүгээр дүрийн хувилгаан тодорч, арслант сэнтийд нь залах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болж УИХ гишүүд, аймаг сумын удирдлагууд оролцлоо. 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дээрхийн гэгээнтэн XIY Далай ламаас Хараагийн Дарь-Эх ламын IV дүрийн хувилгаанаар 1999 оны шаргачин туулай жил Дархан-Уул аймагт төрсөн Амгаланбаатарын Билгүүн хэмээх хөвүүнийг тодруулжээ.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Кёнги аймгийн Зам, тээврийн хорооны гишүүн Ким Ён Чён, аймгийн Засаг дарга С.Насанбат нарын уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаа.

Япон улсын Сайсэйкай группын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Хаяано Макотог 2016 оны 08 дугаар сар 04-ний өдөр аймаг Засаг дарга С.Насанбат хүлээн авч уулзлаа.

Туркийн Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи, аймгийн Засаг дарга С.Насанбат нар Дархан сумын 7 дугаар цэцэрлэгт хөрөнгө оруулах хэлэлцээрт гарын үсэг зурах арга хэмжээг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулан ажиллаа.

Бүгд Найрамдах Чех Улсын ЭСЯ-ны Эдийн засгийн хэлтсийн дарга Ладислав Хораак, аймгийн Засаг даргын Үйлдвэрлэл, дэд бүтэц, хот төлөвлөлт, хууль эрх зүйнасуудал хариуцсан орлогч нарын уулзалтыг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдлаа.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т.Суреш Бабу, Дархан-Уул аймгийн Засаг дарга нарын уулзалтыг 2016 оны 08 дугаар сар 18-ны өдөр зохион байгуулан ажиллаа. Уулзалтын хүрээнд төлөөлөгчдийг Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХК, Дархан Нэхий ХК-ий үйл ажиллагаатай танилцууллаа.

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотын 350 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцох, Дархан сумын 19 дүгээр сургуулийн захирлаас 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Герман багш, сурагчдыг аймгийн Засаг даргатай уулзуулах хүсэлт тавьсны дагуу Герман багш, сурагчдыг хүлээн авах арга хэмжээнүүд төлөвлөгдөөд байна.

  • 2.Эдийн засгийн бодлогын хүрээнд:

Орон нутгийн болон тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын төсвийн гүйцэтгэлийн 2016 оны 07 дугаар сарын мэдээг боловсруулж, нэгтгэн Сангийн яам, аймгийн цахим хаяг http;//darkhan.gov.mn, АЗДТГ-ынтөсөв санхүүгийн ил тод байдлын самбарт тус тус байршуулж, төсвийн ил тод байдлыг хангаж ажиллалаа.

2016 оны 07 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр орон нутгийн төсвийн орлого өссөн дүнгээр 12,591.5 сая төгрөг төвлөрөхөөс 11,840.8 сая төгрөг төвлөрч, орлогын төлөвлөгөө 94.0хувь буюу 750.7 сая төгрөгөөр тасарсан дүнтэй байна.

Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтэнд Цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татвар 395.8 сая, газрын төлбөр 68.3 сая, газрын дуудлага худалдааны орлого 372.8 сая, ус рашааны нөөц ашигласны төлбөр 56.8 сая, Хог хаягдлын үйлчилгээний хураамж32.2 сая төгрөгөөр тус тус тасарсан нь орлогын тасалдалд гол нөлөөг үзүүлж байна.

2016 оны 8 дугаар сарын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус хоёрдугаар хуралдаанаар Дархан-Уул аймгийн төсөвт тодотгол хийж 2016 оны аймгийн тодотгосон төсвийн орлогыг 18131.7 сая, зарлагыг 19396.5 сая, аймгийн төсвөөс сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 1066.6 сая, сумын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 601.8 сая, орон нутгийн хөгжлийн санг 4722.7 сая, улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 30273.8 сая төгрөгөөр тус тус баталлаа.

2016 оны төсвийн зарлагын гүйцэтгэлийн 7 дугаар сарын мэдээний өссөн дүнгээр орон нутгийн батлагдсан төсөв 12,046.2 сая төгрөг, олгосон санхүүжилт 9,013.4 сая төгрөг, гүйцэтгэл8,774.9 сая төгрөг , олгогдоогүй санхүүжилт 3,032.8 сая төгрөг байна.

Олгогдоогүй санхүүжилтыг задлавал:

-Хөрөнгө оруулалтын зардал1,991.3 сая

-Байгаль орчныг нөхөн сэргээх хамгаалах зардал 235.4 сая

-Төсөвт байгууллагуудын дутуу санхүүжилт 340.4 сая

-Хувийн хэвшил олгох санхүүгийн дэмжлэг 61.5 сая

-Халамжийн зардлын хэмнэлт 404.1 сая

2016 онд улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг 1729.5 сая төгрөгийг нэгдүгээр улиралд багтаан бүрэн хүлээн авсан байна. Аймгийн төвөөс сумдад олгох татаас 24.5 сая төгрөгийн санхүүжилтийг дутуу олгосон байна.

Тусгай зориулалтын шилжүүлгийн 5 сайдын багцаар 84 байгууллагад улсын төсвөөс батлагдсан төсвөөр 13956,4 сая төгрөгийн санхүүжилт 100 хувь хийгдсэн.

2016 оны эхний хагас жилийн байдлаар цахим санд 2633 байгууллага бүртгэлтэй ба “Нягтлан бодох бүртгэлийн тухай ” хуулийн шинэчилсэн найруулга, Сангийн сайдын 2016 оны 41-р тушаалын дагуу санхүүгийн тайлан тушаах үүрэг бүхий 144аж ахуйн нэгжээс 50 байгууллага нь санхүүгийн тайлангаа илгээснийг хянаж баталгаажууллаа.

Татвар төлөлт, төсвийн орлого бүрдүүлэлтийн талаар :

2016 оны 08 сарын 25-ны өдрийн байдлаар гүйцэтгэлийн мэдээгээр татварын орлогоор тухайн сард орон нутгийн төсөвт 1,886.0 сая төгрөг төвлөрүүлэхээс 866.1 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөний гүйцэтгэл 45.9 хувь буюу 1,019.9 сая төгрөгөөр тасарсан дүнтэй байна.

2016 оны эхний хагас жил дууссантайхолбогдуулан ГТЕГ-ын стандарт үзүүлэлтүүд, улс болон орон нутгийн өмнө хүлээсэн татварын орлогыг биелүүлэх үүднээс татварын ногдлыг татан тайлагнуулах, албан хаагчдын амралтыг хойшлуулан 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлийг нэмэгдүүлэх, 2017 оны төсвийн төслийг ААНэгж бүрээс татварын төрөл бүрээр авч татварын бааз суурийг үнэн зөв тодорхойлж, төсвийг тасралтгүй байлгах боломжийн орлогыг үнэн зөв тодорхойлох тал дээр анхаарч ажиллалаа.

Тайлант хугацаанд тайлан ирүүлээгүй татвар төлөгчдөд мэдэгдэн цахимаар тайлангийн хугацаа сунгуулах болонтайлан засварлах нийт 338 хүсэлт хүлээн авч шийдвэрлэсэн. 2016 оны 2-р улирлын ААНОАТ-ын тайлан хүлээн авалт өссөн дүнгээр 2733 тайлан хүлээн авахаас 2035 тайлан хүлээн авч, тайлангийн ирц 74.5 хувьтай, цалин хөлс түүнтэй адилтгах орлогын албан татварынорлогын албан татварын 3375-н тайлан хүлээн авахаас 2493 тайлан хүлээн авчирц 72.5 хувьтай, хувь хүнд олгосон орлогоос суутгасан орлогын албан татварын тайлан 205 тайлан хүлээн авахаас 153 тайлан хүлээн авч 74.3 хувийн ирцтэй байна.

 

Санхүүгийн хяналт шалгалтын чиглэлээр :

Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын 2015 оны 4-р улирал, 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн баримтанд төлөвлөгөөт бус хамтарсан хяналт шалгалтыг хийж эхлүүлээд байна.

2016 оны 01 дүгээр сарын 26-аас 07 дугаар сарын 25-ны хооронд санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчдын актаар тогтоосон төлбөрөөс өссөн дүнгээр 31,6 сая төгрөгийгаймгийн төсвийн орлогын дансанд төвлөрүүлсэн байна.

Өмнөх онуудын актын төлбөрийн үлдэгдлээс өссөн дүнгээр 23.3сая төгрөг орон нутгийн төсвийн орлогод барагдуулсан байна. Актаар тогтоосон төлбөрийг бүрэн барагдуулаагүй байгаа байгууллагуудадхугацаанд ньорон нутгийн төсөвт төвлөрүүлэхийг анхааруулж, хугацаатай албан шаардлага өгч ажиллалаа.

  • 3.Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд:

Иргэд аж ахуйн нэгж байгууллага албан тушаалтаас 751 мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 164 дуудлага мэдээллийг хүлээн авснаас хүний амь насхохирсон 12,бусдын биед гэмтэл учруулсан 47, хүчин 2, бусдын эд хөрөнгийг хулгайн 56, ХАБАЖЭГХэрэг 4, дээрэм 3 , булаалт 1,танхайрсан 3, залилан мэхлэх 1, бусад 35 тус тус гэмт хэрэг гарч бүртгэгдсэнийг материалжуулан шалгаж байна.

Төрийн үйлчилгээний хяналтын нэгдсэн системээр 67 зөрчил илрүүлж өдрийн эргүүл болон холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгч шийдвэрлүүллээ. Иргэд аж ахуйн нэгж байгууллагаас 22 өргөдөл гомдол хүлээн авснаас 5 өргөдлийн эзэн холбогдогчийг тогтоож эд зүйлийн нь олж өгч 17 өргөдөлд хариу өгсөн. ЗЦТасгаас 2 алба хаагчажиллаж 157 зөрчлийг илрүүлэн зөрчилтэй жолоочид 1.483.400 төгрөгийн торгуулийн арга хэмжээг ногдуулж , зөрчилтэй 31 тээврийн хэрэгслийг түр саатууллаа.

Саатуулах байранд 465 иргэнийг хүлээн авч эрүүлжүүлж,гудамж талбай олон нийтийн газраас 244, гэр бүл орчиндоо агсам тавьж танхайрсан 195, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 166, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 54, баар цэнгээний газраас 11 , үзвэр үйлчилгээнээс 1, бусад газраас 204 иргэнийг хүлээн авч амь нас, эрүүл мэнд, эд зүйлд нь учирч болох аюул халдлагаас хамгаалж, хяналтын камер болон биечилсэн байдлаар тогтмол хяналт тавин ажилласан. эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай 7 хүнд эмнэлгийн тусламж үзүүлж, сум дундын шүүхийн шүүгчийн шийтгэвэрээр 7-30 хоногийн хугацаагаар 5 хүнийг баривчлах байрны заавар журмын дагуу хүлээн авч хяналт тавьж, саатуулагдсан болон баривчлагдсан хүмүүсийн мэдээллийг захиргааны тоо бүртгэл мэдээллийн болон “Павилон” санд орууллаа.

Ерөнхий болон тусгай арга хэмжээний хүрээнд“Сэрэмжлүүлэг”, “Зуслан 3”, “Хөдөлгөөнт эргүүл”, “Хамгаалах бүс хүн тээвэр”, “Шийдвэрлэлт 2016” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэнарга хэмжээг зохион байгуулан үр дүнг тооцон, сэрэмжлүүлэг арга хэмжээний хүрээнд “Миний монгол цэцэрлэгт хүрээлэн”, “Морин хуур цогцолбор”, Хараа голын эрэг орчмоор эргүүл шалгалт хийж850 иргэнд зөвлөгөө өгч, санамж зөвлөмж тараав.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд1869 тээврийн хэрэгслийг шалган, 601 зөрчлийг илрүүлэн зөрчилтэй жолоочид 22.483.400 төгрөгийн торгуулийн арга хэмжээг ногдуулж, зөрчилтэй 31 тээврийн хэрэгслийг түр саатуулж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсон 26 жолоочийг илрүүлэн МУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу арга хэмжээг ногдуулан, 3500 жолоочид анхааруулга, зөвлөгөө өглөө.

Иргэний бүртгэлийн тасгаар 5877 иргэн,3 ААНБ-д, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт 1741 мэдүүлэг хүлээн авснаас1710 иргэн, 31 ААНБ, Хуулийн этгээдийн чиглэлээр 61 иргэн, 61 ААНБ-д, Бүртгэлийн хяналтын чиглэлээр 79 иргэнд тус тус үйлчилгээ үзүүлж, нийт 7648 иргэн, 95 аж ахуй нэгжид давхардсан тоогоор үйлчилгээ үзүүлж, иргэний үнэмлэх үрэгдүүлсний, гадаад паспорт үрэгдүүлсний болон бусад торгуулийн дүн 2850000, Эд хөрөнгийн бүртгэлийн,тэмдэгтийн хураамж 366081, ҮХ-ийн татварын орлого 53176517 төгрөг байна.

Эхний хагас жилийн байдлаар ялтнуудын зүгээс нийт 160 өргөдөл , хүсэлт гаргасныг хуулийн хугацаанд 100 хувь шийдвэрлэв.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээрэхний үлдэгдэл 11076243,7нэмэгдсэн бүгд 5493189,6 хасагдсан бүгд 291056,0 гүйцэтгэвэл зохих 16278377,3 гүйцэтгэсэн бүгд 2291645,7 нийт биелэлтийн хувь 14,1 хувьтай байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 95-н жилийн ой, Дархан-Уул аймагт Шийдвэр гүйцэтгэх алба үүсэн байгуулагдсан түүхт 25 жилийн ойн ёслолын арга хэмжээг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Мөн 2016 оны эхний хагас жилийн байдлаар нэр бүхий 16 суллагдагсдыг Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажилд зуучлаж, Насан туршийн боловсролын төвтэй хамтран бичиг үсэг үл мэдэгч нэр бүхий 12 ялтанд бага боловсрол олгох сургалтыгзохион байгууллаа.

ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрындарга хурандаа П.Хосбаярын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 04/1257 тоот үүргийн дагуу хорих ялын үр нөлөөг дээшлүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ял эдэлж буй ялтанд хоригдогсдод сэтгэл зүйн болон амьдрах ухааны боловсрол олгох зорилгоор сургалтын танхимыг засварлан тохижуулж ажиллалаа.

Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд: Энэ сард аймгийн хэмжээнд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 1 удирдамжит хяналт шалгалт,1 нэгдсэн арга хэмжээ зохион явуулахад нийт 124 обьект хамрагдаж гамшиг, гал түймрийн аюулд хүргэж болзошгүй зөрчлийг арилгуулахаар ГХУХ-ын байцаагчийн ЗБАШ 56, мэдэгдэл 25,танилцуулга 5 бичиж, хууль тогтоомж, галын аюулгүй байдлын дүрэм норм зөрчсөн1 албан байгууллагыг 960.000 төг, 1 иргэнийг 576.000 төгзахиргааны арга хэмжээ болон галын аюулгүй байдлын дүгнэлт, зөвшөөрөл зэрэг нийт торгууль, төлбөр хураамж 1.536.000 төгрөгийн орлогыг орон нутгийн төсөвттөвлөрүүлэн ажиллалаа.

Шалгалтанд Дархан, Шарын гол сумын гэр хороолол бүхий багийн нийт 1697 айл өрх, 3800ард иргэд хамрагдсан байна. Үзлэг шалгалтаар нийт 526 зөрчил, дутагдал илрүүлснээс арга хэмжээний явцад 86 зөрчлийг арилгуулж, нийт 3800 иргэн ухуулга, сурталчилгаанд хамрагдсан.

Энэ сард гал түймэр унтраах, аврах ангиуд обьектын гал түймрийн 8 дуудлага хүлээн авсныг гал түймэрт өртөж шатсан төрлөөр ангилахад: өвөл зуны сууц-2, машин техник-1, гэр-4, улсын онц чухал обьект-1 байна. Гарсан гал түймрийг шалтгаан нөхцлөөр нь ангилбал цахилгаан ашиглалтын буруугаас-4, угсралтын буруугаас- 2, пийшин зуух, яндангийн цонолт, очноос-1, машин техникийн гэмтэл, ашиглалт буруугаас-1 гал гарсан. Энэ сард гарсан обьектын гал түймрийн тоо 8, хохирол 6.598.650 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 38,4% буурсан, хохирол 51,4% буурсан үзүүлэлттэй байна.

4.Боловсрол, эрүүл мэнд, урлаг, спорт, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд:

Боловсрол, соёл, хүүхэд гэр бүл хөгжлийн чиглэлээр:

2016-2017 оны хичээлийн жилээс хэрэгжиж эхлэх бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Бүрэн дунд боловсролын Цөм хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх арга зүй” сургалт болж, 10 бүсээр 21 аймаг нийслэлийн 9 дүүрэгт Ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, ахлах ангид хичээл заах судлагдахуун бүрийн багш нар 4.5 өдөр, 9 жилийн сургалттай сургуулийн дунд ангийн 1 багш, сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан нарт 2 өдрийн сургалтууд зохион байгуулагдсан.

ЕБС, цэцэрлэгт багшаар ажиллах эрх олгох шалгалтанд нийт 170 иргэн бүртгүүлснээс, тестийн шалгалт 164 иргэн өгч, шалгалтын ирц 98,2 хувьтай байв. 1-р шатны тестийн шалгалтанд 132 иргэн буюу нийт шалгуулагчийн 80,5 хувь нь тэнцэж, эссэний шалгалтаа өглөө. Тестийн шалгалтанд тэнцэж байгаа иргэдийн тоо шалгалтнаас шалгалтанд нэмэгдэж байгаа нь манай оролцогчид бэлтгэлээ сайн хангаж, мэдээлэл сайн авч байгааг харуулж байна. \

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим Дархан сумын дэргэдэх Иргэний танхим хамтран 2016.08.18-нд “Сургуулийн орчинд үүрэг гүйцэтгэх “SCHOOL POLICE” эргүүл ажиллуулахад иргэдээс санал авах тухай” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.Хэлэлцүүлэгт аймгийн ИТХурал, АЗДТГазар, Цагдаагийн газар, БСГ, ХХГБХХ, ЕБС-ийн захирал, нийгмийн ажилтан, багийн ИНХ-ын дарга, иргэдийн төлөөлөл зэрэг 80 гаруй иргэд оролцож санал өгөв.

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан 47 хүүхэд харагч нарт зөвлөмж мэдээ мэдээлэл өгч арга зүйгээр хангаж, хүүхдүүдийн бүртгэлийг 14 үзүүлэлтээр мэдээллийн санд оруулж, хүүхэд харах үйлчилгээний сургалтанд хамрагдахаар 10 хүн аман хүсэлтээ өгч бүртгүүллээ.

Хүүхэд, Гэр Бүлийн Хөгжлийн Хэлтсээс “Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны ерөнхий шаардлага MNS 5633:2016” Монгол Улсын Стандартыг “Зулзагын гол” хүүхдийн зусланд хэрэгжүүлж ажиллаа. “Зулзагын гол“ хүүхдийн зуслангийн зуны ээлж2016 оны 06 сарын 06-наас 08 сарын 15 хүртэл нийт 7 ээлжинд 725 амрагч хүүхдүүд хүлээн авч, зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамруулан, мэргэжлийн байгууллагуудтай хамтран сургалт, чөлөөт цагийн арга хэмжээ зохион байгуулж, эрүүл аюулгүй орчинд ая тухтай амруулж, Цагдаагийнгазар, Онцгойбайдлынгазар, ЭМГ, худалданавалтынгэрээгажахуйннэгжбайгууллагууднийттөр, төрийнбус 11 байгууллагатайгэрээбайгуулан үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгууллаа.Үүнээс:

  • Øэрхийн бичигтэй 266
  • Øшагналаар 8
  • Øхөгжлийн бэрхшээлтэй 3
  • Øбүжгийн тусгай сургалтанд 101 хүүхэд
  • Øвакумжуулсан сургалтанд 350 хүүхэд хамрагдсан.

Эрүүл мэнд, спортын чиглэлээр:

Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр 2017 онд гүйцэтгүүлэх ажлын жагсаалтыг хүргүүлсэн байна.

ЭМХТөвөөс НЭ, өрх, сумын эмнэлгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалган тохируулга ажил хийгдсэн. Мөн төвөөс байгууллагын үнэлгээний мэргэжилтэн байгууллагын удирдлагуудын гүйцэтгэлийн үнэлгээний шалгуур үзүүлэлт хэр бодитой байдаг талаар ярилцлага хийж, тухайн ярилцлагын үр дүнгээр Аймгуудыг харьцуулан гүйцэтгэлийн шалгуурыг шинэчлэн боловсруулах талаар судалгаа хийгдсэн.

Орхон аймгийн ЭМГ-н дэргэдэхсувилахуйн эрдмийн зөвлөлтэй хамтран зохион байгуулсан“Сувилахуйн үйл ажиллагааг практикт хэрэглэх нь” сэдэвт 1 кредитын сургалтанд ахлах сувилагч, сувилагч нийт54 хүн хамрагдсан.

ЭМССайдын 204 дугаар тушаалын дагуу Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ-ийнӨндөр өртөмтгий жирэмсний хяналтын уялдаа холбоог сайжруулах тусламж үйлчилгээний журам боловсрууллаа.

Улаанбурхан, Улаануудынэсрэгвакцинжуулалтандхамрагдаагүйтөрсөн эхчүүдэднөхөнвакцинжуулалт 18-30 насны нэмэлт вакцинжуулалтаас хоцорсон 33 хүнд, төрсний дараах ээж 88, эмнэлгийн ажилчдад 45 хүнд нийт 166 хүн хамрагдсан.

ХӨСҮТ-ээс хяналт үнэлгээний баг ирж Сүрьеэгийн урьдчилан сэргийлэх изионозидын урьдчилан сэргийлэх эмчилгээний үнэлгээг хийгдсэн. Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээний өрөөний тохижилтын 3.3 сая төгрөгний бүрэн хэрэгслийг ДЗОУБайгууллагаас гардуулан өгсөн

Аймгийн талбайн теннисний холбооноос санаачлан “МАКС” группийн 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар олон улсын стандартыг хангасан 2 корт бүхий зүлгэнталбайтайболлоо.Дорноговь аймагт зохион байгуулагдсан ахмад волейболчидын УАШТэмцээнд спортын мастер Батсүх ахлагчтай эрэгтэй баг алтан медаль хүртсэн байна.

Нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр:

Ажилгүй иргэдийг ажилд зуучлах үйлчилгээнд 1115 иргэнийг хамруулж байнгын ажлын байранд зуучлан , Шинээр бий болсон 1044, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээнд 1266 иргэд, суралцагсдыг хамруулсан байна. “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд, ажил олоход хүндрэлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах арга хэмжээнд 148 иргэнийг хамруулж, 34.7 сая, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч болон төгсөгчдийн бүлэгт санхүүгийн дэмжлэг олгох, инкубацийн үйлчилгээ үзүүлэх арга хэмжээнд 44 иргэнийг хамруулж, 89.8 сая,“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээндсанхүүгийн дэмжлэг үзүүлэх, ажлын байрны түрээсийн дэмжлэг үзүүлэх, аж ахуй эрхлэлтийн болон хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах арга хэмжээнд давхардсан тоогоор 204 иргэнийг хамруулж, 61.7 сая, “Аж ахуй, бичил бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд жижиг зээл, санхүүгийн дэмжлэг, олгох, аж ахуй эрхлэлтийн сургалт явуулах, борлуулалтын болон ажлын байрныдэмжлэг үзүүлэх, бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээнд давхардсан тоогоор 552 иргэнийг хамруулж 314.0 сая, “Нийтийг хамарсан ажил зохион байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд тохижилт, бүтээн байгуулалт хийх, хог хаягдалгүй байлгах, мод тарих, голын ай сав, үер усны даланг цэвэрлэх, засварлах ажилд орон нутгийн ажилгүй 302 иргэнийг хамруулж, түр ажлын байраар ханган 81.9 сая Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд сурагчид, оюутан залуус болон ажил хайгч, ажилгүй иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжил сонголт, төлөвлөлт, боловсрол, ажил эрхлэлтийн хэрэгцээ, ажилгүйдлийн шалтгааныг тодорхойлох, хөдөлмөрийн болон нийгмийн харилцаа, хувь хүний төлөвшил, хандлагыг өөрчлөх ерөнхий ур чадварын сургалтад хамруулах үйлчилгээг ганцаарчилсан ба бүлгийн зөвлөгөө хэлбэрээр үзүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн цогц мэдээллээр хангах үйлчилгээнд 1266 иргэнийг хамруулж 13.2 сая, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ төсөл”-ийн хүрээнд мэргэжлийн өндөр ур чадвартай ахмад мэргэжилтнээр мал эмнэлэг, ургамал газар тариалан болон бусад чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгүүлэх үйлчилгээг зохион байгуулах арга хэмжээнд 60 ахмадыг хамруулж 12.2 саятөгрөг тус тус зарцуулсан байна.

Халамжийн тэтгэвэрийг 2211 хүнд 1532391.4мян төг, нөхцөлт мөнгөн тэтгэмжийг 1591 хүнд 673384.5 мян төг, дэмжлэг туслалцаа шаардлагатай 985 иргэнд 442748.7 мян төг, 50 ахмад дайчдад 52985.0 төг, жирэмсэн, хөхүүл 2815 эхэд 615909.8 мян төг, алдарт эхийн одонгийн мөнгийг 6276хүнд 857520.0мян.төг,ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу олгох хөнгөлөлт, тусламжийн дагуу 5268 хүнд 340521.5 мян төг, ХБИ-ийн нийгмийнхамгааллын тухай хуулийн дагуу олгох хөнгөлөлт, тусламжийн дагуу 204 хүнд 105631.2 мян төг,ОНОТХаламжийн үйлчилгээнд 151 иргэн хамрагдаж 316905 мян.төг авсан байна.

  • Нийгмийн даатгалын санд өссөн дүнгээр 24742.1сая төгрөгийн орлого хуримтлуулахаас 24261.7сая төгрөгийн шимтгэлийн орлого хуримтлуулж орлогын төлөвлөгөө 98.1%-тай байна.
  • Тайлангийн хугацаанд дархан, хонгор, орхон, шарын гол сумдын өндөр нас,тахир дутуу, тэжээгчээ алдсаны нийт 13569 мянган тэтгэвэр авагчдад33.7 тэрбум төгрөгийн тэтгэврийг, Хөдөлмөр чадвар алдалтын тэтгэмжинд 3737 иргэнд 328.4 сая төгрөг, Жирэмсэн амаржсаны тэтгэмжинд 1201 иргэнд 999.1 сая төгрөг, оршуулгын тэтгэмжинд 299 иргэнд 189.0 сая төгрөгийг,Эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд давхардсан тоогоор 47846 иргэнд 3098.3 сая төгрөг, эмийн үнийн хөнгөлөлтөнд давхардсан тоогоор 24128 иргэнд 383.6 сая төгрөгийг,ҮОМШӨ-ийн сангаас Хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжинд 68 иргэнд 31.9 сая төгрөгийг, хиймэл эрхтэн, протезийн төлбөрт 0 иргэнд 0 мянган төгрөгийг, сувилалын зардалд 644 иргэнд 209.0 сая төгрөгийг, Ажилгүйдлийн даатгалын сангаас 445 иргэнд 627,9 сая төгрөгийг тус тус олгож, зарцуулсан байна.
  • 5.Үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтцийн салбарын бодлогын хүрээнд:

Орон нутгийн хөгжлийн сангаас өмнөх онд хийж гүйцэтгэсэн 9 төсөл арга хэмжээний гүйцэтгэлд 56,4 сая төгрөг, аймгийн төсвөөс өмнөх онд хийж гүйцэтгэсэн 4 төсөл арга хэмжээний гүйцэтгэлд 22,8 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Шинэ-Хуучин Дарханыг холбосон 2,4 км авто замын барилгын ажлыг гүйцэтгэгч Өсөх-Урам ХХК-ны гүйцэтгэлд 71,7 сая төгрөгийн санхүүжилт,“Ялалт байгуулагч нь бид” хөтөлбөр төслийн гүйцэтгэгч “ЖИ СИ АЙ” Дархан салбарт 3 сая төгрөгийн санхүүжилт/Энэрэл цогцолбор сургуулийн хүүхдүүдэд биеийн тамирын хувцас хэрэглэл нийлүүлэх/-ийг тус тус олголоо.

Дархан сумын 7-р багийн Майхантын 1а модны захын дундуур хийгдэх 0,44 км авто замын барилгын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан“Булган АЗЗА” ТӨХК, Дархан сум 4-р багийн8,9-р байрны урд талын авто замын өргөтгөлийн ажлын гүйцэтгэгчээр шалгарсан “Эвт уул” ХХК, “Хүүхэд хөгжлийн ордон”-ны барилгын ажлыг гүйцэтгэгчээр шалгарсан “Минж проперти” ХХК-иудтай ажил гүйцэтгүүлэх гэрээг тус тус байгуулж барилгын ажлыгэхлүүллээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Шарын гол сумын 150 хүүхдийн дотуур байрны барилгын ажил эхлээд байна.

Шинэ-Хуучин Дарханыг холбосон 2,4 км авто замын ПК0+00-ПК0+120 буюу замын эхлэл, мөн 5 замын уулзвар хэсэгт нийт 6859 м2 талбайдөнгө асфальтбетон хучилтыг хийж эхлүүлсэн.

Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын багцаас эрх шилжүүлсэн 3 төсөл /7,12,23 дугаар цэцэрлэг/ арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж тендер зарласан.

Аймгийн төвийн хатуу хучилттай төв авто замын нөхөөсний73,7 сая төгрөгийн төсөвт өртөгтэйажлын гүйцэтгэгчээр шалгарсан Пи Си Эф ХХК, Дархан сумын Өргөө багийн 8Б,9,11,14,15-р байрны гадна фасаднызасварын 78,7 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг гүйцэтгүүлэхээр “Тэтү” ХХК,Дархан сумын 7-р цэцэрлэгийн цахилгаан агааржуулалтын засварын 34,9 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлын гүйцэтгэгчээр “Баян хулж” ХХК-иудтайтус тус ажил гүйцэтгүүлэх гэрээ байгууллаа. Мөн Дархан сумын 23-р цэцэрлэгийн сантехник болон дулааны шугамын засвар, 12-р цэцэрлэгийн барилгын ялтсан халаалтын засварын ажлын 80-90 хувьтай байна.

Энэ хичээлийн шинэ жилд хүүхдийн автобусыг дахин явуулахаар аймгийн ИТХТ-дийн 2016 оны 77 дугаар тогтоолоор шийдвэрлүүллээ.

 

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын салбарын хүрээнд:

Газраа өмчилж авсан 70, өмчлөлийн газраа хуваалгасан 2, эрх шилжүүлсэн худалдсан, бэлэглэсэн 39, өвөлсөн 6, хамтран өмчлөгч хасуулсан 1,нийт 118 иргэн, аж ахуйн нэгжид кадастрын зураг гаргаж үйлчиллээ.

Гэрбүлийнхэрэгцээнднэгудааүнэтөлбөргүйгээргазарөмчилжавахэрхээ бусад ороннутагтхэрэгжүүлэхээр газар өмчилж аваагүй тухай лавлагааг61 иргэнд гарган өглөө. Өмчилсөн газраа сунгаж хашаа барьсан 3 иргэнд шаардах хуудас хүргүүлсэн.

Дархан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хайрган хучилттай авто замын ажлын талбайд/трасс/ орсон 12 иргэн, 7-р багийн 1 иргэний өмчилж авсан газрыг чөлөөлөх, нөхөн олговор олгох талаар Дархан сумын төсөл хариуцсан мэргэжилтэн, Багийннийгмийн ажилтан, Булган авто зам засвар “Арчлалт” ТӨХК-ны инженертэй хамтарч2 дугаар багийн иргэдтэй 2 удаа уулзаж,хасагдаж байгаа талбайг чөлөөлөх, тэмдэглэгээг хийж хамтран ажиллаж байна.

Газрын төлбөрийн орлогоос энэ сарын 24-ны өдрийн байдлаар өссөн дүнгээр 279,5 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлж, гүйцэтгэл 42.8 хувьтай явж байна.

Газрын төлбөрийн орлогыг сум тус бүрээр энэ сарын 01-ны өдрийн байдлаар үзүүлбэл:

Сумдууд Жилээр Төлбөрийнорлого Тасалдсандүн Биелэлт
Шарынгол 55,159,366.60 18,702,551.60 36,456,815.00 33.9
Хонгор 215,696,916.26 37,714,489.00 177,982,427.26 17.5
Орхон 38,982,588.00 19,577,001.00 19,405,587.00 50.2
Дархан 342,161,129.14 186,728,609.53 155,432,519.61 54.6
НИЙТ 652,000,000.00 262,722,651.13 389,277,348.87 40.3
  • 6.Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хүрээнд:

Шарын гол сум нь Гахайт, Ар сүүж, Хөндий рамаас хадлан тэжээл бэлтгэдэг20 гаруй малчин өрхийн асуудлыгСэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ, ЗДТГ-тайхамтарсангэрээ байгуулж нийт 78 иргэнд 1074га хадлангийн талбайг хуваарилах мөн малчдын өвөлжөөний газрыг эзэмшүүлэхээр гэрчилгээжүүлэх шийдвэрийг гаргалаа. Мөн Хонгор сумын 1 дүгээр багийн Цагааннуур, Тариан хоолой, Ханан, Дархан түлээт, 7,8 дугаар бригадын 1591 га газрыг 66 иргэнд, 2 дугаар багийн Хонгорын нуруу, Гэдрийн даваа, Яргайт, Сэртэн, Цавын гуу, Шийр, 4,6,7,8 дугаар бригадын2000 га газрыг 109 иргэнд, 3 дугаар багийн Сонинхангай, Хустайн давааны ар, Ганц модоторчмын 800 гагазрыг 40 иргэнд буюу нийт 215 иргэнд 4391 гахадлангийн газрыг хуваарилж хадлан бэлтгэхгэрээг байгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 122 тогтоолоор ноосныурамшууллын материалыг малчдаас хүлээн авах ажлыг сумдын мал эмнэлэг, үржлийн тасгууд нь хийж гүйцэтгээд байна. Үүнд:/Дархан сум 31, Хонгор сум 232, Орхон сум 55, Шарын гол сум 39 малчин өрх/

Мал аж ахуйн чиглэлээр: Аймгийн хэмжээнд паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх угаалга, туулгалтын ажлыг зохион байгуулж угаалганд 199 мян.толгой бог мал, туулгалтанд 230 мян. толгой малыгхамрууллаа. Мөн малчин өрхийн 99.0 мян.м2 малын хашаа, саравчинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлээ.

Боом, цусан халдварт, дуут хавдар, шөвөг яр, ДХХ, адууны томуу, гахайн мялзан, сахуу зэрэгхалдварт өвчнөөс сэргийлэх тарилганд өссөн дүнгээр 220,4 мян.толгой мал хамрагдсан байна.

Газар тариалангийн чиглэлээр: Ургацын урьдчилсан балансаар нийт11,7 мянган га-д үр тариа тариалснаас 18,8 мян.тн буюу га-аас 16,2 цн ургац хураан авах тоооцоог гаргалаа. Үүнээс 1,8 мян.тн-ыг нь ирэх оны тариалалтад, 2,5 мян.тн-ыг нь үрийн улсын нөөцөд, 11,4 мян.тн-ыг нь Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон гурилын үйлдвэрлэлд нийлүүлэхээр урьдчилсан байдлаар төлөвлөөд байна. Мөн 605,7 га-аас 7,5 мян.тн буюу га-аас 125,3 цн төмс, 17,7 мян.тн буюу га-аас 138,67 цн хүнсний ногоо, 1,8 мян.тн тосны ургамал, 105 тн малын тэжээл хурааж авах урьдчилсан тооцоог гаргалаа.

Урьдчилсан байдлаар үр тарианы ургацөмнөх оны гүйцэтгэлээс 15,0мян.тн-оор, төмс 4,6 мян.тн,хүнсний ногоо13,1 мян.тн,тосны ургамал 1,8 мян.тн-оор тус тус илүү ургац хураан авах тооцоотой байна.

Нийт зүтгэх хүчний 74 трактор, чиргүүл дүүжин172 техник энэ оны уринш боловсруулалтын ажлыг хийж гүйцэтгэж байна. ХАА-н техник шинэчлэлтийн хувьд үр тарианы 60 хүртэл хувь, төмс хүнсний ногооны үйлдвэрлэлийн 40 хүртэл хувийг бүрэн шинэчилсэн байгаа.

Өнөөдрийн байдлаар химийн болон механик аргаар уринш боловсруулах ажил үргэлжилж уриншийн 1-р боловсруулалт 12800 га, 2-р боловсруулалт 9840 га, 3-р боловсруулалт 1740 га талбайд хийсэн мэдээтэй байна. Үүнээс химийн 2582.6 га, цомхотгосон уринш 7257.4 га буюу нийт уриншийн 74.2 хувийг эзлэж байна.

Намрын ургац хураалтанд үр тарианы 32 комбайн, төмс хүнсний ногооны 17 хураагч техник ажиллахаар техник засварын ажил 64 хувийн гүйцэтгэлтэй байна.

Байгаль орчны чиглэлээр: Гурван булаг нөхөрлөлийн ойн менежментийн төлөвлөгөө хянаж баталгаажууллаа.

Хонгор, Шарын гол, Дархан суманд ойгоос бэлтгэх хэрэглээ, түлээний модны эрхийн бичиг хуваарил олгох ажлыг хийж гүйцэтгэлээ.

Хонгор сумын Зулзага, Зурамтай орчим зусдаг Дархан сумын болон Хонгор сумын айл өрхүүдээс тавьсан хүсэлтийн дагуу айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, ард иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор байгаль орчны хууль, тогтоомжийг сурталчлах, түлээний модны гоожин олгох ажлыг энэ сарын 18-ны өдөр зохион байгуулж, нийт 20 гаруй өрх айл 100 гаруй м.кубын түлээний модны гоожин олголоо.

  • 7.Хяналт шалгалтын чиглэлээр:

Хил хорио цээрийн хяналтаар нийт 10 ААНБ-ынэкспорт, импортын бараа бүтээгдэхүүнд 33 удаагийн хяналт хийж70 ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ баталгаажуулж, 20 шийдвэр олгож ажиллаа.

Экспортын хяналтаарУГТСЭШХ-ийн ХБНГУ-дсудалгааны зориулалттай явуулж буй 15кг хөрсний загвар дээж, Дархан Нэхий ХК-ий Итали улсад экспортлосон 1860ш үхрийн хөх шир,Баатарууд тэнгэр ХХК-ий ОХУ-д экспортлосон 160 тн үхрийн мах, Улаанбаатар гурил ХХК, Батбуудай ХХК, Өнгөт хийц ХХК, Монгол Алтан тос ХХК, Тарс ХХК-ий БНХАУ-д экспортлосон 2200 тн хивэг, 130 тн рапс, 184.2 тн нэг удаагийн савхны бэлдэц эккспортлох үеийн хяналт хийж мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ баталгаажуулав.

Дархан Нэхий ХК-ий Итали улсад экспортлох 3800ширхэг үхрийн хөх ширнээс дээж авч лабораторид хүргүүлэн ажиллаа.

Импортын хяналтаар Өег гурилХХК, Сүү ХК, Дархан гурил тэжээл ХК-ий ОХУ-аас импортлосон 1488,2 тн хүнсний улаан буудай, 64 тн тэжээлийн овъёосод 19 удаа,Тринититрейд ХХК-ий Турк улсаас импортлосон 7.0 тн жигнэмэгт 1 удаагийн хяналт хийндээж авч лабораторийн шинжилгээнд хамруулж ургамлын гадаад хорио цээрийн шаардлага, эрүүл ахуйн шаардлага тус тус хангасан тул гаалийн хяналтанд шилжүүлж ажиллав.

“Тарваган тахал өвчнөөс сэргийлэх” дархлаажуулалтын мэдээлэл: Улирлын вакцины хангалтаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тарваган тахал өвчний эсрэг вакциныг 50 хүн, тунг татсан байна. Дархлаажуулалтын хорогдлын индекс-2, хувиар бодоход 4%-ийн хорогдолтой гарсан нь хэвийн үзүүлэлттэй байна.

Тарилгад: Зорилтот бүлэг болох нэгдсэн эмнэлэгийних эмч-6, бага эмч-1, сувилагч-22, лаборант-3, 103-ын жолооч-4, үйлчлэгч-12 буюу нийт 48 хүнийг хамруулан дархлаажуулсан.

Дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн тандалтыг тарилга хийгдсэн эмч, тусгай мэргэжилтнүүдийн дунд хийхэд илрээгүй байна.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР