Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-уул аймгийн засаг даргын тамгын газрын 2016 оны 09 дугаар сарын мэдээ

2022.10.01
87 үзсэн
  • 1.Удирдлага, зохион байгуулалтын талаар:

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал, шуурхай хурал хуваарийн дагуу хуралдаж цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж ажиллалаа. Аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн 1 удаа, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал 2 удаа, шуурхай хурал 5 удаа хуралдаж цаг үеийн байдалтай холбоотой 54 асуудлыг хэлэлцэн, хуралдаж аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, төрийн болон төсвийн байгууллагын удирдлагуудад чиглэл өгөн ажиллалаа.

Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, иргэдэд ойртуулах, тэдний санал гомдлыг хүлээн авах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор аймгийн ЗДТГ-ын 70371212 нээлттэй утсаариргэдээс ирүүлсэн 104 санал,гомдлыг хүлээн авч, шийдвэрлэлтийн дүн мэдээг олон нийтэд болон аймгийн Засаг даргын шуурхай хуралд мэдээлж ажиллаж байна.

Аймгийн “Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төслийг аймгийн иргэд, хөдөлмөрчдөд танилцуулах, санал авах ажлыг зохион байгуулж аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчид, төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтдийн зөвлөл, ахмадууд, залуучууд, бизнес эрхлэгчид, эрчим хүчний байгууллага, СӨХ-оод зэрэг нийгмийн салбар бүрээр танилцуулга хийж, санал авч, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дархан сум, 09 дүгээр сарын 06-ны өдөр Шарын гол сум, Салхит баг, 09 дүгээр сарын 07-ны өдөр Орхон, Хонгор сумын иргэдэд танилцуулж нийт 4060 иргэнээс санал авч ажиллалаа.

МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дархан-Уул аймгийн Хонгор, Орхон сумын иргэд, тариаланчидтай уулзалт хийж, газар тариалантай танилцаж, Дархан сумын иргэдтэй уулзалт хийлээ.

Аймгийн иргэдэд төрийн үйлчилгээг нэг доороос түргэн шуурхай хүргэх зорилгоор 2016 оны 09 дүгээр сарын 14, 15, 16, 18-ны өдрүүдэд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж Дархан суманд “Дархан 50” цогцолбор, Цэнгэлдэх хүрээлэнд, Шарын гол, Хонгор, Орхон сумдын Соёлын төвүүдэд нийт 46 байгууллагын 842 албан хаагчид оролцож 3853 иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж ажилласан байна.

Ю.Цэдэнбал агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 100 жилийн ойг Дархан-Уул аймагт тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 87 дугаар тогтоолоор Дархан сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байрлах Тээвэр Дархан ХХК-ийн зүүн урд уулзвараас Төмөр замын 8-р байрны баруун урд уулзвар хүртэлх гудамжийг төр, нийгмийн зүтгэлтэн “Юмжаагийн Цэдэнбалын нэрэмжит“ гудамж болгож, аймгийн музейн сан хөмрөгөөс бүрдсэн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтээ хийж, ард иргэдэд сонирхуулж байна.

ХБНГУ-ын Заксон муж улсын төлөөлөгчдийг 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, Дархан-Уул аймаг болон Заксон муж улсын бизнес эрхлэгчдийн уулзалтыг зохион байгууллаа.

Итали Улсын Сенатын танхимын гишүүн Антонио Раззи тэргүүлсэн Итали улсын төлөөлөгчдийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авлаа.

Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 7 дугаар цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан анги, сэргээн заслын танхимын засварын ажил хийгдэж байна.

Засаг дарга С.Насанбат Индонез улсад зохион байгуулагдах ДТН-ийн Ерөнхий Ассамблейн 10 дахь удаагийн уулзалтад 2016 оны 09 дүгээр сарын 20-ноос 23-ны өдрүүдэд амжилттай оролцлоо.

Монгол-Чех бизнес эрхлэгчдийн уулзалтыг Дархан-Уул аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим, Бүгд Найрамдах Чех Улсын ЭСЯ-тай хамтран 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

АНУ-ын кино өдөрлөгийг Монгол Улсад суугаа АНУ-ын ЭСЯ-тай хамтран Дархан-Уул аймагт 2016 оны 09 дүгээр сарын 13-наас 16-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Дархан-Уул аймагт хөрөнгө оруулах асуудлаар БНХАУ-ын Айвик /Avic/ компанийн төлөөлөгчтэй аймгийн Засаг дарга С.Насанбат 2016 оны 09 дүгээр сар 14-ний өдөр уулзалт хийлээ.

NEAR /Зүүн хойд Азийн нутгийн захиргааны байгууллага/-тай нягт уялдаа холбоотой ажиллаж байна.

  • 2.Эдийн засгийн бодлогын хүрээнд:

Орон нутгийн болон тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын төсвийн гүйцэтгэлийн 2016 оны 08 дугаар сарын мэдээг боловсруулж, нэгтгэн Сангийн яам, аймгийн цахим хаяг http;//darkhan.gov.mn, АЗДТГ-ын төсөв санхүүгийн ил тод байдлын самбарт тус тус байршуулж, төсвийн ил тод байдлыг хангаж ажиллалаа.

2016 оны 08 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр орон нутгийн төсвийн орлого өссөн дүнгээр 14,234.3 сая төгрөг төвлөрөхөөс 13,408.3 сая төгрөг төвлөрч, орлогын төлөвлөгөө 94.2 хувь буюу 826.0 сая төгрөгөөр тасарсан дүнтэй байна.

Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтэд Цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татвар 696.6 сая, газрын төлбөр 113.4 сая, газрын дуудлага худалдааны орлого 172.8 сая, ус рашааны нөөц ашигласны төлбөр 15.5 сая, Хог хаягдлын үйлчилгээний хураамж 29.7 сая төгрөгөөр тус тус тасарсан нь орлогын тасалдалд гол нөлөөг үзүүлж байна.

2016 онд улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг 1729.5 сая төгрөгийг нэгдүгээр улиралд багтаан бүрэн хүлээн авсан байна. Аймгийн төвөөс сумдад олгох татаас 24.5 сая төгрөгийн санхүүжилтийг дутуу олгосон байна.

Тусгай зориулалтын шилжүүлгийн 5 сайдын багцаар 84 байгууллагад улсын төсвөөс батлагдсан төсвөөр 13956,4 сая төгрөгийн санхүүжилт 100 хувь хийгдсэн. 2016 оны төсвийн зарлагын гүйцэтгэлийн 8 дугаар сарын мэдээний өссөн дүнгээр орон нутгийн батлагдсан төсөв 17545.9 сая төгрөг, гүйцэтгэл 12842.1 сая төгрөг, дутуу олгосон санхүүжилт 3479,7 сая төгрөг байна.

Орон нутгийн 08 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр 73,2 сая төгрөгийн өртэй байна. Өрийн шалтгаан нь батлагдсан төсөв хүрэлцэхгүй, зарим нэгэн зардлын санхүүжилт дутуу, ЗГУМС буюу фрий баланс системд Сангийн яамнаас зарцуулалтын эрх хязгаарлаж байгаагаас хамаарч үүссэн өр байна.

ААН-ийн санхүүгийн тайлан бүртгэлийн талаар:

2016 оны эхний хагас жилийн байдлаар цахим санд 2633 байгууллага бүртгэлтэй ба “Нягтлан бодох бүртгэлийн тухай ” хуулийн шинэчилсэн найруулга, Сангийн сайдын 2016 оны 41-р тушаалын дагуу санхүүгийн тайлан тушаах үүрэг бүхий 144 аж ахуйн нэгжээс 140 байгууллага нь санхүүгийн тайлангаа илгээснийг хянаж баталгаажууллаа.

Татвар төлөлт, төсвийн орлого бүрдүүлэлтийн талаар:

2016 оны 09 сарын 23-ны өдрийн байдлаар гүйцэтгэлийн мэдээгээр татварын орлогоор тухайн сард орон нутгийн төсөвт 1,566.2 сая төгрөг төвлөрүүлэхээс 925.3 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөний гүйцэтгэл 59.1 хувь буюу 640.9 сая төгрөгөөр тасарсан дүнтэй байна.

Санхүүгийн хяналт, аудитын шалгалтаар Монгол улсын Сангийн сайдын 2016 оны 08-р сарын 01-ний өдөр баталсан удирдамжийн дагуу Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын газар болон Улсын нөөцийн газрын 2012 оноос 2015 оны санхүүгийн баримтад төлөвлөгөөт хяналт шалгалт хийж байна.

2016 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Дархан Ус Суваг ХК-ийн 2014, 2015, 2016 оны 01 дүгээр сараас 08 дугаар сарын санхүүгийн баримтад төлөвлөгөөт хамтарсан хяналт шалгалт хийгдэж эхлээд байна.

Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын 2015 оны 4 дүгээр улирал болон 2016 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарын 27-ны өдрийн хоорондох санхүүгийн баримтад төлөвлөгөөт бус хамтарсан хяналт шалгалт хийгдэж шалгалтын танилцуулгыг аймгийн Засаг даргад болон шалгалтад хамрагдсан байгууллагын удирдлагуудад хүргүүллээ.

Шалгалтаар 51,9 сая төгрөгийн зөрчил илэрснээс 10,5 сая төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр акт тогтоож, 39,8 сая төгрөгийн зөрчлийг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж ажиллалаа.

2016 онд хяналт шалгалтын актаар тогтоосон төлбөрийн барагдуулаагүй үлдэгдэл 65.3 сая төгрөг байгааг үлдэгдэлтэй байгууллагуудад хугацаанд нь орон нутгийн төсөвт төвлөрүүлэхийг шаардаж ажиллаж байна.

  • 3.Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд:

МонголынХуульчдын холбоотой хамтран орон нутгийн хуульчдад 2 өдрийн сургалт, Тулах цэг төрийн бус байгууллагатай хамтран Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай сургалтыг хэлтэс агентлагийн дарга нарт болон 15 байгууллагын 18 албан хаагчдад, Гэмт, хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар Дархан Ус суваг ХК, аймгийн Аудитын газрын 51 албан хаагчдад тус тус сургалт зохион байгууллаа.

Захиргааны журмаар эд зүйлс хураах улсын орлого болгох устгах ажлыг зохион байгуулах орон тооны бус зөвлөлд Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шарын гол сумын Цагдаагийн газрын тасгаас ирүүлсэн холбогдох материалуудыг зөвлөлийн хурлаар оруулж шийдвэрлүүллээ.

  • Архивын тасгаар 214 иргэний лавлагаа хүсэлтийг хүлээн авч 126 хөмрөгийн 526 хадгаламжийн нэгжээс холбогдох лавлагаа мэдээллийг шүүж, архивын магадалгаа, хуулбар, тодорхойлолт 203, орон нутгийн лавлагаа 25 тус тус олгож, 295000 төгрөгийн орлогыг төрийн сангийн дансанд орууллаа.

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан“Сургуулийн цагдаа” эцэг, эхийн эргүүлийн нээлтийн ажиллагааг аймгийн ГХУСАЗЗөвлөл, Иргэний танхим, Монголын сурагчдын холбооны тэргүүн, “SHOOL POLICE” хөтөлбөрийн үндэсний зохицуулагч, БСГазар зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулж, 80 гаруй иргэн, сурагчдын төлөөллийг хамрууллаа. Монголын сурагчдын холбооны тэргүүн, “SCHOOL POLICE“ төвийн хамт олонд 300 ширхэг шар “Ханцуйвч”, 3 ширхэг дохиур мод, 100 ширхэг хантааз хандивлав.

Мөн “Хүүхэд зорчиж байна” аяны хүрээнд хүүхдийн автобусны жолооч, хөтөч багш нийт 35 иргэнийг хамруулан “Хүүхэд хамгаалал”, “Аюулгүй замын хөдөлгөөн” сэдвээр сургалт хийж аймгийн ИТХ-ын Иргэний танхим, ХГБХХ-ийн мэргэжилтнүүд, Замын цагдаагийн тасагтай хамтран Тээвэр зохицуулалтын албаны ажилтнуудад “Хүүхдийн эрх хамгаалал”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” сэдвээр мэдээлэл хийж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийт оюутан залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, баг хороондоо “Нийтийн эргүүл”, сууц өмчлөгчдийн болон хөршийн холбоодын үйл ажиллагааг эрчимжүүлэхээр Дархан сум, Орхон, Хонгор, Шарын гол сумын багийн Засаг дарга нарт “Мэдэгдэл” хүргүүлж, “Нийтийн эргүүл”-д ажиллах ажилтан алба хаагч нарын хуваарийг авч, баг хороо хариуцсан хэсгийн байцаагч, олон нийтийн цагдаагийн ажилтан нар хамтран өдөр бүр 21 цагаас 24 цагийн хооронд гудамж талбай, олон нийтийн газруудаар нийтийн хэв журам сахиулах чиглэлээр эргүүлийн үүргийг гүйцэтгүүлэн хамтран ажиллаж 1080 иргэнийг хамруулсан.

“Ургац-2016” нэгдсэн арга хэмжээг зохион явуулах удирдамжийн дагуу хяналт шалгалтыг Хонгор сум Цайдамын хөндийн замд хөдөлгөөнт эргүүлийг тогтмол ажиллуулан ажиллаж нийт 354 тээврийн хэрэгсэл шалгаж, 158 зөрчил илрүүлэн зөрчил гаргасан 55 жолоочид 1.115.000 төгрөгийн торгууль оногдуулж, 133 жолоочид анхааруулга санамж өглөө.

Иргэд аж ахуйн нэгж, байгууллага албан тушаалтнаас 893 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 184 дуудлага мэдээллийг хүлээн авч хүний амь нас хохирсон хэрэг учрал 14, бусдын биед гэмтэл учруулсан 41, хулгай 52, Хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эрүүгийн гэмт хэрэг19, хүчин 6, булаалт 1, залилан 14, танхайрах 2, дээрэмдэх 6, бусад төрлийн гэмт хэрэг 29 бүртгэгдсэнийг шалгаж байна.

Улсын бүртгэлийн 8 төрлийн бүртгэл, эд хөрөнгийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр нийт 5023 иргэн 164 аж ахуй нэгж байгууллагад үйлчилгээ үзүүлсэн байна. ҮүнээсИргэний бүртгэлийн чиглэлээр 2935 иргэн, 4 ААНБ-д, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн чиглэлээр1576 мэдүүлэг, Хуулийн этгээдийн чиглэлээр 152 иргэн, Бүртгэлийн хяналтын чиглэлээр 360 иргэнд тус тус үйлчилгээ үзүүлж, иргэний үнэмлэх үрэгдүүлсний, гадаад паспорт үрэгдүүлсний болон бусад торгуулийн дүн 6260000, Эд хөрөнгийн бүртгэлийн тэмдэгтийн хураамж 484838, ҮХ-ийн татварын орлого 47923491 төгрөгийг бүрдүүлсэн байна.

4.Боловсрол, эрүүл мэнд, урлаг, спорт, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд:

 

Боловсрол, соёл, хүүхэд гэр бүл хөгжлийн чиглэлээр:

Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд бага боловсролын сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор БСШУЯ, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 9 сургуулийн 11 төслийн эхний шатны 53 сая төгрөгийн санхүүжилт ирж, мэдээллийг шилэн дансанд байршуулсан байна.

09 дүгээр сард аймгийн багш нарын онолын болон арга зүйнмэргэжил дээшлүүлэх физик /24/, математик /56/, мэдээллийн технологи /29/, монгол хэл /69/, хөгжим /17/, ББ-ын I анги /45/ гэсэн 6 судлагдахууны багш нарын аймгийн заах аргын нэгдлийн ажил явагдаж нийт 240 багш хамрагдсан байна.

БСШУС-ын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/22 дугаар тушаалын дагуу 10-р ангийн сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зөвлөн туслах үүрэг бүхий ажлын хэсгийг лаборатори сургуулийг түшиглэн 16 судлагдахуунаар нийт 55 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан багш нарыг арга зүйн удирдамжаар хангах, зөвлөн туслах ажлыг төлөвлөн гүйцэтгэж байна.

Улсын төсвийн 29 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн Дархан сумын 12-р цэцэрлэгийн дулааны ялтсан халаалтын, улсын төсвийн 35 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн Дархан сумын 23-р цэцэрлэгийн дулааны шугамын, улсын төсвийн 35 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн Дархан сумын 7-р цэцэрлэгийн гал тогооны засварын ажлыг тус тус хийж улсын комисст хүлээлгэн өглөө.

Шилэн сургууль системийг гүйцэтгэгч НОБУ компаниас шинэ хичээлийн жил эхлэхэд өмнөх жилийн сурагчдыг анги дэвшүүлэх ажиллагааг програмдаа шинэчилсэн учраас шилэн сургууль системийг хэрэгжүүлж байгаа төрийн өмчийн 14 сургууль сурагчдын шилжилт хөдөлгөөнөө шинэчлэн бүртгэж, хичээлийн хуваарь, сурагчдын ирцийн мэдээллийг системдээ оруулан ажиллаж байна.

Залуучууд театрын 40 жилийн ойд зориулж “4 өнгө, 40 жил” сэдэвчилсэн концерт шинээр хийсэн байна.УДЭТ-ын ерөнхий найруулагч төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар “Хар санаа хайр сэтгэл” сонгодог жүжгийн сургуулилтын өрөлтийг хийж дуусгасан байна.

Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилтэд үнэлгээ дүгнэлт, зөвлөмж өгөх зорилгоор Дархан суманд 11, Хонгор суманд 2, Шарын гол суманд 1 төвийн үйл ажиллагаанд явцын үнэлгээ хийхэд 91,07%-ийн хэрэгжилттэй байна.

Гэмт хэрэгт холбогдсон 2 хүүхэд, асран хамгаалагчдад зөвлөгөө зөвлөмж өгч ял хойшлуулах албан тоотыг цагдаагийн газарт, төрөх тасагт орхигдсон хүүхдийн эцэг эхэд холбогдох хуулийн талаар таниулга хийж хүүхдийг хүлээлгэн өгч, хамтарсан багийн 4 удаагийн хурлыг зохион байгуулж, гэрлэлт цуцлуулахад хүүхдийн асрамж тогтоох 3 иргэний хэрэгт шинжээч томилон гэрбүлднөхцөлбайдлынүнэлгээхийж, хүүхдийн эрхийн зөрчил сэтгэл зүйн дарамтанд орсон хүүхэд, түүний гэр бүлтэй уулзаж хүүхдэд сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэхийг сануулан зөвлөж, нийт 14 хүүхдийн эрхийн асуудалд дүн шинжилгээ хийж 17 байгууллагатай хамтран ажиллалаа.

Эрүүл мэнд, спортын чиглэлээр:

Хөнгөлөлттэй үнийн жороор үйлчлэх, байгууллага хоорондын уялдааг сайжруулах хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулсан. ЭМГ-ын удирдлага, Аймгийн НБХ-ийн ахлах мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын холбогдох мэргэжилтнүүд, эмийн сангийн төлөөлөл, ӨЭМТ-ийн дарга нар оролцож, одоогийн тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Цэцэрлэгүүдэд урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуул+ж нийт 32 цэцэрлэгийн хамрагдвал зохих 7035 хүүхдээс 6790 /96.5%/ хүүхэд хамрагдаж, 656 багш ажилчдыг халдвартөвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулсан.

“Оюутны эрүүл мэндийг дэмжих” сарын аяны хүрээнд ХААИС-ын оюутнуудад “Амьдралын зөв хэвшилд алхам алхмаар” сэдэвт сургалт, өдөрлөг зохион байгуулж нийт 51 оюутан хамрууллаа.

Япон улсын Жайка ОУБ-ын хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр Мито Сайсейкей төв эмнэлэгтэй хамтран “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэх” төслийг хэрэгжүүлж судалгааны ажлын эхний шат дуусаж байгаа бөгөөд төслийн багийнхан Нэгдсэн эмнэлгийн оношзүйн тасагт 2.1 сая төгрөгийн үнэ бүхий 2 ш уусмал соруулагч, давс хандивласан байна.

Япон Монголын хамтарсан “Тал нутгийн марафон” олон улсын гүйлтийн тэмцээнд манай аймгийн хөнгөн атлетикийн 4 тамирчин оролцож алт 3, хүрэл 1 медаль хүртлээ. Спортын мастер Г.Болдбаатарын нэрэмжит “Дархан цом” модон бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж, 8 байгууллагын 80 гаруй тамирчид оролцсоноос Г.Болдбаатар дасгалжуулагчтай Дархан ШУТИС-ын тамирчид тэргүүллээ. Монголын хамгийн хурдан гүйгч хүүхэд шалгаруулах тэмцээнд Дархан-Уул аймгийн тамирчид 4 дэх жилдээ түрүүлж алтан медалийн эзэд боллоо.

Хөнгөн атлетикийн ахмадын УАШТ 2016 оны 09 дүгээр сарын 17-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Тэмцээнд Дархан-Уул аймгийн ахмад тамирчид оролцож алт 6, мөнгө 6, хүрэл 4 хүртэж багийн дүнгээр 3 р байранд шалгарлаа.

Нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр:

Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй 1116 хүнийг ажилд зуучилж, 1214 ажлын байрны захиалгабүртгэгдсэн байна. Шинээр нэмэгдсэн ажилгүй иргэд 1351, бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 1742, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг дэмжих хөтөлбөрт 1266 иргэн хамруулж, нийтийг хамарсан ажилд 302 хүн хамрагдаж, шинэ ажлын байр 1057, аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих хөтөлбөрт 574 иргэнхамрагдаж, 399.9 сая төгрөг зарцууллаа. ХБИ-ийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 204 иргэн хамрагдаж, 61.2 сая төгрөг тус тус зарцууллаа.

Халамжийн тэтгэврийг 2211 хүнд 1,7 тэрбум төг, нөхцөлт мөнгөн тэтгэмжийг 1591 хүнд 756.7 сая төг, дэмжлэг туслалцаа шаардлагатай 985 иргэнд 490.7 сая төг, 50 ахмад дайчдад 58.9 сая төг, жирэмсэн, хөхүүл 2815 эхэд 615.9 сая төг, алдарт эхийн одонгийн мөнгийг 6276хүнд 859.7 сая төг, ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу олгох хөнгөлөлт, тусламжийг 5542 хүнд 381.8 сая төг, ХБИ-ийн нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу олгох хөнгөлөлт, тусламжийн дагуу 221 хүнд 107.8 сая төг, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд 151 иргэн хамрагдаж 316.9 сая төг авсан байна.

  • Нийгмийн даатгалын санд өссөн дүнгээр 3670.6 сая төгрөгийн орлого хуримтлуулахаас 3260.0 сая төгрөгийн шимтгэлийн орлого хуримтлуулж орлогын төлөвлөгөө 88.0%-тай байна.

Тайлангийн хугацаанд Дархан, Хонгор, Орхон, Шарын гол сумдын өндөр нас,тахир дутуу, тэжээгчээ алдсаны нийт 13356 мянган тэтгэвэр авагчдад 27.1 тэрбум төгрөгийн тэтгэврийг, Хөдөлмөр чадвар алдалтын тэтгэмжид 4307 иргэнд 369.3 сая төгрөг, Жирэмсэн амаржсаны тэтгэмжид 1324 иргэнд 1178 сая төгрөг, оршуулгын тэтгэмжид 335 иргэнд 233.0 сая төгрөгийг, эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд давхардсан тоогоор 47846 иргэнд 3098.3 сая төгрөг, эмийн үнийн хөнгөлөлтөд давхардсан тоогоор 24128 иргэнд 383.6 сая төгрөгийг,ҮОМШӨ-ийн сангаас Хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжид 69 иргэнд 31.9 сая төгрөгийг, хиймэл эрхтэн, сувиллын зардалд 804 иргэнд 264.1 сая төгрөгийг, Ажилгүйдлийн даатгалын сангаас 531 иргэнд 695,2 сая төгрөгийг тус тус олгож, зарцуулсан байна

  • 5.Үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтцийн салбарын бодлогын хүрээнд:

Дархан сумын 13, 14, 16-р багийн дулаан, цэвэр, бохир усны шугамыг шинэчлэлт засвар угсралтын ажил дуусч байнгын ашиглалтад хүлээн авлаа.

21 аймгийн төвийн 1000 айлын орон сууцны хорооллын инженерийн байгууламж шугам сүлжээ /Дархан багц/ Хабитат, Мангиртын чиглэлийн гадна шугам сүлжээ төслийн хүрээнд Дархан хотнооФ100-450мм голчтой дулааны шугам хос шугам 5.2 км урт, Ф100-159мм голчтой цэвэр усны шугам 1.9 км урт /дулааны сувагт хамт угсрав/, Ф300ммголчтой бохир усны шугам 1.3 км урт шугам сүлжээ тус тус угсрагдаж ашиглалтад орлоо.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын салбарын хүрээнд:

Газрын төлбөрийн орлого 2016 оны 09-р сарын 25-ны өдрийн байдлаар өссөн дүнгээр 279,5 сая төгрөг, төлбөрийн гүйцэтгэл 42.8 хувьтай байна. Эзэмшиж буй газраа өмчилж авах хүсэлт ирүүлсэн 34 иргэнд Дархан сумын Засаг даргын захирамжаар 3,6 га газрыг өмчлүүлэхээршийдвэрлэсэн.

  • 6.Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хүрээнд:

2015 онд бэлтгэсэн нөөц хур өвс Дархан суманд өвс 40 тонн, тэжээл 7 тонн, Орхон суманд өвс 16 тонн, Хонгор суманд өвс 69,2 тонн, Шарын гол суманд тэжээл 10 тонн зарцуулаагүй байгаа баМУЗГ-ын 322 дугаар тогтоолын дагуу даалгаврыг гүйцээж нөөц бэлтгэхээр ажиллаж байна.

Засгийн газрын 322 дугаар тогтоолын дагуу аюулгүйн нөөц бүрдүүлэлт

Д/д Сумын нэр 322 дугаар тогтоолын дагуу шаардлагатай Нөөцөд байгаа /урд жилийн бэлтгэсэн/ 2016 онд нөөцөд нэмж бэлтгэх
Өвс /тн/ Тэжээл /тн/ Өвс /тн/ Тэжээл /тн/ Өвс Тэжээл
1 Аймаг 28 4 100 22
2 Дархан 50 30 40 7 10 23
3 Орхон 50 30 16,06 34 30
4 Хонгор 50 30 69,2 30
5 Шарын гол 50 30 10 50 20
Дүн 228 124 225,3 39 94 103

Аймгийн хэмжээгээр 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт авах хадлангийн 51.3 хувь буюу 32.4 мянган тонн хадлан, 477.3 тонн үйлдвэрийн тэжээл, 5.1 тонн давс, хужирбэлтгээд байна.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 122 дугаар тогтоолын дагуу 4 сумын 422 малчин, мал бүхий иргэдийн 119.1 тн ноосыг үндэсний үйлдвэрт тушаасан материалыг ХХААХҮЯ-нд хүргүүллээ. Урамшуулал олгохтой холбогдуулан 3 сумын 5 малчны баталгааны тэмдгийг “Монгол тамга” төрийн өмчит үйлдвэрийн газраас татан аваад байна.

Мал аж ахуйн чиглэлээр: Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх намрын тарилга, туулгалт, боловсруулалтын арга хэмжээг эхлүүлснээр бруцеллёз, цусан халдварт, дуут хавдраас сэргийлэх арга хэмжээнд өссөн дүнгээр 70,6 мянган толгой малыг хамруулсан байна. Бог малыг цагаан хорхойноос урьдчилан сэргийлэх туулгалт, боловсруулалтад 45,8 мянган толгой малыг хамруулсан байна. Эдгээр арга хэмжээний үр дүнд аймгийн хэмжээнд байгалийн голомтот халдварт өвчин болох боом, галзуу, цусан халдварт, дуут хавдар зэрэг халдварт өвчин гараагүй тайван байна.

Газар тариалангийн чиглэлээр: Ургацын урьдчилсан балансаар нийт 11.7 мянган га-д үр тариа тариалснаас 18,8 мянган тонн буюу га-аас 16.2 цн ургац хураан авах тооцоотой байна. Үүнээс 1.8 мянган тонныг нь ирэх оны тариалалтад, 2.5 мянган тонн-ыг нь үрийн улсын нөөцөд, 11.4 мянган тонныг нь “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” болон гурилын үйлдвэрлэлд нийлүүлэхээр урьдчилсан байдлаар төлөвлөөд байна. Мөн 605.7 га-аас 7.5 мянган тонн буюу га-аас 125.3 цн төмс, 1279.9 га-аас 17.7 мянган тонн буюу га-аас 138.67 цн хүнсний ногоо, 1.8 мянган тонн тосны ургамал, 105 тонн малын тэжээл хурааж авах урьдчилсан тооцоог гаргалаа.

Нийт 13516.1 га-д уриншийн 1 дүгээр боловсруулалт, 11903.3 га-д уриншийн 2 дугаар боловсруулалт, 3049.2 га талбайд уриншийн 3 дугаар боловсруулалтыг хийгээд байгаа бөгөөд үүнээс химийн хор цацсан талбай 5080 га байгаа бөгөөд уг талбайгаас боловсруулсан уринш нь нийт боловсруулсан уриншийн 37.5 хувийг эзэлж байна.

09 дугаар сарын 20-ны байдлаар буудайн 2296.4 га талбайд ангилан хадалт хийж 700 га-г цайруулан, шууд хураалтаар 720 га, нийт 1420 га-аас 3215.4 тонн буюу га-аас 22.6 цн, төмс 268 га-аас 2690 тонн буюу га-аас 100.4 цн, хүнсний ногоо 652 га-аас 6980 тонн буюу га-аас 107.1 цн ургац хурааж нийт гүйцэтгэл 13.1 хувь байна.

Байгаль орчны чиглэлээр: Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг БОАЖЯамнаасшинээр авчирч өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зорилгоор Дархан, Шарын гол, Хонгор сумдад ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг хуваариллаа.Батлагдсан удирдамжийн дагуу Хонгор сумын Салхит багийн айл өрхүүдэд түлээний гоожин олгох ажлыг зохион байгуулж иргэдийг мэдээллээр хангалаа.

  • 7.Хяналт шалгалтын чиглэлээр:
  • Экспортын хяналтаар: Улаанбаатар гурил, Өнгөт хийц, Тарс ХХК-ий БНХАУ-д экспортолсон 1160 тн хивэг, 184.2 тн нэг удаагийн савхны бэлдэц, Дархан миат фүүдс ХХК-нийОХУ-д экспортолсон 150,0 тн адууны махыг тус тус хяналтад хамруулж ажиллав.
  • Импортын хяналтаар: Арвин хотгор, Өег гурилХХК, Дархан гурил тэжээл ХК-ий ОХУ-аас импортолсон 1240.9 тн хүнсний улаан буудайд 5 удаа, Тринититрейд ХХК-ий Турк улсаас импортолсон 7.0 тн жигнэмэгт 1 удаагийн хяналт хийн дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулж ургамлын гадаад хорио цээрийн болон эрүүл ахуйн шаардлага тус тус хангасан тул гаалийн хяналтад шилжүүлж ажиллав. Дархан нэхий ХК, Шунхлай петролеум ХХК-ий ОХУ-аас импортолсон 24,4 тн этилен, 349.5 тн АИ-92 бензин, 121,2 тн дизель түлшинд хяналт хийж зөрчил илрээгүй тул шийдвэр олгон ажиллаа.

НЭГТГЭСЭН: ТЗУХ-ИЙН МЭРГЭЖИЛТЭН А.СУВД-ЭРДЭНЭ

ХЯНАСАН: ТЗУХ-ИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯРСАЙХАН

ТАНИЛЦСАН: АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Ц.СҮХБААТАР