Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-уул аймгийн засаг даргын тамгын газрын 2016 оны 11 дугаар сарын мэдээ

2022.10.01
99 үзсэн

1.Удирдлага, зохион байгуулалтын талаар:

 

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал, шуурхай хурал хуваарийн дагуу хуралдаж цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж ажиллалаа. Аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн 1 удаа, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал1 удаа, шуурхай хурал 4 удаа хуралдаж цаг үеийн байдалтай холбоотой 23 асуудлыг хэлэлцэн хуралдаж аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, төрийн болон төсвийн байгууллагын удирдлагуудад чиглэл өгөн ажиллалаа.

Аймгийн Засаг дарга баталсан “Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх, сургалтын удирдамж, хөтөлбөр”-ийн дагуу Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Монгол Улсын Засгийн газар, SIPU хамтарсан “Суралцагч байгууллагыг хөгжүүлэх манлайлал” төсөлтэй хамтран 2016 оны 11 дүгээр сарын 03-18-ны өдрийг хүртэл нийт 30 сэдвийн хүрээнд нийт 80 цагийн /төрийн албан хаагчдад – 38 цаг, удирдах албан тушаалтнуудад- 42 цаг/ сургалтыг 7 багш 20 бүлэг сэдвийн хүрээнд зохион байгуулж нийт Дархан-Уул аймгийн хэмжээнд 450 гаруй, давхардсан тоогоор 1872албан хаагчдад хамрагдаж, 71 удирдах албан тушаалтан,123 төрийн албан хаагчдад сертификат гардууллаа.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний тасгаас аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийж

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс Улс тунхагласны баярын өдөр “Тангараг өргөх ёслол”-ын үйл ажиллагааг зохион байгуулж төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх болзолыг хангасан 16 төрийн захиргааны албан хаагчид тангараг өргөлөө.

Иргэний андгай өргөх ёслолыг 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр зохион байгуулж 16-н нас хүрсэн сурагчдын төлөөлөл болсон 20-н сурагчдад иргэний үнэмлэх гардууллаа.

“Аялал жуулчлалын салбар дахь Зүүн хойд Азийн хамтын ажиллагаа ба хөгжил” сэдвийн хүрээнд “NEAR 2016-Олон улсын форум” 2016 оны 11 дүгээр сарын 25-наас 26-ны өдрүүдэд БНСУ-ын Гёнсанбүг мужийн Андун хотноо зохион байгуулагдлаа. Тус форумд Дархан-Уул аймгийн хувийн хэвшлийг төлөөлж “Дархан-Загвар Гоёл” ХХК, MBM зочид буудлын төлөөлөл оролцлоо.

2.Эдийн засгийн бодлогын хүрээнд:

Орон нутгийн болон тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын төсвийн гүйцэтгэлийн 2016 оны 10 дугаар сарын мэдээг боловсруулж, нэгтгэн Сангийн яам, аймгийн цахим хаяг http;//darkhan.gov.mn, АЗДТГ-ынтөсөв санхүүгийн ил тод байдлын самбарт тус тус байршуулж, төсвийн ил тод байдлыг хангаж ажиллалаа.

2016 оны 10 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр орон нутгийн төсвийн орлого өссөн дүнгээр 17,665.5 сая төгрөг төвлөрөхөөс 17,551.6 сая төгрөг төвлөрч, орлогын төлөвлөгөө 99.4 хувь буюу 113.9 сая төгрөгөөр тасарсан дүнтэй байна.

2016 оны төсвийн зарлагын гүйцэтгэлийн 10 дугаар сарын мэдээний өссөн дүнгээр орон нутгийн батлагдсан төсөв 23001,4 сая төгрөг, гүйцэтгэл 18385,4 сая төгрөг, дутуу олгосон санхүүжилт 4616,0 сая төгрөг байна.

2016 оны 11 сарын 24-ны өдрийн байдлаар гүйцэтгэлийн мэдээгээр татварын орлогоор тухайн сард орон нутгийн төсөвт 1,680.9 сая төгрөг төвлөрүүлэхээс 618.3 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөний гүйцэтгэл 37.0 хувь буюу 1062.2 сая төгрөгөөр тасарсан дүнтэй байна.

Улсын хэмжээнд галт зэвсгийн бүртгэл явагдаж байгаатай холбоотойгоор галт зэвсгийн бүртгэл судалгааг үнэн зөв болгох үүднээс Цагдаагийн байгууллагатай галт зэвсгийн тулгалт нэг бүрчлэн хийж ажиллалаа.

Тайлант хугацаанд тайлан ирүүлээгүй татвар төлөгчдөд мэдэгдэн цахимаар тайлангийн хугацаа сунгуулах болон тайлан засварлах, тоон гарын үсэг авах нийт 27татвар төлөгчийн хүсэлт хүлээн авч шийдвэрлэсэн.

Төсвийн орлогын тасалдлыг нөхөх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай хамтран нэр бүхий 15 ААН-ын татвар төлөлт, үйл ажиллагаатай холбоотой судалгаа мэдээллийг тулган хамтран ажиллаж байна. Төлөвлөгөөт 14, төлөвлөгөөт бус 5 нийт 19 ААН-д хяналт шалгалт хийгдэж байгаагаас төлөвлөгөөт аж ахуйн нэгжүүдээс 11 ААН-г бүрэн шийдвэрлэж 56093500 төгрөгийн зөрчилд 6945037 төгрөгийн нөхөн татвар, хүү , торгууль ногдууллаа.

2016 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу албаны даргын 2016 оны 09-р сарын 15-ны өдөр баталсан 23-06-16/37 дугаартай удирдамжийн дагуу Дархан Ус Суваг ХК-ийн 2014, 2015 онуудын 2016 оны 1-8 дугаар сарын санхүүгийн баримтанд төлөвлөгөөт, хамтарсан хяналт шалгалт хийгдэж дууссан бөгөөд хяналт шалгалтын талаарх мэдээллийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд тайлагналаа.

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн албан тоотын дагуу Цагдаагийн газрын эдийн засгийн албатай хамтран Нийгмийн даатгалын сангаас санхүүжилт авдаг хувийн эмнэлгүүдийн санхүүгийн баримтыг хураан авах, санхүүгийн баримтанд цагдаагийн тогтоолын дагуу шинжээчээр тус тус ажиллаж байна.

3.Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд:

Хууль сурталчлах ажлын хүрээнд сарын аяны удирдамж, төлөвлөгөөг батлуулж, төлөвлөгөөний дагуу Захиргааны ерөнхий хуулиар аймгийн Засаг даргын Тамгын газрын 43 албан хаагчдад, Татварын хэлтсийн 47 албан хаагчдад, төрийн байгууллагуудын төсвийн нягтлан бодогч нарт, Хөдөлмөрийн тухай хуулиар төрийн байгууллагын удирдах болон хүний нөөцийн 82 ажилтнуудад, Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэгтэй хамтран эрх бүхий 27 албан тушаалтнуудад эрх бүхий албан тушаалтны сургалт, ХАСХОМ гаргагч 300 албан хаагчдад ХАСХОМ-ын сургалт, Төсвийн 83 захирагч нарт Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, Авлига түүний хор уршгийн талаар сургалтуудыг тус тус зохион байгууллаа.

2 албан тушаалтнаас хувийн ашиг сонирхолын хөрөнгө орлогын мэдүүлгийг хүлээн авч Авлигатай тэмцэх газрын бүртгэлийн програмд шивж оруулж, аймгийн ЗДТГ-ын шударга ёс ил тод байдлын хангуулах 2016 оны төлөвлөгөөний биелэлт, аймгийн ЗДТГ-ын албан хаагчдаас 10, 11 дүгээр сард гаргасан хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгийг тус тус авлигатай тэмцэх газрын мэдүүлгийн бүртгэлийн програмд шивж орууллаа.

  • Архивын тасгаар145 иргэний лавлагаа хүсэлтийг хүлээн авч нийт 486 хадгаламжийн нэгжээр үйлчилж, хуулбар 136 , баримт шилжиж ирээгүй болон баримт олдоогүй тодорхойлолт, нэрийн өөрчлөлт 89, цалингийн лавлагаа 41, нийт 266 лавлагаа гаргаж, төрийн сан банкинд 312000 төгрөгийг төвлөрүүллээ.
  • Архивын эрэлт хайлтын програмд 2 хөмрөгийн 65 хадгаламжийн нэгжийн 5178 хуудасны 45677 заалтыг тодорхойлон бичлээ.
  • Шинээр баригдсан барилга байгууламж болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлыг хүлээн авах комиссын 35-н хуралд оролцож баримт бичигтэй нь танилцаж арга зүйн заавар зөвлөгөө өглөө.

2016 оны 11 дүгээр сарын байдлаар оны үлдэгдэл 11076243,7 мянган төгрөгний 385 гүйцэтгэх баримт бичиг байснаас шүүхээс шинээр 6116011,4 мянган төгрөгний 700 гүйцэтгэх баримт бичиг хүлээн авч 195406,2 мянган төгрөгний 17 гүйцэтгэх баримт бичиг харьяаллын дагуу шилжин ирж 49338,0 мянган төгрөгний 4 гүйцэтгэх баримт бичиг түдгэлзүүлснийг сэргээн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оруулж 31358,1 мянган төгрөгний 6 гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаан, 22217,3 мянган төгрөгний 1 гүйцэтгэх баримт бичгийг хүчингүй буюу хэрэгсэхгүй болгож, 119118,8 мянган төгрөгний 22 гүйцэтгэх баримт бичгийг харьяалалын дагуу шилжүүлж, 161158,4 мянган төгрөгний 9 гүйцэтгэх баримт бичгийг шүүхээс түдгэлзүүлэн, 17103146,7 мянган төгрөгний 1068 гүйцэтгэх баримт бичиг биелүүлвэл зохихоос 2804418,2 мянган төгрөгний 511 гүйцэтгэх баримт бичгийг бодитой биелүүлэн дуусгавар болгон хааж, 608517,3 мянган төгрөгийг хэсэгчлэн биелүүлж 13690211,2 мянган төгрөгний 577 гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлтэй байгаа нь гүйцэтгэх хуудсаар 47,8 хувь, мөнгөн дүнгээр 20 хувьтай байна.

Гэмтлийн зэрэг тогтоох үзлэг 113 удаа хийснээс хүндэвтэр гэмтэл 15, хөнгөн гэмтэл 49, хүнд9, гэмтлийн зэрэг тогтоогдоогүй болон гэмтлийн зэрэгт хамааралтгүй 40 үзлэг хийж дүгнэлт гаргаж, 4удаа шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан.

Шинжээч нар хэрэг учралын газрын үзлэгт 73 удаа оролцсоноос хүн амь учралын 6 хэрэг, хулгай 24, зам тээврийн осол 33, бусад 10 хэрэгт үзлэг хийж, хэргийн газраас гарын мөр 40, бусад ул 36бэхжүүлж, Гарын хээний санд 230 гарын дардас, 14 гарын мөр хийж баяжилт хийж, Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгчийн захирамжаар криминалистикийн харьцуулах шинжилгээ 14 удаа хийж дүгнэлт гаргажээ.

Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгаар 4112 иргэн, 2ААНБ-д, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт 1112 мэдүүлэг хүлээн авч 1099 иргэн, 13 ААНБ-д, Хуулийн этгээдийн чиглэлээр 30 иргэн, 30 ААНБ-д, Бүртгэлийн хяналтын чиглэлээр 126 иргэнд үйлчилгээ үзүүлж, нийт

5380 иргэн, 45 аж ахуй нэгжид аж ахуй нэгжид үйлчилгээ үзүүлжээ.

4.Боловсрол, соёл, урлаг, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд:

 

Боловсрол, соёл, урлагийн чиглэлээр: Дархан-Уул аймгийн ЕБ-ын 25 сургуулийн захирлууд “Багш суралцагчийг хичээллэх цагаар гар утас хэрэглэхийг хориглох тухай тушаал гаргаж, өөрсдийн сургуулийн дүрэм”-д “сургуулийн орчинд цахим хэрэгслийг зохистой ашиглах”, “хүүхдийг цахим хэрэгсэлд донтох байдлаас хамгаалах” талаар нэмэлт өөрчлөлт оруулж, 25 сургуулийн 7500 гаруй эцэг эх, сурагчдад БСШУС-ын Сайдын тушаал, түүнийг хэрэгжүүлэх зөвлөмжийн талаар танилцуулга болон “Цахим сүлжээний хяналтгүй хэрэглээ нь хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар эрүүл мэндийн байгууллага болон, Юнител компанитай хамтран “гар утасны зохистой хэрэглээ”-ний талаарх мэдээлэл сургалтыг зохион байгуулсан.

Аймгийн БСУГ-аас баталсан графикийн дагуу заах аргын нэгдлийн ажлууд зохион байгуулагдаж, нийт 1061 багш хамрагдаж, мэргэжил арга зүйгээ дээшлүүлсэн байна.

Аймгийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтран “Ногоон гэрэл цагаан шугам” уралдааныг аймгийн ЕБС-ийн бага ангийн сурагчдын дунд зохион байгуулж, тэмцээнд 13 сургуулийн нийт 156 сурагч оролцсоноос Дархан сумын 9-р сургуулийн баг тэргүүлж, улсын уралдаан оролцохоор болсон.

Насан туршийн боловсролын үндэсний төв, “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөлтэй хамтран “НТБ-ын сургалтын чанарыг сайжруулах” сэдвээр 3 өдрийн бүсийн сургалт зохион байгууллаа. Уг сургалтанд Эрдэнэт, Булган, Дархан хотын НТБ-ын 40-өөд багш нар хамрагдаж байна.

БСУГазраас Аймгийн нийт соёл, урлагийн ажилтнууд болон хөгжмийн багш нарт “Соёл урлагийн салбарын хөгжлийн өнөөгийн чиг хандлага, техник технологийн дэвшил” семинар зохион байгуулж, нийт 75 албан хаагч хамрагдсан байна.

Монгол-Оюу сургуулийн 1 ангийг БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалт болох 100,0 сая төгрөгөөр иж бүрэн Ухаалаг анги” болгон тохижуулж, мөн орчин үеийн стандартад нийцсэн “Спортын тайлбай” тохижуулж 11-р сарын 4-нд нээлтээ хийлээ. Нээлтэнд Монгол улсад суугаа БНСУ-ын элчин сайд У Сунг, Аймгийн Засаг дарга С.Насанбат, бусад холбогдох хүмүүс ирж оролцлоо.

Эрүүл мэнд чиглэлээр: ДЭМБ санхүүжилтээр Дархан-Уул аймгийн 15-34 насны залуучуудыг БЗДХ, ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн ээлтэй тусламж үйлчилгээг бэхжүүлэх 15 225 000 төртөг бүхий бичил төслийг 3 зорилтийн хүрээнд 14 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Дэлхийн чанарын өдрийг угтаж, “Хөгжлийн түлхүүр-чанар”сэдэвт чанарын өдөрлөгийг бүх шатны Эрүүл мэндийн байгууллагуудын чанарын үйл ажиллагааг сурталчлах, шинэ технологи, сайн туршлагыг нэвтрүүлэхэд зорилгоор зохион байгуулсан. Өдөрлөгт ЭМГазар, НЭМТөв, нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн ЭМТөвүүд, хувийн хэвшлийн эмнэлгүүд нийт 21 байгууллагын 116 эмнэлгийн ажилтнууд хамрагдаж, 28 төрлийн шинэ технологи, сайн туршлага, чанарын үйл ажиллагаанууд тавигдсан. Чанарын багийг сайн удирдаж ажилласан сум, өрхийн ЭМТөв болон нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн 4 чанарын ажилтанг урамшуулсан.

Шарын гол, Орхон, Хонгор сумын иргэдэд явуулын амбулаторийн үзлэгийг дотор, хавдар, зүрх судас, мэдрэл, сэтгэц, нүдний эмчийн бүрэлдэхүүнтэй хийлээ. Үзлэгт давхардсан тоогоор 1613 хамрагдсанаас өндөр настан ахмад-587, хөгжлийн бэрхшээлтэй иргэд-129, жирэмсэн эх-11, өсвөр насны -32 хүүхдийг үзэж зөвлөгөө өгсөн. Үзлэгт хамрагдсан иргэдээс давхардсан тоогоор-517 өвчлөл илэрснийг Сумын эрүүл мэндийн төвийн эмч нартай хамтран эрүүлжүүлэх талаар нарийн мэргэжлийн эмч нар эмчилгээний зөвлөгөө өгч ажиллаа.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний чиглэлээр:Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016оны “Авлага барагдуулах тухай” албан даалгаврын дагуу өр, авлагатай аж ахуйн нэгжүүдийн судалгааг ЭМНДХэлтсээс гаргаж авлагыг 50-иас доошгүй хувиар бууруулахаар ажиллаж байна.

Хөдөлмөр, халамжийн багц хуулиудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж, хөдөлмөр, халамжийн үйлчилгээнүүдийг иргэдэд шуурхай хүргэх үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Цэргийн штабтай хамтран цэргээс халагдсан 61 залуучуудыг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох бүлгийн сургалтанд хамруулж, сул ажлын байрны захиалга болон бусад үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

Өрхийн амьжиргааны түвшин тогтоох туршилтын судалгааг амжилттай зохион байгуулсан бөгөөд туршилтын судалгааны 470 өрхийн мэдээллийг шинээр батлагдсан маягтын дагуу “Мэдээллийн сан”-д шивж оруулсан. Энэ нь нэгдсэн судалгаа эхлэх үед гарах алдаа дутагдлыг багасгах, мэдээллийн санд үнэн зөв шивэх албан хаагчдыг чадваржуулсан.

Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Сайдын 2016 оны 10 дугаар сарын 11 өдрийн А/174 тоот тушаалаар томилогдсон 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу түүврийн аргаар “Мэргэн жаалууд”, “Сод үрс” 2 хүүхэд харах үйлчилгээний төвд “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хууль, стандартын хэрэгжилт, санхүүгийн байдалд хяналт шалгалт хийлээ.

ХЗДХЯ-ны ГХУСАЗЗ-ийн Ажлын алба, аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтсийн дэмжлэгтэй “Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийг чадваржуулах” 2 өдрийн сургалтыг 11 байгууллагын 24 албан тушаалтанг хамруулан зохион байгуулж, тайлан мэдээг Хууль эрхзүйн хэлтэст хүргүүлсэн. .

Хүүхэд, гэр бүлийн эрх зөрчлийн асуудлаар нийт 28 хүнд кейс үйлчилгээ үзүүлэв. ЗХТөвөөс “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хуулийн төсөлд санал авах зорилгоор үндэсний хэлэлцүүлгийг аймгийн хэмжээнд оюутан залуучууд, төр, ТББ-ын төлөөлөл 18-34 насны 76 хүнийг хамруулан зохион байгууллаа.

Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, ЕБС-иудтай хамтран “Иргэний андгай өргөх ёслол хүндэтгэл”-ийн арга хэмжээг зохион байгуулж, ЕБС-ийн 200 гаруй сурагчид оролцож, төлөөлөл 15 хүүхдэд иргэний үнэмлэхийг гардуулан өгч, СОС хүүхдийн хотхоны авьяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүллээ.

 

5.Үйлдвэрлэл, дэд, бүтцийн салбарын хүрээнд:

 

Бодит үйлдвэрлэлийн салбарын хүрээнд:Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 71 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээс 64 төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн бөгөөд ажлын гүйцэтгэл өссөн дүнгээр4400,5 саятөгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэж, ажлын явц 94,8 хувьтай байна. Үүнээс Шилжих хөрөнгө оруулалтаар өмнө онд гүйцэтгэсэн 1039,6 сая.төгрөгийн төсөвт өртөгтэй 25 төсөл арга хэмжээний гүйцэтгэлд 863,1 сая.төгрөг, шинээр эхлэх 3233,3 сая.төгрөгийн төсөв өртөгтэй 39 багц төсөл арга хэмжээний гүйцэтгэлд 1880,6 сая.төгрөгийн санхүүжилтийг олгоод байна.

ОНХС-ийн хөрөнгө оруулалтаарөссөн дүнгээр 4108,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 78 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж, ажлын гүйцэтгэл 93,7 хувьтай байна. Шилжих хөрөнгө оруулалтаар нийт 500,1 сая.төгрөгийн төсөвт өртөгтэй 34 төсөл арга хэмжээний гүйцэтгэлд 379,5 сая.төгрөг, шинээр эхлэх 3608,1 сая.төгрөгийн төсөвт өртөгтэй 44 багц төсөл арга хэмжээний гүйцэтгэлд 2354,8 сая.төгрөгийн санхүүжилтийг олгоод байна.

Хөрөнгө оруулалтын хүрээнд боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яамны сайдаас эрх шилжиж ирсэн Дархан сумын 4-р цэцэрлэгийн барилгын бохирын шугамын засварын 14,900,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлын тендерт Говь хийц ХХК шалгарлаа. Тус компани нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс засварын ажлыг гүйцэтгэж эхэлнэ.

Хонгор сумын төв замаас төмөр замын гарам хүртэлх зам болон Салхит баг, Аргалын гарам хүртэлх /хэсэгчилсэн/ 2.8 км сайжруулсан шороон замын засварын ажил, Хонгор сумын төв замаас Сансар 22-р хэсгийн дундуурх авто зам, гол замаас Атар сансрын дундуурх авто зам, төв замаас Соёлын төв хүртэлх бетон замын нөхөөсний ажил, 1,7 км сайжруулсан шороон замын засварын ажил,Өргөө багийн 0,421 км шороон авто замыг хатуу хучилттай болгох ажил, “Аюулгүй зам” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа хурд сааруулагч хийх ажил, Дархан сумын 2-р багт Шинэ гудамж төслийн хүрээнд 2,2 км хайрган хучилттай авто замын ажил, Хараагийн гүүрнээс Ширээ нуруу хүртэлх сайжруулсан шороон авто замын засварын ажил, 3 дугаар багийн сайжруулсан шороон авто замын засварын ажил, Дархан сумын 7 дугаар багийн сайжруулсан шороон авто замын засварын ажил, Хабитат чиглэлийн сайжруулсан шороон авто замын засварын ажил, Мангирт чиглэлийн ердийн хөрсөн авто замыг засварын ажил, Хөтөл хороолол чиглэлийн ердийн авто замын засварын ажил, 15-р багийн хатуу хучилттай автозамаас цэргийн анги хүртэлх сайжруулсан авто замын ажил, Их сургуулийн гудамжны сайжруулсан авто замын засварын ажил, гурил тэжээлийн үйлдвэрийн баруун талын уулзвараас худаг хүртэлх ердийн хөрсөн авто замын засварын ажил, Хабитат хорооллын эцсийн буудал хүртэлх ердийн хөрсөн авто замын засварын ажил,Дархан сумын орон сууцны хорооллын доторх 1843,5 мавто замын нөхөөсний ажил тус бүрт ажил хүлээн авах комисс ажиллаж ашиглалтанд хүлээн авлаа.

13-р хорооллын цахилгаан хангамжийн ажил, 15-р багийн тохижилтын ажил, архивын тасгийн засварын ажил, 10-р багийн 380 айлын гадна тохижилтын ажил, 12-р багийн 16-р байрны засварын ажил тус бүрийг хүлээн авах комисс ажиллаж ашиглалтанд хүлээн авлаа.

Төгс дээвэр ХХК-ийн гүйцэтгэсэн Дархан сумын 11-р баг 8-р байр, 10-р баг 17-р байр /багш нарын байр/, 9-р баг 4.2-р байрны 3-р блок,4.3-р байрны 3-р блок, 8-р баг 13-р байрны 3-р блокын дээврийн засварын ажлыг ашиглалтад хүлээж авлаа.

Дархан сумын 5-р багт хэрэгжиж байгаа гудамж дагуух лед 9 ширхэг гэрэлтүүлгийн ажил,Бэрц инженеринг ХХК-ийн гүйцэтгэж байгаа Хонгор сумын төвийн уурын зуухны засвар шинэчлэлтийн ажлыг тус тус ашиглалтад хүлээж авлаа.

Хөдөө аж ахуйн чиглэлээр:Аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндрэх төлөвтэй болж байгаатай холбогдуулан сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, малын бэлчээрийн цасан бүрхүүлийн зузаан, нягт тодорхойлох, малчдад эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хүн, мал эмнэлгийн явуулын эмийн сангаар үйлчлэх, малд үзлэг, тандалт хийх, малчдад зарим нэгэн шаардлагатай эд зүйлсийн дэмжлэг үзүүлэх, малчин, мал бүхий иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор Аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогчоор ахлуулсан 40 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Хонгор, Орхон, Шарын гол сумдын 116 малчин өрхийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэн, малын бэлчээрийн тодорхой цэгүүдэд цасан бүрхүүлийн зузаан, нягтыг хэмжиж, малчдын санал хүсэлтийг сонслоо.Энэхүү ажлын хүрээнд малчдад 4 тн хивэг, 300 ширхэг элгэвч, нэмнээ, 90 ширхэг бээлий, мөн аймгийн Улаан загалмайн хорооноос ахуйн хэрэглээний хандивыг тус тус тараах ажилд аймгийн Засаг даргын нөөцөөс 1790,0 мянган төгрөгийн шатахууныг зарцууллаа.

Аймгийн хэмжээнд “Малчид, үйлдвэрлэгчдээс- хэрэглэгчдэд” худалдаа, үйлчилгээний нэгдсэн арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний хүрээнд малчид, үйлдвэрлэгчдээс хүнс, барааны нийт 203 төрлийн бүтээгдэхүүнээр 53 иргэн, аж ахуйн нэгжүүд оролцож нийт 23,8 сая төгрөгийн борлуулалт хийж, мөн өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн харилцан солилцох буюу /бартер/-аар худалдах, худалдан авах нөхцлийг бүрдүүлж өгснөөр нийт 10 иргэн, аж ахуйн нэгжүүд 820,0 мян.төгрөгийн 13 төрлийн бараа, бүтээгдэхүүнээ харилцан солилцох замаар худалдаа үйлчилгээ хийсэн байна.

Хонгор, Дархан сумаас малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхээр нийт 28 малчин өрх 6,7 тн махыг дунджаар 1кг- нь 2500-4000 төгрөгөөр, сүү, цагаан идээг дунджаар 1кг-нь 1000-10000 төгрөгөөр хэрэглэгчдэд худалдаалж нийт 23,1 сая.төгрөгийн борлуулалтыг хийсэн. Мөн нако түлшийг 4 тн, 30 шуудай хивгийг малчид, хэрэглэгчдэд үйлдвэрийн үнээр борлууллаа.

Сэлэнгэ-үржлийн цөм сүргийн аж ахуйг түшиглэн нарийн, нарийвтар ноост хонины үр авах, үр үйлдвэрлэх үзүүлэх сургалтыг Сэлэнгэ аймгийн Орхон суманд ХХААХҮЯ-ны Малын удмын сангийн үндэсний төв, Сэлэнгэ аймгийн ХХААГ-тай хамтран зохион байгууллаа.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк, “Фрижиян” Данийн зөвлөх компани, Бодлого судлалын төв, ХХААГ-тай хамтран сүү үйлдвэрлэгчдэд сургалт зохион байгууллаа. Сургалтанд Мах агро, Алтантариа ХК-ны фермерүүдийн Сэлэнгэ аймгийн салбаруудын төлөөлөл, Дархан, Хонгор сумдын төсөлд бүртгэлтэй фермерүүд оролцлоо.

Аймгийн хэмжээнд бог малын хээлтүүлгийн мэдээг нэгтгэн авч үзвэл 951 толгой хуц, 487 ухна хээлтүүлэгт орсноор 86,8 хувь буюу 65,7 мянган эм хонь, 85,1 хувь буюу 37,4 мянган эм ямааг хээлтүүлсэн байна

Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа тус аймагт ажиллаж мал аж ахуйн өвөлжилтийн байдалтай танилцажтанилцлаа. Аймгийн Улаан загалмайн хорооноос малчдад ахуйн хэрэглээний материалын дэмжлэгийг үзүүллээ

Мал эмнэлгийн чиглэлээр:“Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд бруцеллёз өвчнөөс сэргийлэх тарилгад энэжилийнгарсан богийн төл 79,0 мянган толгой, тугал 12,0 мянган толгойг хамруулахаас 11.4 мянган толгой тугал, 78.6 мянган толгой хурга ишгийг хамруулж вакцинжуулалтын ажил 97,7 %-тай хийгдсэн.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Орхон суманд бог малын цэцэг өвчин гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 05 тоот албан даалгавар гаргуулан дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Уг өвчнөөс урьдчилан сэргийлж бүх малд үзлэг тандалт , шилжилт хөдөлгөөний судалгааг гаргалаа. Үзлэг тандалтанд 1570 өрхийн 246,7 мян. толгой мал хамрагдлаа. Малын шилжилт хөдөлгөөний судалгааг гарган авахад сүүлийн 3-6 сарын байдлаар нийтдээ 71 өрхийн 9132 малын шилжилт хөдөлгөөн хийгдсэн.

Мал болон малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд тавих хяналтыг эрчимжүүлж Буурал хангайн 40-н постод байнгын эргүүлийг ажиллуулж, малын арьс шир, түүхий эд хүлээн авдаг агуулхуудад аймгийн Онцгой байдлын газартай хамтран ариутгал халдваргүйжүүлэлтийг 8 аж ахуй нэгж, иргэний 11 агуулахын 224 м2 талбайд хийлээ.

Бог малын цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нийт 281 ААН, 1130 өрхийн малчид, ард иргэдэд зөвлөмж, анхааруулгыг хүргэж, мөн малаас хүнд халдварладаг өвчний талаарх мэдээллийг Энэрэл сургуулийн 50 гаруй багш, ажилчид, сурагчдад таниулах замаар сурталчлах ажлыг тус тус зохион байгууллаа.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын салбарын хүрээнд:Аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/421 дугаар захирамжийн дагуу 2017 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж энэ ажлын хүрээнд ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.Газрын төлбөрийн орлогоос энэ сарын 21-ны өдрийн байдлаар 447,8 сая төгрөг, гүйцэтгэл 68,6 хувьтай явж байна.

Газрын төлбөрийн орлого хамгийн ихээр тасалдаж байгаа Хонгор сумын газрын төлбөрийг барагдуулах, тасалдаж байгаа орлогыг төвлөрүүлэх ажлын зохион байгуулахаар тус сумын Засаг даргын тамгын газартай хамтран ажиллаа. Энэхүү ажлын үр дүнд энэ сарын 21-ны өдрийн байдлаар Хонгор сум 665 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 276,1 сая төгрөгийн төлөгдөөгүй ноогдол төлбөрийг хуваарилан авч төлбөр барагдуулах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

2016 онд барилга байгууламжийн хувийн хэрэг хөтлөлт, барилгын мэдээллийг цахимжуулах ажлын 2 аж ахуйн нэгжийн барилгуудын мэдээллийг орууллаа. 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд2013 оноос хойш төлөвлөгөөнд тусгагдсан боловч олгогдоогүй газруудын судалгаа, цэцэрлэг сургуулийн зориулалтаар олгож болох газруудын байршлыг тодорхойлох, Дархан сумын иргэд, байгууллагуудаас ирүүлсэн саналын дагуу олгох газруудыг дэвсгэр зурагт байршуулах ажлыг хийж гүйцэтгэлээ

Байгаль орчны салбарын хүрээнд2016 онд улсын төсвийн хөрөнгөөр ойжуулалтын ажил гүйцэтгэсэн Моностой нөхөрлөлд үлдэгдэл санхүүжилт болох 4,1 сая төгрөг олгохоор холбогдох газарт хүргүүллээ.

Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө хянан батлуулсан аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэлийн явцтай танилцан заавар зөвлөмж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа. Иргэд аж ахуй нэгж байгууллагуудаас ирүүлсэн материалуудыг хянан нягталж 11 иргэд, ААНБ-уудад БОНБҮ-нүүдийг хийж байгаль орчны газрын даргаар хянуулан хүлээлгэн өгч холбогдох хуулийн талаар зөвлөгөө өглөө. Шарын гол сумын Хайрхан багийн “Шар хөтөл” гэх газарт “Хайрханы хишиг” ТББ-ын хууль бусаар алт олборлохыг завдсан гэх нийт 691.5 м2 талбайд шинжилгээг хийж, экологи эдийн засгийн үнэлгээг тооцож тус сумын Цагдаагийн хэлтэст шилжүүлсэн.

Аялал жуулчлалын чиглэлээрЕБСургуулийн “Өсвөрийн байгаль хамгаалагчид” бүлгэмийн сурагчдын дунд “Бид өсвөрийн байгаль хамгаалагчид” уриан дор явган аяллыг “Уран байгаль” клубтэй хамтран зохион байгууллаа. Явган аялалд бүлгэмийн нийт 73 сурагчид хамрагдан, 9 багийн дунд гурван төрлийн тэмцээн зохион байгуулан эхний гурван байрыг шалгаруулсан. Нэгдүгээр байранд 4-р сургуулийн “Ялалт” баг, хоёрдугаар байранд 9-р сургуулийн баг, гуравдугаар байранд ОИЦогцолборын сургуулийн “ОИЦ-2” баг тус тус эзлэн өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав.

 

Төлөвлөгөөт шалгалтаар:“Дархан meat фүүдс” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт нийт 21030 кг адууны тураг мах, 9906 кг үхрийн тураг мах үйлдвэрлэх явцад ОХУ-аас томилогдож ирсэн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчидтай хамтарсан хяналт шалгалтыг хийхэд холбогдох хуулийн хэрэгжилт бүрэн, “Мах бэлтгэх, тууварлах, тээвэрлэх, үйлдвэрт хүлээн авах үеийн мал эмнэлэг, хорио цээрийн журам”, “Мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээ, түүнийг хэрэглэх журам” тэдгээрийн хэрэгжилт бүрэн хангагдаж байна.

  • МонголАлтантос ХХК-ийнхүсэлтээрхөдөлмөрийнэрүүлахуйбайгальорчныулсынбайцаагчийнхамтарсан баталгаажуулалтын шалгалтхийж химийн бодисын агуулах, химийн лабораторийн үйл ажиллагааг Химийн хорт болон аюултай бодис, ургамал хамгаалах химийн бодис, бордоо хадгалах, худалдан борлуулах үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас 2.11-р шалгахад бага эрсдэлтэй, хими, физикийн үзүүлэлтийн шууд хэмжилтийн дүнгээр ажлын байрны агаарт хорт бодис илрээгүй ба химийн бодисын агуулах нь стандартын шаардлага хангахгүй байгаа тул зөрчлийг арилгуулах мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
  • ДДЦС ТӨХК-ийн хүсэлтээр тус станцын Зуух №5-д их засварын дараах ээлжит бус, Зуух №9-д ээлжит техникийн магадлал, баталгаажуулалтыг хийж, холбогдох акт тэмдэглэлийг баталгаажуулсан.
  • Үйлдвэрлэлийн осол удаа дараа гарсан Шарын гол ХК-ийг ХАБЭА-н тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь заалтыг үндэслэн 3.8 сая төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авлаа.

Урьдчилан сэргийлэх хяналтаар:Аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05 тоот “Бог малын цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх” тухай албан даалгавар, 14 заалт бүхий “Бог малын цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө”, МХГ-ын даргын баталсан “Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх” ажлын 5 заалттай төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах зорилгоор төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг мал эмнэлэг, мал үржил, авто тээврийн хяналтын улсын байцаагч нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй 2016 оны 11 сарын 02-ноос 11-ний хооронд хийж гүйцэтгэсэн Шалгалтанд “Тээвэр Дархан” ХК-ийн хүнсний зах, дотоодын лаборатори, Дархан меат фүүдс ХХК-ийн мах боловсруулах үйлдвэр, мах махан бүтээгдэхүүний 5 цех, мах махан бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа 3 ААН-ийн 12 иргэн, арьс шир худалдан авч байгаа 8 иргэн, Буурал хангай постоор дамжин өнгөрч байгаа 2648 тээврийн хэрэгсэл хамрагдав. Шалгалтаар хүнсний үйлдвэр, худалдааны газарт хэрэглэгдэж байгаа хонь, ямаа, үхэр, адууны нийт 20,7 тн мах мал эмнэлэг ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээтэй байна.“Эрхсүүд” ХХК-ийн “Саран ээж” хүнсний зах, Хотол монгол хиаман цехэд нийлүүлэгдсэн 472 кг мах мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй зөрчил илэрсэн тул 2 ААН-д 4 заалттай хугацаатай албан шаардлага өгч гарал үүслийн гэрчилгээтэй махыг үйлдвэрлэл, худалдаанд нийлүүлэх арга хэмжээ авсан.

ОБЕГ-ийн харьяа улсын нөөцийн газрын Дархан салбарт нийлүүлсэн Дархан-144 соортын 4 аж аж ахуйн нэгжийн 350 тн тарих үрэнд лабораторийн шинжилгээтэй хяналт хийж чанарын шаардлага хангасан үрийг улсын нөөцөд авсан.

Удирдах дээд байгууллагын шийдвэрээр Дархан сумын 10, 22-р цэцэрлэг, “СОС” хүүхдийн асрамж халамжийн байгууллагад төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх шалгалтыг ЭМГ-тай хамтарч хийв. СОС хүүхдийн асрамж халамжийн байгууллага нь нийт 84 хүүхэдтэй, үүнээс 65 хүүхэд нь ЕБС-д сурдаг, 19 хүүхэд СӨББ-т хүмүүжиж байна. СОС асрамжийн байгууллага нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эмчгүй байгаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 25.1 дахь заалт зөрчигдсөн тул 3 заалттай хугацаатай албан шаардлага хүргүүлсэн.

Экспортын хяналтаар:Батбуудай, Сүмбэркоммодитиз ХХК, улсад экспортлосон 2665 тн рапс, УГТСЭШХ-ийн БНСУ-д экспортлох 3.6 кг судалгааны дээж, Дархан меат фүүдс ХХК-ий БНХАУ, ОХУ-д экспортлосон 760.0 тн адууны мах, Дархан Нэхий ХК-ий БНХАУ, Итали 1700ш үхрийн хагас боловсруулсан хөх ширэнд ачилтын үеийн хяналт тавьж ажиллав.

Дархан меат фүүдс ХХК-ий ОХУ-д экспортлох 200.0 тн адууны мах, Катар улсад экспортлох 6,2 тн хонины махнаас дээж авч УМЭАЦТ лаборатори, Дархан Нэхий ХК-ий Итали улсад экспортлох 3800 ш үхрийн хагас боловсруулсан хөх ширнээс дээж авч, аймгийн мал эмнэгийн, АРШИНО ХХК-ний лабораториудад тус тус хүргүүлэв.

Импортын хяналтаар:Дархан Нэхий ХК, Мон Маг ХХК-ий БНХАУ, ОХУ-аас импортлосон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах 60 тн хром, 59.6 тн хүхрийн хүчил, 60,2тн тэсэрч дэлбэрэх бодисонд хяналт хийж зөрчил илрээгүй тул шийдвэр олгон ажиллаа

 

 

 

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР