Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-уул аймгийн засаг даргын тамгын газрын 2016 оны 12 дугаар сарын мэдээ

2022.10.01
125 үзсэн

1.Удирдлага, зохион байгуулалтын талаар

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал, шуурхай хурал хуваарийн дагуу хуралдаж цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж ажиллалаа. Аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн 2 удаа, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал 4 удаа, шуурхай хурал 4 удаа хуралдаж цаг үеийн байдалтай холбоотой 31 асуудлыг хэлэлцэн хуралдаж аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, төрийн болон төсвийн байгууллагын удирдлагуудад чиглэл өгөн ажиллалаа.

Аймгийн Засаг дарга салбарын сайд нартай 2016 онд байгуулсан гэрээний биелэлт, аймгийн ИТХ-ын дарга Засаг даргын нарын хороонд байгуулсан “Үр дүнгийн гэрээ”-ний биелэлтүүдийг гаргаж холбогдох газруудад хүргүүллээ. Мөн аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтүүдийг авч үнэлэлт, дүгнэлт хийлээ.

Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг нэгтгэхтэй холбогдуулан төрийн байгууллагын хүний нөөцийн мэргэжилтнүүдийг хамруулсан сургалтыг 12 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулж 85 байгууллагын 93 албан хаагчид хамрагдлаа. Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлангийн дүнгээр нийт 4400 гаруй албан хаагчид ажиллаж байна.

2.Эдийн засгийн бодлогын хүрээнд

Орон нутгийн болон тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын төсвийн гүйцэтгэлийн 2016 оны 11 дүгээр сарын мэдээг боловсруулж, нэгтгэн Сангийн яам, аймгийн цахим хаяг http;//darkhan.gov.mn, АЗДТГ-ынтөсөв санхүүгийн ил тод байдлын самбарт тус тус байршуулж, төсвийн ил тод байдлыг хангаж ажиллалаа. 2016 оны 11 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр орон нутгийн төсвийн орлого өссөн дүнгээр 19,413.7 сая төгрөг төвлөрөхөөс 19,302.0 сая төгрөг төвлөрч, орлогын төлөвлөгөө 99.4 хувь буюу 111.7 сая төгрөгөөр тасарсан дүнтэй байна.

Орон нутгийн төсвийн санхүүжилтийг олгохдоо орлогын төлөвлөгөөний биелэлттэй уялдуулан УИХ-ын 47 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн сангийн фрий баланс системээр улс, орон нутаг, тусгай зориулалтын шилжүүлгийн төсвийн байгууллагуудын гадаад томилолт, урсгал зардал, хөрөнгийн зардлуудын зарцуулалтын эрхийг хязгаарлаж нэн түрүүн шаардлагатай зардлуудын хөтөлбөр, зориулалт, эдийн засгийн ангиллын кодуудаар нь задлан жагсаалт үйлдэн Сангийн яаманд хүргүүлж хянуулсны дараа зарим нэгэн зардлуудын зарцуулалтын эрхийг нээлгэх байдлаар төлбөр тооцоог гүйцэтгэж ирлээ.

Монгол улсын Улсын Их Хурлын 2016 оны 09 сард гарсан 47 дугаар тогтоол, Сангийн яамнаас өгсөн чиглэлийг төсвийн бүх байгууллагад албан тоотоор хавсарган хүргүүлж, төсвийн бүх шатны захиаргч, нягтлан бодогч 164 хүнд 2 удаа сургалт хийж хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2016 онд батлагдсан төсвийн хүрээнд өр, авлага үүсгэхгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах тухай үүрэг даалгавар өгч ажилласан нь үр дүнгээ өгч байна.

Орон нутгийн төсвийн санхүүжилтийг олгохдоо орлогын төлөвлөгөөний биелэлттэй уялдуулан төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.17 дэх заалт, Сангийн сайдын 2013 оны 73 дугаар тушаалаар баталсан “Төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн тухай” журмыг үндэслэн цалин хөлс, нэмэгдэл урамшуулал болон нийгмийн даатгалын шимтгэл, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тогтмол зардлууд, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний зардлууд гэсэн дэс дарааллаар олгож байна.

2016 оны төсвийн зарлагын гүйцэтгэлийн 12 дүгээр сарын 26 ны байдлаар орон нутгийн батлагдсан төсөв 27050,9 сая төгрөг, гүйцэтгэл 24467,6 сая төгрөг, дутуу олгосон санхүүжилт 2538,3 сая төгрөг байна. Аймгийн төсвөөс сумдад олгох татаас 1079,9 сая төгрөгийг бүрэн олголоо. 2016 онд улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг 1729.5 сая төгрөгийг нэгдүгээр улиралд багтаан санхүүжүүллээ.

Тусгай зориулалтын шилжүүлгийн 4 сайдын багцаар 88 байгууллагад улсын төсвөөс батлагдсан төсвөөр 32120,0 сая төгрөгийн санхүүжилт 100 хувь олгож төлбөр тооцоог хийж гүйцэтгэсэн болно.

Төсвийн орлогын түргэн шуурхай бүрдүүлж орлогын тасалдлыг нөхөх зорилгоор төсвийн байгууллагуудын хэрэглэсэн дулаан цахилгааны төлбөрийг холбогдох байгууллагуудтай хамтран хоорондын тооцоогоор хийж гүйцэтгэж байна. Хаалтын тооцоогоор оны эхнээс орон нутгийн төсөвт нийт 1375.0 сая төгрөгийг оруулсан байна.

3.Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд:

Олон улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан ялтны хууль зүйн туслалцаа, зөвлөгөө авах эрхийг хангах үүднээс Хорих 435 дугаар ангийн ялтнуудад хууль зүйн туслалцаа, зөвлөгөө өгөх ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, “Дархан-Эрх” хууль зүйн фирм хамтран зохион байгуулж, ялтны эрх зүйн байдал сэдвээр мэдээлэл хийж, нийт 14 ялтанд зөвлөгөө мэдээлэл өглөө.

“Хууль сурталчлах” аяны хүрээнд. Хууль хяналтын байгууллагууд хамтран төрийн болон төрийн бус 132 байгууллагын 11982 ажилтан алба хаагч, оюутан сурагч, иргэд олон нийтэд холбогдох хууль тогтоомжуудыг сурталчилж 4000 ширхэг гарын авлага материал тараан өгч, нийтийн эргүүл, Нээлттэй шүүх хурал, Хүчирхийллийн эсрэг хамтдаа цагаан туузтаны хөдөлгөөн аян, Халуун хоол, Архинд донтох өвчтэй иргэдийн оношилж эмчлэх , Захиргааны хяналт, Гос-хот өрхийн эмнэлэгтэй хамтарсан саатуулах байрны 1 өрөөг сургалтын өрөө тохижуулах зэрэг үр дүнд хүрсэн ажлуудыг зохион байгууллаа.

Захиргааны журмаар хураагдсан эд зүйлсийг устгах, орон тооны бус зөвлөлийг хуралдуулж холбогдох материалуудыг оруулан шийдвэр гаргуулж хэрэгжилтийг зохион байгууллаа.

  • Архивын тасгаар142иргэний лавлагаа хүсэлтийг хүлээн авч нийт 398 хадгаламжийн нэгжээр үйлчилж, хуулбар 86, баримт шилжиж ирээгүй болон баримт олдоогүй тодорхойлолт, нэрийн өөрчлөлт 145, цалингийн лавлагаа 86, нийт 415 лавлагаа гаргаж, төрийн сан банканд 489500 төгрөгийг төвлөрүүллээ.
  • Шинээр баригдсан барилга байгууламж болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлыг хүлээн авах комиссын 36 хуралд оролцож баримт бичигтэй нь танилцаж арга зүйн заавар зөвлөгөө өглөө.

Шуурхай удирдлагын албаны чиглэлээр:Иргэд аж ахуйн нэгж, байгууллага албан тушаалтнаас 1122 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авñíààñ гэмт хэргийн шинжтэй 222, захиргааны зөрчлийн 96 бусад 804 дуудлага мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж шийдвэрлэн ажиллалаа. Гэмт хэргийн дуудлага мэдээллийг өнгөөр нь авч үзвэл булаалт 6, залилан мэхлэх гэмт хэрэг 32, хүчиндэх 1, хүний амь нас хохирсон хэрэг учрал 6, ХАБЖЭГХ 11, танхайрах 3, хулгай 52, малын хулгай 1, бусдын биед гэмтэл учруулсан 59, бусад төрлийн гэмт хэрэг 52 бүртгэгдсэнийг материалжуулан шалгасан.

Òºðèéí ¿éë÷èëãýýíèé õÿíàëòûí íýãäñýí ñèñòåìèéí талаар: Дархан хот руу орж гарах авто замууд, иргэд олноор цуглардаг газрууд болох мод, хүнс, барааны захууд, томоохон худалдаа үйлчилгээний төвүүд түүхий эдийн цэгүүд болон хотын захын хэсгийн гэр хорооллууд төмөр зам, авто замын ХАБХТ-ийн хангуулах чиглэлээр нийт 598зөрчлийг илрүүлэн зарлан мэдээлж 184жолоочид 3.336.400 төгрөгийн торгууль оногдуулж 80 жолоочид сануулах арга хэмжээ авч тээврийн хэрэгслийн болон жолоочийн лавлагаа 80өгч, камерын бичлэг шүүлгэх 32 иргэний хүсэлтийг хүлээн авч хариу өглөө.

  • 2016 оны 12 дугаар сард саатуулах байранд 580 иргэнийг хүлээн авсны гудамж талбай олон нийтийн газраас 227, гэр бүл орчиндоо агсам тавьж танхайрсан 269, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30, баар цэнгээний газраас 23 , бусад газраас 6, ААНБ 25, эмэгтэй 22 иргэнийг хүлээн авч àìüíàñ, ýð¿¿ë ìýíä, ýäç¿éëäíüó÷èð÷ áîëîõàþóëõàëäëàãààñõàìãààëæ, öàãäààãèéíãàçðûíõÿíàëòûíêàìåðààðáîëîíáèå÷èëñýí áàéäëààð òîãòìîë õÿíàëòòàâèí àæèëëàлаа.

Эцэг эхийн эргүүл ажиллуулах журам боловсруулан ГХУСАЗЗөвлөлөөр хэлэлцүүлэн ИТХурлын 86 тоот тогтоолоор “Сургуулийн цагдаа” эцэг эхийн эргүүлд хоногт 28 сургуулийн 112 эцэг эхийн эргүүлийг ажиллуулан, мэргэжлийн удирдлагаар ханган ажилласан. Сургуулийн цагдаа эцэг эхийн эргүүлийн тасралтгүй зохион байгуулснаар гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоо нэмэгдсэн.

Алслагдсан хөдөө сумдууд болон гэмт хэрэг зөрчил үйлдэгддэг цэгүүдээр 21.00-09:00 цагийн хооронд хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж, Гэмт хэрэгт сэрдэгдсэн 28 этгээдийг олж баривчилсан.Хууль бус ашигт малтмал олборлосон 9 иргэний зөрчлийг таслан зогсоосон. Зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн 8 зөрчил, гарал үүслийн бичиггүй мал, мах тээвэрлэсэн 21зөрчил, зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосон 2 байгууллага,согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 18 зөрчлийг илрүүлэн холбогдох байгууллагын алба хаагчид арга хэмжээ тооцон, хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан.

Шийдвэр гүйцэтгэлийн албанд оны үлдэгдэл 49926,0 мянган төгрөгийн үнийн дүнтэй 85 гүйцэтгэх баримт бичиг байснаас шүүхээс шинээр 120138,7 мянган төгрөгийн үнийн дүнтэй 259 гүйцэтгэх баримт бичиг шинээр хүлээн авч 1730,2 мянган төгрөгийн үнийн дүнтэй 4 гүйцэтгэх баримт бичиг харъяаллын дагуу шилжин ирснийг хүлээн авч 759,9 мянган төгрөгийн үнийн дүнтэй 1 гүйцэтгэх баримт бичиг түдгэлзүүлсэн байсныг сэргээн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оруулж төлбөр авагчид 1 гүйцэтгэх баримт бичиг буцааж 2610,5 мянган төгрөгийн үнийн дүнтэй 6 гүйцэтгэх баримт бичиг харъяаллын дагуу шилжүүлж үнийн дүнгүй 1 гүйцэтгэх баримт бичиг шүүхээс түдгэлзүүлж169944,3 мянган төгрөгийн үнийн дүнтэй 341 гүйцэтгэх баримт бичиг биелүүлэхээс 105642,8 мянган төгрөгийн үнийн дүнтэй 228 гүйцэтгэх баримт бичиг бодитой биелүүлж 80,0 мянган төгрөгийг хэсэгчлэн биелүүлж 64221,5 мянган төгрөгийн үнийн дүнтэй 113 гүйцэтгэх хуудасны үлдэгдэлтэй байгаа нь гүйцэтгэх хуудсаар 67%-д хүргэн ажиллаа.

4.Боловсрол, эрүүл мэнд, урлаг, спорт, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд:

Боловсрол, соёл, урлагийн чиглэлээр Аймгийн ИТХ-ын ТэргүүлэгчдийнхурлаарСүм хийдийн хугацаа сунгуулах, “ЕБС, цэцэрлэгүүдийн үүсгэн байгуулагчийн төлөөллийг томилох” тухай асуудлуудыг хэлэлцүүлж, 2016 оны 115, 113, 122 дугаар тогтоолоор 1 хийд, 8 сүмийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацааг 1 жилээр сунган шийдвэрлэсэн.

Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-өөс Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл, Мэргэжлийн боловсрол, сургалтын салбар зөвлөлүүдэд “Хөдөлмөрийн зах зээлийн тоон ба чанарын судалгаа хийх арга зүй” сэдэвт 3 өдрийн сургалт хийлээ.

Аймгийн ЭМГазар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран “Дарханы Залуу эмч нарын анхдугаар чуулга”-ыг “Хамтдаа хөгжье” уриан дор 50 гаруй эмч нарыг хамруулан зохион байгуулж, сургалт судалгаа, эрдэм шинжилгээ тасралтгүй мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж, хамтран ажиллах чиглэлээ тодорхойллоо.

Аймгийн ХХҮГазар, “Кама сервис интернэйшил”, Финландын “Флом” төрийн бус байгууллагуудтай хамтран сонсголын бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, ажлын байраар хангах, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл олгох зорилгоор “Сонсголгүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжье” сэдэвт уулзалт зохион байгуулсан. Мөн сонсголын бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралыг идэвхжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр бий болгосон ажил олгогчид хууль зүйн талаас ашигтай ямар заалтууд байдаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсан тэдний эрхийг хамгаалсан хууль эрх зүйн баримт бичгүүдийн талаар мэдээ мэдээллийг “Флом” олон улсын байгууллагын “Сонсголгүй иргэдийн мэдээллийн төв” төслийн хуулийн зөвлөхөөс өглөө.

УИХ-ын Б.Баттөмөр гишүүний хүсэлтийн дагуу Дархан сумын 8 багийн иргэний түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтийг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГазар 1-2253, ЭМНДГазрын хуучин барилгыг 220,0 сая төгрөгөөр авах саналыг ЭМНДЕГазарт 1-2252 тоот албан бичгээр, МУЗН-ийн ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Н.Энхболдод хүмүүнлэгийн зарим чиг үүргийг аймгийн УЗХороогоор гүйцэтгүүлэхээр 2017 оны төсөвт 10,0 сая төгрөгийн санхүүжилт олгохоор тусгагдсан тухай мэдээллийг 1-2211 албан бичгээр тус тус хүргүүлсэн.

Аймгийн Засаг даргын санаачлагын дагуу “Номтой нөхөрлөе” аяныг зохион байгуулан, 3 сумын 21 байгууллагадөрнүүлж, тайлант хугацаанд нийт 300 гаруй албан хаагчдыг хамрууллаа

Аймгийн БСУГ-аас баталсан графикийн дагуу СӨБ, биеийн тамир, хөгжим, математик, дизайн технологи,монгол хэл, англи хэл, орос хэл, хими, биологи, физикийн багш нарын заах аргын нэгдлийн ажлууд зохион байгуулж, 12-р сард нийт 592 багш хамрагдсан байна.

Дархан-Уул аймгийн Сургуулийн өмнөх насны ахлах бүлгүүдийн хүүхдүүдийн дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Найрал дуу-IV наадам” 2016.12.07 ны өдөр Залуучууд театрт амжилттай болж өндөрлөлөө. Тус наадамд төрийн 23, хувийн 1, нийт 24 цэцэрлэгийн 720 гаруй хүүхэд ажилсаг, хөдөлмөрч багш та бүхний хүчин дор амжилттай оролцсон. Наадмыг дан бүлэг, 4 настны дунд гэсэн 2 төрлөөр шалгарууллаа.

Дархан сумын 5-р багийн Жигүүр цогцолбор сургуулийн дэргэд шинээр баригдаж байгаа 100 ортой цэцэрлэгийн барилгын ажлыг “Жинсийн орой” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 98 хувьтай, гадна засвар дууссан халаалтаа авсан, дотоод заслын ажлууд хийгдэж байна.

Монгол Улс БНХАУ-ын Засгийн газар хооронд хэрэгжиж буй “Шинэ зууны боловсрол төсөл”-ийн хүрээнд сургууль бүрт “Electrone board” төсөл хэрэгжиж, төрийн өмчийн 17 сургуульд нийт 116.5 сая төгрөгийн электрон самбарыг хүлээлгэн өгсөн. Ингэснээр сургалтыг цахим орчинд заах, багшийн ажлыг хөнгөвчлөх, сургалт сурагчдад илүү сонирхолтой хэлбэрээр явагдах таатай орчин бүрдэж байгаа юм.

БСШУС-ын 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 4-р цэцэрлэгийн бохир усны засварын ажлыг “Говь хийц” ХХК гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн.

БСШУС-ын Сайдын багцаас 2017 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг батлуулах, санхүүжилтийг шийдвэрлүүлэх 30 гаруй их засварын саналыг хүргүүллээ.

Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2016 оны 56 тоот тушаалаар Орон нутгийн цаг агаар, өвөлжилтийн нөхцөл байдлын улмаас үүссэн нөхцөл байдлыг шуурхай мэдээлэх, тодорхой арга хэмжээ цаг алдалгүй авах, салбар дундын уялдаа холбоог хангах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг томиллоо.

Шилэн дансны цахим хуудсанд аймгийн ЗДТГ-аас шилжин ирсэн Ц.Сэвжидийн нэрэмжит улсын уралдааны төслийн 25 сая төгрөгийн санхүүжилтийн мэдээ, мөн аймгийн ЗДТГ-аас шилжин ирсэн “Шилэн сургууль” төслийн 51,9 сая төгрөгийн санхүүжилтийн мэдээг тус тус байршуулсан байна.

 

Эрүүл мэнд, спортын чиглэлээр Аймгийн хэмжээнд томуу томуу төст өвчний эмнэлэгт суурилсан тандалт 20%-д хүрч хүүхдийн өвчлөл эрс ихэссэнтэй холбогдуулан тусламж үйлчилгээг тасралтгүй чанартай хүртээмжтэй хүргэх зорилгоор нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 2016 оны 12 сарын 16-ны А/49 дугаар тушаалаар хүүхдийн тасагт нэмэгдлээр 46 ор тасаг нэгжүүдээс татаж 8 ор шинээр худалдан авч бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Мөн хүн хүч нэмэгдүүлэн 2016 оны 12 сарын 15 ны өдрөөс ээлж бүрд 1 сувилагч хүүхдийн амбулаторийн эмчид 1 сувилагч нийт 5 сувилагч, амралтын өдрүүдэд хүүхдийн тасгийн жижүүр эмчийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Томуу, томуу төст өвчин нэмэгдсэнтэй холбоотойгоор 5.4 сая төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл нөөцлөөд байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлэг нь Япон улсын Ибрака мужийн Сайсеко эмнэлэг, Жайка ОУБ-ын “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэх” төслийг хамтран халдварт бус өвчнийг бууруулах хүн амын дунд эрүүл хооллолтын талаар зөв дадалд сургах төсөл хэрэгжүүлж байгаа ба уг төслийн хэрэгжилтэнд Япон улсаас мэргэжилтнүүд ирж үнэлгээ хийсэн.

Эрүүл мэндийн яамны 46.984.888 төгрөгний хөрөнгө оруулалтаар Нэгдсэн эмнэлгийн цусны банкны байрны дотоод засварыг Магнус сентурион Констракшн ХХК гүйцэтгэж, гүйцэтгэл 80% -тай.

ОХУ-ын Чебоксар хотод болсон “Женскы Кубок Россий” ОУ-ын “Чөлөөт бөх”-ийн нээлттэй тэмцээний 55 кг жинд А.Батцэцэг “алтан медаль” хүртсэн амжилтыг, Багахангай дүүргийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээнд Ё.Батдархан дасгалжуулагч багштай баг тамирчид оролцон 3 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж, багаараа түрүүлсэн амжилттай оролцлоо.

Гүйлтийн цанын спортын ОУ-ын ойрын ба хэт холын зайн марафон төрлийн тэмцээнд Монгол улсаас 10 аймаг, 13 хүчний байгууллагын баг тамирчид, ОХУ–аас нас насны ангилалд бүтэн баг тамирчид оролцсон. Тэмцээнээс Дархан-Уул аймгийн баг тамирчид 35 хүртэлх насны эрэгтэй 30км уралдаанд А.Алтангэрэл 3-р байранд шалгаран өргөмжлөл, хүрэл медаль,50км-ын 18-23 насны Элитангиллын уралдаандЭ.Мөнх-Эрдэнэ, А.Алтансоёмбо, Цогтсайхан,С.Эрдэнэбат, Цэнд-Аюуш, нар амжилттай оролцон замаа дуусгаж шагналт 4, 5-р байранд шалгарсан амжилттай оролцлоо.

Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний чиглэлээрЭМНДХэлтэс нь 2016 оны эхний 12 сарын байдлаар өссөн дүнгээр нийгмийн даатгалын сангуудад 41132.0 сая төгрөг хуримтлуулахаас 39487.0 сая төгрөг хуримтлуулж төлөвлөгөөг 96.0 хувиар, үүнээс 12 дүгээр сард 4638.3 сая төгрөгийн орлого хуримтлуулахаас 3620.0 сая төгрөгийн орлого хуримтлуулан төлөвлөгөөний биелэлт 78.0 хувьтай байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Авлага барагдуулах тухай” албан даалгаврын дагуу өр, авлагатай аж ахуйн нэгжүүдийн судалгааг гаргаж бүх байцаагч нар 2016 оны 12 сарын 31- ны дотор авлагыг 50-иас доошгүй хувиар бууруулахаар ажиллаж байна. Шимтгэл хураамжийг хугацаанд нь бүрэн төлүүлэх, ажил олгогчдод тавих шаардлагыг өндөржүүлэн, урьд онуудад үүссэн шимтгэлийн өр авлагад насжилтаар ангилан, шүүхийн шийдвэртэй өрнүүдийг барагдуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна 2016 оны 12 дугаар сарын байдлаар аж ахуйн нэгж байгууллагуудаас Төмөрлөгийн үйлдвэр 257.2 сая төгрөгийн, Дархан дулааны сүлжээ ХК 163.0 сая төгрөгийн Эрэл цемент ХК 181.5 сая, Шарын гол ХК 921.3 сая,Силикат 37.3 сая, Ус суваг 339.6 сая төгрөгийн урсгал авлага нэмэгдэж гарсан.

Аймгийн Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд LMIS програмд 1446 иргэн шинээр бүртгүүлсэн. Ажил олгогчдоос ирүүлсэн 1255 ажлын байрны захиалгыг бүртгэж мэдээлж, 1131 иргэнийг тохирох ажлын байранд зуучлан оруулсан.

Шинээр бий болсон 1063 ажлын байрны мэдээллийг ажил олгогчоос гаргуулан авч бүртгэл мэдээллийн нэгдсэн системд бүртгэсэн байна.

Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 148 иргэнд 34.752.000 төгрөг, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 44 иргэнд 88.000.000 төгрөг, Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 46 иргэнд 100.000.000 төгрөг, нийтийг хамарсан ажил зохион байгуулах хөтөлбөрийн хүрээнд 302 иргэнд 81.988.800 төгрөг, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний төсөлд 60 иргэнд 12.200.000 төгрөг, нийт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд 7228 иргэнд 649.690.045 төгрөгийн санхүүжилтийг олгосон.

Улсын болон орон нутгийн төсвөөс халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж хөнгөлөлтийн үйлчилгээг давхардсан тоогоор 21746 иргэнд үзүүлж 7 тэрбум 406 сая 503 мянган төгрөгийн олголтыг хийсэн.

Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газрын 2016 оны 11-р сарын 04-ны А/32 дугаар тушаал, Хүүхдийн асрамж халамжийн төвийн үйл ажиллагаанд нөхцөл байдлын үнэлгээ хийх тухай ажлын удирдамжийн дагуу Нарны хүүхдүүд, СОС хотхоны төвүүдэд үнэлгээ хийх ажлыг аймгийн ГБХЗХГазраас зохион байгуулж үнэлгээг Хүүхдийн асрамж халамж, хамгааллын үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 5852:2008 стандартын 89 үзүүлэлтээр дүгнэж ажиллаа.

Мөн асрамж халамжийн төвүүдийн чадварын мэдээллийг 9, хүүхдүүдийн мэдээллийг 20 үзүүлэлтээр дүгнэж, Нарны хүүхдүүд хотхон 98.8%, СОС хүүхдийн хотхон 95.5%-тай дүгнэлээ.

Тайлант хугацаанд нийт 18 хүүхдэд кейс үйлчилгээг хүргэж хариу үйлчилгээ үзүүлж, 28 үйл ажиллагаа зохион байгуулж, 408 насанд хүрэгч, 642 хүүхэд нийт 1050 иргэнийг хамруулж, 52 байгууллагатай хамтран ажилласан.

5.Үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтцийн салбарын бодлогын хүрээнд:

 

Бодит үйлдвэрлэлийн салбарын хүрээнд2016 оны аймгийн болон орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн тодотгол, 2017 оны төсвийн төслийг аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн нэгдсэн хуралдаанаар батлууллаа.

Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 4400,5 сая.төгрөгийн төсөвт өртөгтэй /шилжих хөрөнгө оруулалтаар 20 төсөл, 99 төсөл арга хэмжээ/ нийт 119 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээс 116 төсөл арга хэмжээ хэрэгжиж, 3 төсөл арга хэмжээ / АЗДТГазрын дэргэдэх цайны газрын засварын ажил 7,8 сая.төгрөг, 16 давхрын байрны урд авто замын уулзварын гэрлэн дохио 10,0 сая.төгрөг, Олон улсын чанартай төв авто замын доогуур нүхэн гарц гаргах ажлын зураг төсөл / Алтан сагс, ХААН банк / 50,0 сая.төгрөг бүхий 3 төсөл арга хэмжээ хэрэгжээгүй байна. Үүнээс Шилжих хөрөнгө оруулалтаар өмнө онд гүйцэтгэсэн 975,0 сая.төгрөгийн төсөвт өртөгтэй 20 төсөл арга хэмжээний гүйцэтгэлд 897,1 сая.төгрөг, шинээр эхлэх 3191,5 сая.төгрөгийн төсөв өртөгтэй 99 төсөл арга хэмжээний гүйцэтгэлд 2158,1 сая.төгрөгийн санхүүжилтийг олгож, ажлын гүйцэтгэл 95 хувьтай байна.

ОНХС-ийн хөрөнгө оруулалтаарөссөн дүнгээр 4087,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 98 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж, ажлын гүйцэтгэл 97,0 хувьтай байна. Үүнээс: Шилжих хөрөнгө оруулалтаар 476,3 сая.төгрөгийн төсөвт өртөгтэй 45 төсөл арга хэмжээний гүйцэтгэлд 407,5 сая.төгрөг, шинээр эхлэх 3621,4 сая.төгрөгийн төсөвт өртөгтэй 53 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээс 3201,9 сая.төгрөгийн төсөвт өртөгтэй 44 төсөл арга хэмжээний ажлыг хийж гүйцэтгэж, ажлын гүйцэтгэлд 2902,7 сая.төгрөгийн санхүүжилтийг олгоод байна. Энэ онд шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 9 төсөл арга хэмжээ хэрэгжээгүй байна.

Сангийн яамнаас тус аймгийн ОНХСанд нийт 3295,3 сая.төгрөгийн санхүүжилт олгохоос 100 хувь санхүүжилтийг олгож, өмнөх оны үлдэгдэл болон энэ онд олгосон санхүүжилтээс нийт гүйцэтгэгч байгууллагуудад 3310,2 сая.төгрөгийн санхүүжилтийг олгож өнөөдрийн байдлаар дансны үлдэгдэл 798,0 сая.төгрөг байна.

Хонгор сумын 14-р сургуулийн дотуур байрны 165,4 сая төгрөгийн төсөвт өртөгтэй дээвэр, сантехникийн засварын ажлыг “Өвсний үндэс” төслөөр хэрэгжүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас орон нутагт эрх шилжиж ирсэн Дархан сумын 4-р цэцэрлэгийн бохир усны шугамын 14,9 сая төгрөгийн төсөвт өртөгтэй засварын ажлыг 100 хувь гүйцэтгэн байнгын ашиглалтанд хүлээн авч холбогдох материалыг Сангийн яаманд хүргүүлэв.

Дархан сумын 5-р баг брак байрны тохируулга хаалт хийх ДДСүлжээ ХК-ийн 100 хувь гүйцэтгэсэн 1,7 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг байнгын ашиглалтанд хүлээн авлаа.

Дархан сумын 1-р багт “Вэст Күй” ХХК-ийн гүйцэтгэсэн өндрийн 3 ширхэг гэрэлтүүлэг угсрах ажлыг ашиглалтанд, Ус цаг уур орчны шинжилгээний албанд 2016 оны ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 24 ширхэг пуужинг хүлээх ажлуудыг тус тус хийж гүйцэтгэлээ.

Дархан сумын 10-р багт 7,7 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Шүүдэр гранд ХХК-ийн гүйцэтгэсэн нийтийн орон сууцны 113 ширхэг давхар дундын гэрэлтүүлэг, 87 ширхэг орцны гадна гэрэлтүүлэгийг, Хонгор сумын тохижилтын ажлын хүрээнд 4 хэсэг газарт Пи Си Эф ХХК-ийн гүйцэтгэсэн авто замын засвар шинэчлэлтийн ажлуудыг тус тус ашиглалтанд авлаа.

Аймгийн хэмжээнд “Малчид, үйлдвэрлэгчдээс- хэрэглэгчдэд” худалдаа, үйлчилгээний нэгдсэн арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний хүрээнд малчид, үйлдвэрлэгчдээс хүнс, барааны нийт 203 төрлийн бүтээгдэхүүнээр 53 иргэн, аж ахуйн нэгжүүд оролцож нийт 23,8 сая төгрөгийн борлуулалт хийж, мөн өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн харилцан солилцох буюу /бартер/-аар худалдах, худалдан авах нөхцлийг бүрдүүлж өгснөөр нийт 10 иргэн, аж ахуйн нэгжүүд 820,0 мян.төгрөгийн 13 төрлийн бараа, бүтээгдэхүүнээ харилцан солилцох замаар худалдаа үйлчилгээ хийсэн байна.

Хонгор, Дархан сумаас малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхээр нийт 28 малчин өрх 6,7 тн махыг дунджаар 1кгнь 2500-4000 төгрөгөөр, сүү, цагаан идээг дунджаар 1кг-нь 1000-10000 төгрөгөөр хэрэглэгчдэд худалдаалж нийт 23,1 сая.төгрөгийн борлуулалтыг хийсэн. Мөн нако түлшийг 4 тн, 30 шуудай хивгийг малчид, хэрэглэгчдэд үйлдвэрийн үнээр борлууллаа.

Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Швейцарын холбооны улсын гадаад яамны харьяа Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой бичил уурхай” төслийн 4 дэхь үе шатны хүрээнд 2017 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах саналыг хүргүүллээ.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Кевин Галлахераар ахлуулсан баг Дархан-Уул аймагт хүрэлцэн ирж ИТХ-ийн дарга, аймгийн Засаг даргын орлогч болон ХХААГазар, МСҮТөв, аймгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Дархан Минж ХХК, Дархан Нэхий ХК, Уул уурхай эрчим хүчний политехник коллежийн төлөөллүүдтэй уулзаж Монгол улсад ажлын байр нэмэгдүүлэх, Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртөгийн сүлжээг хөгжүүлэх нь төсөл (SECiM C2)-ийн тухай саналаа солилцлоо.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын чиглэлээр Аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй. Энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан малчид, мал бүхий өрхүүд мал нядалгаа, махны нөөцийн судалгааг гаргахад Орхон сумын 8 малчин өрхийн 13 тн, Шарын гол суманд 11 ширхэг адуу гулууз, 75 ширхэг үхрийн гулууз, 395 ширхэг хонины гулууз, 206 ширхэг ямааны гулууз нийт 687 ширхэг гулууз мах нөөцөлсөн байна.

ХХААХҮЯ-нд сумын мал тооллогын урьдчилсан дүнгээр энэсарын 18-ны байдлаар 291,4 мянган толгой мал үүнээс 0.08 мянган толгой тэмээ, 15.2 мянган толгой адуу, 44.8 мянган толгой үхэр, 143.2 мянган толгой хонь, 88.2 толгой ямааг тоологдсон байна.

ХХААХҮЯ-ны ажлын хэсэг тус аймгийн Хонгор, Орхон сумдын мал, тэжээвэр амьтны тооллогын ажлын явц, өвөлжилтийн цаг үеийн нөхцөл байдалтай газар танилцаж, тулгамдаж буй асуудал цаашид авах арга хэмжээний талаарх санал, бодлоо солилцлоо.

Малчид бэлтгэсэн өвснийхөө 0,49 хувь буюу 36,9 тн зарцуулсан байна. Малчдаас 116,3 тн өвс, 21,5 тн хивэг, 8,2 тн будаа нэмж авах захиалгыг гаргасан байна.

Монгол улсын Засгийн газрын 322 дугаар тогтоолын дагуу Сумын аюулгүй нөөц бүрдүүлэлт хангалтгүй байгаа сумдууд өөрсдийн бололцоогоо ашиглан нэмж өвс, тэжээл худалдан авах чиглэл өгч ажиллаа.

Мөн сумын аюулгүй нөөцийн бүрдүүлэлтэд 40 тн өвс, 6,5 тн хивэг, дулаан хувцас 14 ширхэг, 3 шуудай лаа, 75 ширхэг зузаан бээлий, 2 хайрцаг төлийн нэмнээ, 3 хайрцаг шүдэнз нөөцийг бүрдүүлсэн байна.

Мал эмнэлгийн чиглэлээрХонгор суманд бог малын гоц халдварт цэцэг өвчин гарсантай холбогдуулан Аймгийн Онцгой комиссын хурлаас өгөгдсөн чиглэл, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 07 тоот албан даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар голомтын бүсэд байгаа 3 өрхийн 882 толгой малд цэцэг өвчнөөс сэргийлэх тарилга вакцин хийж, өвчний 2 голомтоос ил шинж тэмдэгтэй 336 толгой хонийг зохих журмын дагуу устгалд хамруулаад байгаа бөгөөд шинэ голомт нэмж гараагүй, цэцэг өвчний дэгдэлтийг голомтонд нь таслан зогсоох арга хэмжээг авч ажиллаж байна.

“Бог малын цэцэг өвчинтэй тэмцэх хүний нөөцийг чадавхыг сайжруулах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр“Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн” зохион байгуулж 136 үйлчилгээ эрхлэгчдийг оролцуулан санал, зөвлөмж гаргалаа.

Үндэсний худалдаа хоршоо үүсч байгуулагдсаны 95 жилийн ойн арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэгт орж ажиллан худалдагчийн ур чадварын уралдааныг зохион байгуулж 15 худалдагч өрсөлдөж 3 худалдагч амжилттай оролцож ивээн тэтгэгч байгууллагын шагнал гардууллаа.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын салбарын хүрээндДархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны А/399, А/248, А/238, А/419, А/247, А/407 А/436, А/425 захирамж шийдвэрийг үндэслэн нийт 30 иргэн, аж ахуй нэгж байгууллагатай газар эзэмшүүлэх гэрээ хийж улсын бүртгэлд бүртгэсэн. Дархан сумын Засаг даргын А/220, А/269, А/270 тоот газар өмчлүүлэх тухай захирамжийг үндэслэн 25иргэний материалыг Улсын бүртгэлийн дэвтэрт бүртгэж баталгаажуулав.

Газрын төлбөрийн орлогоос энэ сарын 21-ны өдрийн байдлаар өссөн дүнгээр 553,7 сая төгрөг, гүйцэтгэл 84.9 хувьтай байна.

Газрын дуудлага худалдаа, газрын суурь үний орлогоос 200 сая төгрөгийн орлого оруулахаас энэ сарын 21-ны өдрийн байдлаар өссөн дүнгээр 206.45 сая төгрөгийн төвлөрүүлж, гүйцэтгэл 103,2 хувьтай байна.

Аймгийнхэмжээнд энэ онд 261 иргэнд 50,36 га газрыг өмчлүүлж, газар өмчлөлийн биелэлт 19 хувьтай байна.

Дархан-Уул аймгийн хэмжээнд газар өмчилж авах тухай өргөдөл гаргасан иргэдийн тооөссөн дүнгээр 22772 иргэн,үүнээс Засаг даргын захирамжаар 12708 иргэдэд 1427,20 га газрыг өмчлүүллээ. Энэ нь нийт хүн амын 13,6 хувьд газар өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн байна.

Байгаль орчны салбарын хүрээндДархан, Орхон суманд түлшний мод бэлтгэх эрхийн бичиг нийт 60 ширхэгийг олголоо. Энэ сарын 16-ны байдлаар иргэдэд түлшний зориулалтаар 6310 м.куб мод, хэрэглээний зориулалтаар 1618 м.куб мод бэлтгэх эрхийн бичиг авсан.

БОАЖЯам, Монголын ой мод үйлдвэр эрхлэгчдийн холбоо, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран “Ойн тогтвортой менежмент-бидний зорих ирээдүй мөн” сэдэвт Архангай, Өвөрхангай, Увс, Сэлэнгэ, Төв, Булган аймгийн ойн мэргэжлийн байгууллагуудын 70 гаруй хүнийг хамруулсан бүсчилсэн сургалт, уулзалтыг зохион байгууллаа. Сургалтаар ойн мэргэжлийн байгууллагуудад тулгарч байгаа асуудал, ойн талаар баримталж байгаа дүрэм, журам, зарим зүйл заалтанд өөрчлөлт оруулах талаар санал хэлэлцэж БОАЖЯаманд уламжилахаар шийдвэрлэлээ.

Засгийн газрын 2012 оны 255 дугаар тогтоолын дагуу тус аймагт сум дундын Ойн анги байгуулахаар аймгийн ИТХТ-дийн 2016 оны 120 дугаар тогтоол, ойн ангийн бүтэц, орон тоо батлах тухай аймгийн Засаг даргын А/480 дугаар захирамжаар шийдвэрлүүлж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

  • Дархан сумын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхүүдийг 333 ширхэг бүрэн шаталттай, утаагүй зуухаар ханган нийлүүлэхэд бэлтгэн баг бүрээс судалгаа авч, багийн Засаг дарга нартай гэрээ байгуулж Дархан сумын 5, 6, 7, 8, Малчин багийн иргэдэд бүрэн шаталттай, утаагүй зуухийг нийлүүлээд байна. Тус зуухний үнийг БОАЖЯамнаас 50 хувь, Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас 20 хувь тус тус хөнгөлж үлдсэн 30 хувийг төлөх замаар гэрээний үндсэн дээр зуух нийлүүлэх ажлыг зохион байгууллаа.

6.Хяналт шалгалтын чиглэлээр

Төлөвлөгөөт бус шалгалтаар Аймгийн МХГ, СХЗХ, ХЭАХН-тэй хамтран “Савласан бүтээгдэхүүн болон хатуу түлш нүүрсний шуудайны стандартын хэрэгжилтийг шалгах” удирдамжийн хүрээнд 7 ААНБ, 98 лангуу түрээслэгч, 1-13-р багийн нүүрс шуудайлан зарж байгаа 7 цэгт төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн. Шалгалтаар Дархан тээвэр ХХК-ийн Дархан захад лангуу түрээслэгч 5 иргэний 2, 3, 5 кг-р савласан элсэн чихэр 50-100 граммаар, цагаан будаа 100-250 граммаар дутуу савлагдсан зөрчил илэрсэн. Нийт 120 кг уутыг нэг бүрчлэн задалж зөрчлийг газар дээр нь арилгуулж, 5 иргэнд нийт 100000 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч ажиллаа.

Аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Дархан сумын төрийн өмчийн 21 цэцэрлэгт төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх хамтарсан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэв. Шалгалтанд хамрагдсан цэцэрлэгүүдээс 1, 3, 7, 8, 10, 13, 15, 18, 21, 22 дугаар цэцэрлэгүүдэд нийт 33 хүүхэд бөөстсөн тохиолдол илэрч, хүүхдүүдийг гэр бүлийнхэнд мэдэгдэж, гэрт нь буцаах арга хэмжээ авсан. Шалгалтын явцад 17 цэцэрлэг, 4 салбар цэцэрлэгийн 47 бүлгийн 246 хүүхэд толгойн үзлэгээр бөөс илрээгүй. Шалгалтаар нийт 62 зөрчил илрүүлсний 90.3%-ийг арилгууллаа. Шалгалтанд хамрагдсан нийт 21 цэцэрлэгт бөөс өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн байгууллагын эрүүл ахуй, ариун цэвэр, халдвар хамгааллын байдалд тавих дотоод хяналтыг сайжруулах тухай нэг төрлийн нийт 21 зөвлөмжийг хүргүүлж биелэлтийг хангуулж ажиллаа.

Малын гоц халдварт хонины цэцэг өвчний талаарДархан-Сэлэнгэ чиглэлийн Хөтөл, Буурал хангай 40-ын постын шалган нэвтрүүлэх товчоогоор дамжин өнгөрөх тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэж буй мал, мах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд хяналт тавихаар 2016 оны 12 сарын 09-ний 20.00 цагаас 2016 оны 12 сарын 30-ний өдрийн 08.00 цаг хүртэл 24 цагаар ажиллах хуваарийг батлуулан ажиллаж байна. Буурал хангай, Хөтөл постоор нийт 768 тээврийн хэрэгслээр хонь, ямаа, адуу үхрийн 864 гулууз мах, үхэр, адуу, хонины 1658 кг мах тээвэрлэгдэж ирсэний 432 гулууз мах 1,2 тн дайвар бүтээгдэхүүн, 58 толгой амьд мал 3239 арьс шир нэхий мал эмнэлгийн ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээтэй тул нэвтрүүлж 281 гулууз мах, 65 кг мах, 4 дайвар бүтээгдэхүүн мал эмнэлэг ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй тул буцаасан.Тайван бус бүс нутаг Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумаас тээвэрлэгдэж ирсэн хонь ямааны 150 гулууз махыг буцаасан.

  • Худалдааны газруудад хийсэн шалгалтаар авсан арга хэмжээЭнэоны 12 сарын 07-ны 18 цагийн үед нийт 6 ААН /хүнсний зах, олон улсын худалдааны төв, хиамны цех/-д махны гарал үүсэл, хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар урьдчилж утсаар мэдэгдэж зөвлөгөө өгсөн. Нийт хүнсний 3 зах, мах махан бүтээгдэхүүний 5 цех, худалдааны 6, Ундрам тэс ХХК-ийн цайны газар шалгалтанд хамрагдав. Худалдааны 9 газарт худалдаалагдаж буй хонь, үхэр, ямаа, адууны нийт 7239.5 кг мах, дайвар бүтээгдэхүүний 6067 кг мах махан бүтээгдэхүүн мал эмнэлэг ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээтэй байна. Мал эмнэлэг ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй 1172.5 кг махыг ХХААГ-ын мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээний итгэмжлэгдсэн явуулын лаборатори, МХГ-ын лабораторит хими, нян судлалын шинжилгээ хийлгэхээр хүргүүлэв.

Урьдчилан сэргийлэх хяналтаар: “Эрүүл хүүхэд-Эрүүл хүнс” сарын аяны хүрээнд Шинэ жилийн баяр болохтой холбогдуулан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх Номинтавтрейд ХХК, Тээвэр Дархан ХК-ийн Дархан захад лангуу түрээслэгч 23 иргэн, шинэ захад лангуу түрээслэгч 9 иргэн, Мөнххалдун ХХК-ийн ОУХТ-д лангуу түрээслэгч 29 иргэн, хүнсний бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч 13 ААН хамрагдлаа. Шалгалтаар нийт 136 зөрчил илрүүлсний 78%-ийг арилгуулж, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хаяг шошгогүй царцаамаг, даршилсан ногоо, кремтэй бүтээгдэхүүн, хиам, элэгний нухаш, зайдас зэрэг 13 төрлийн 95 кг 455.0 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг буцаалт хийлгэж, хэрэглэх хугацаа дууссан, өнгө үнэрт нь өөрчлөлт орсон 2 кг хиам, 0.9 кг бялууг газар дээр нь устган илэрсэн зөрчлийг арилгуулж, 13 ААН, 61 иргэнд Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, Зөрчлийн тухай (Захиргааны хариуцлагын тухай) хуулийн талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв. “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгын зөрчил”-ийн судалгааг хийхэд жижиглэн савласан жигнэмэг, чихэр, хатаасан жимс зэргийг шошгожуулаагүй, 3 ААН-ийн үйлдвэрлэсэн 3 төрлийн мах, махан (“нарийн” хиам, элэгний нухаш, зайдас), 4 цехийн үйлдвэрлэсэн 3 төрлийн кремтэй, 2 ААН-ийн үйлдвэрлэсэн бялуу, бялууны төрлийн бүтээгдэхүүн нийт 10 нэр төрлийн бүтээгдэхүүн шошгогүй, үйлдвэрлэсэн огноогүй, хадгалах нөхцөл, хугацааг буруу бичсэн байна.

  • Хяналтанд нийтийн хоолны чиглэлээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа нийт 6 ААН хамрагдлаа. Шалгалтаар нийт 25 зөрчил илрүүлсний 56%-ийг арилгуулж, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Хоолны газрын нийтлэг журмын талаар болон хоол хүнсний гаралтай хордлого халдвар гарахаас урьдчилан сэргийлж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцад ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулаагүй, хортон шавьж мэрэгчийн устгал, халдваргүйжүүлэлтийг хийлгээгүй, хүнсний түүхий эд бүтээгдэхүүн
  •  
  • ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР