Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Дархан-уул аймгийн засаг даргын тамгын газрын 2017 оны 01 дүгээр сарын мэдээ

2022.10.01
97 үзсэн

2017.01.31                                                                                                                                Дархан

1.Удирдлага, зохион байгуулалтын талаар

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал, шуурхай хурал хуваарийн дагуу хуралдаж цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж ажиллалаа. Аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн 1 удаа, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал1 удаа, шуурхай хурал 5 удаа хуралдаж цаг үеийн байдалтай холбоотой 43 асуудлыг хэлэлцэн хуралдаж аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, төрийн болон төсвийн байгууллагын удирдлагуудад чиглэл өгөн ажиллалаа.

Аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтэс, агентлагийн дарга нар 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2017 оны үр дүнгийн гэрээгээ байгууллаа.

“Малчдад туслах 1000 төгрөг”-ийн аяныг зохион байгуулж аймгийн хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагуудад уриалга гаргаж нийт 40 гаруй байгууллага нэгдэж цугларсан хандивыг 2017 оны 02 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд малчдад хүргэхээр зорьж ажиллаж байна.

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх зорилтыг Төрийн албан хаагчдыг чадавхижуулах, ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх замаар Төрийн албаны тухай хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг сайжруулах, Шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх 2 үндсэн зорилтыг дэвшүүлсэн бөгөөд зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлууллаа.

Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг 01 дүгээр сарын 12-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга, Төлөөлөгч нарт танилцуулж төрийн үйлчилгээний нэгдсэн төвд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжөөр хангаж, урсгал зардлыг төсвийг шийдвэрлэлээ.

Аймгийн Засаг даргын иргэдтэй хиийх уулзалтыг 02 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж уулзалтаар аймгийн Засаг даргын 200 хоногт хийсэн 200 ажлын тайланг иргэдэд танилцуулахаар ажиллаж байна.

Аймгийн Онцгой комисс энэ сарын 26-ны өдөр хуралдлаа. Засгийн газрын 286 дугаар тогтоолын зудыг үнэлэх шалгуураар үнэлэхэд хэмжилт хийсэн ихэнх цэгүүдэд “Цагаан зудтай” гэж гарсан байна.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хотын Гадаад хэрэг эрхлэх газраас ирүүлсэн урилгын дагуу аймгийн Засаг дарга У Хай хотод 2017 оны 01 дүгээр сарын 13-16-ны өдрүүдэд айлчиллаа. Айлчлалын үеэр аймгийн Засаг дарга болон У Хай хотын дэд дарга Лин Тао найрсэг хамтын ажиллагаа хөгжүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.

2.Эдийн засгийн бодлогын хүрээнд

 

Орон нутгийн болон тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын төсвийн гүйцэтгэлийн 2016 оны 12 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээг боловсруулж, нэгтгэн Сангийн яам, аймгийн цахим хаяг http;//darkhan.gov.mn, аймгийн ЗДТГ-ын төсөв санхүүгийн ил тод байдлын самбарт тус тус байршуулж, төсвийн ил тод байдлыг хангаж ажиллалаа.

2016 оны 12 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр орон нутгийн төсвийн нийт орлого өссөн дүнгээр 21,199.8 сая төгрөг төвлөрөхөөс 21,996.2 сая төгрөг төвлөрч, орлогын төлөвлөгөө 103.8 хувь буюу 796.3 сая төгрөгөөр давсан дүнтэй байна.

Орон нутгийн төсвийн зохистой тэнцвэрийг хангах, зарлагын үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийн менежерүүд, нягтлан бодогч нарын хүлээх хариуцлагыг өндөржүүлэх арга хэмжээний хүрээнд төсөв санхүүгийн холбогдох хууль эрх зүйн болон мэдээ, тайлан гаргалт, төрийн сангийн төлбөр тооцоо гүйцэтгэсэн байдал, аудит, санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, актын барагдуулалтын талаар сургалт зохион байгуулж нийт 164 хүн хамрууллаа. 2016 оны төсөв, санхүүгийн ажил дүгнэж аймгийн Засаг даргын А/503 тоот захирамжаар 60–аас доош оноо авч хариуцлагагүй ажилласан 11 нягтлан бодогчдод арга хэмжээ авч, 75-95 оноо авсан 44 нягтлан бодогчдыг үндсэн цалингийн 40-80 хувиар шагнаж урамшуулахаар шийдвэрлэлээ. Мөн аймгийн Засаг даргын захирамжаар төсвийн байгууллагын 6 захирал, эрхлэгч нарт 2016 оны 4 дүгээр улирлын урамшууллаас нэг сарын буюу 15 хувийн урамшууллыг хасах арга хэмжээг авч ажиллаа.

2016 оны сүүлийн хагас жилийн орон нутгийн төсөв 13777,0 сая төгрөг, зарлагын гүйцэтгэл өссөн дүнгээр 15029,0 сая төгрөг буюу эхний хагас жилд дутуу олгосон 1252,0 сая төгрөгийн санхүүжилтийг нэмж олгосон байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаар орон нутгийн төсөв 74,6 сая төгрөгийн өртэй байсныг барагдуулан оны эцэст өр төлбөргүй ажиллаа. Тусгай зориулалтын шилжүүлгийн 4 сайдын багцаар 89 байгууллагад 15141,2 сая төгрөгийг санхүүжилтийг батлагдсан төсвийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн олгож ирлээ. 2016 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагууд нийт 1082,5 сая төгрөгийн өр төлбөр гарч холбогдох дээд шатны байгууллагад удаа дараа асуудал тавьж хөөцөлдсөний үр дүнд оны эцэст батлагдсан төсвийн хүрээнд урсгал өр төлбөргүй ажиллаа.

Санхүүгийн тайлан тушаах 2319 байгууллагаас 499 байгууллагын тайланг хүлээн авч хянаж баталгаажууллаа. Тайлан хүлээн авалтын ирц 21.5%-тай байна.

2017 оны 01 сарын 24-ны өдрийн гүйцэтгэлийн мэдээгээр татварын орлогоор тухайн сард орон нутгийн төсөвт 1,662.4 сая төгрөг төвлөрүүлэхээс 544.1 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөний гүйцэтгэл 32.7 хувь буюу 1118.3 сая төгрөгөөр тасарсан дүнтэй байна.

Сангийн сайдын 2016 оны 17 дугаар тушаалаар баталсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн орлогоос орон нутгийн хөгжлийн санд олгох шилжүүлэг тооцох аргачлал”-ын 2.3-т заасны дагуу улсын төсөвт төвлөрсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2016 оны 4 дугаар улирлын орлогын мэдээг Сангийн яамнаас ирүүлсэн аргачлалын дагуу шинэчлэн тогтоосон хувь болох 10 хувиар тооцоход 2016 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн татварын төрлийг 317.2 сая төгрөгөөр давуулсан байна.

2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн байдлаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх хүсэлт ирүүлсэн нийт 1169 иргэний 693.6 сая төгрөгийн материалыг хүлээн аваад байна.

2016 оны 4-р улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2864 тайлан хүлээн авахаас 531 хүлээн авч тайлангийн ирц 18.5 хувь, цалин хөлс түүнтэй адилтгах орлогын албан татварын 3476 тайлан хүлээн авахаас 2735 тайлан хүлээн авч тайлангийн ирц 78.7 хувь, хувь хүний орлогын албан татварын тайлан 3423 тайлан ирүүлэхээс 1288 тайлан хүлээн авч 37,6 хувь, НӨАТ-ын 12 сарын тайлангийн 83.4 хувийг тус тус хүлээн аваад байна.

Аймгийн Захирагчийн албанаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 34 СӨХ-ын санхүүгийн баримтад татварын ногдол, төлөлтийн талаар татварын хяналт шалгалт хийхээс 14 СӨХ-ыг шалгаж, 3 СӨХ-д шалгалт дуусч, “Дарханцэций” ХХК, “Ворлддейти” ХХК-нийг татварын хяналт шалгалтад хамруулж нийт 5 татвар төлөгчдөөс 145,340.2 мянган төгрөгийн зөрчил илрүүлэн 10,859.8 мянган төгрөгийн нөхөн татвар, хүү торгууль ногдууллаа.

3.Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд:

Монгол Улсын шинэ, ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд 01 дүгээр сарын 13-ны өдөр Ардын их хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх уулзалт арга хэмжээг аймгийн ИТХ-ын ажлын албатай хамтран зохион байгууллаа.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаагаас ирүүлсэн албан бичгийн дагуу тус хуулийн төсөлд санал авах ажлыг зохион байгуулж саналыг нэгтгэн ажиллаж байна.

Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын даргын 01-74 дүгээр тушаалуудын эрх зүйн үндэслэлийг хянан шалгаж 9 зөрчил илэрснийг арилгуулахаар зөвлөмж хүргүүллээ.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу салбарын санд бүртгэлтэй байгаа захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрүүдийг хянан үзэж аймгийн Засаг даргын 2004 оны 07, 2008 оны 66 дугаар захирамжууд Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтад нийцээгүй байгаа тул хүчингүй болголоо.

Хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах талаар ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, сургалтын менежер, шүүхийн шинжилгээний алба болон аймгийн ЗДТГ-ын албан хаагчдад, 27 эрх бүхий албан тушаалтанд цахим сургалтыг зохион байгуулж, 2017 онд ХАСХОМ гаргах албан тушаалтнуудын нэрсийн жагсаалтыг Авлигатай тэмцэх газарт хүргүүллээ.

Архивын тасгаар 173 иргэний лавлагаа хүсэлтийг хүлээн авч 189 хөмрөгийн 356 хадгаламжийн нэгжээс холбогдох лавлагаа мэдээллийг шүүж, цалингийн тодорхойлолт 38, баримтын хуулбар 88, баримт шилжиж ирээгүй болон шүүгээд олдоогүй тодорхойлолт, байгууллагын нэрийн өөрчлөлт 82, орон нутгийн лавлагаа 16 нийт 224 лавлагаа мэдээлэл тус тус олгож, 202.000төгрөгийн орлогыг төрийн санд төвлөрүүллээ.

Архивын эрэлт хайлтын автоматжуулсан програмд 49 дүгээр хөмрөгийн 12 хадгаламжийн нэгжийн 2713 хуудасны 16127заалтыг тодорхойлон бичилт хийлээ.

Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХК, Улсын бүртгэлийн хэлтсийн нийт 52 албан хаагчид “Баримт бичгийн стандарт”, “Төрийн албан хэрэг хөтлөлт” сэдвээр сургалт зохион байгууллаа. Хөмрөг үүсгэгч 1 байгууллагад газар дээр нь байгууллагын архив, хадгаламжийн сангийн нөхцөл байдлын талаар мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгч, 11 байгууллагын 32 хэвлэмэл хуудсанд хяналт тавьж, хэвлэх зөвшөөрөл олгов.

Улсын бүртгэлийн чиглэлээр иргэний бүртгэлийн үйлчилгээг3850 иргэн, 2 ААНБ-д, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн чиглэлээр1012 мэдүүлэг хүлээн авч 975 иргэн, 37 ААНБ-д, Хуулийн этгээдийн чиглэлээр 75 ААНБ-д, Бүртгэлийн хяналтын чиглэлээр 222 иргэнд үйлчилгээ үзүүлж, нийт 4825 иргэн, 336 аж ахуйн нэгжид улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлсэн байна.

Согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын архи согтууруулах ундааны худалдаа үйлчилгээнд хяналт шалгалт хийх зорилгоор аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/20 тоот захирамжаар 3 өдөр архи согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулахгүй байх шийдвэрийг гаргуулан өдөр тутмын хяналтыг тавьж ажиллалаа.

Иргэд аж ахуйн нэгж, байгууллага албан тушаалтнаас 761 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авñíààñ гэмт хэргийн шинжтэй 117 дуудлага мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж шийдвэрлэлээ. Хүний амь нас хохирсон хэрэг учрал 6, бусдын биед гэмтэл учруулсан 19, хулгай 25, булаалт 1, танхайрах 10, бусад төрлийн гэмт хэрэг 47 бүртгэгдсэнийг шалгалаа.

Дархан хот руу орж гарах авто замууд, иргэд олноор цуглардаг газрууд болох мод, хүнс, барааны захууд, томоохон худалдаа үйлчилгээний төвүүд түүхий эдийн цэгүүд болон хотын захын хэсгийн гэр хорооллууд төмөр зам, авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр 2 алба хаагч үүрэг гүйцэтгэх хугацаандаа нийт 358 зөрчлийг илрүүлэн зарлан мэдээлж 240 жолоочид 1.200.000 төгрөгийн торгууль оногдуулж 80 жолоочид сануулах арга хэмжээ авч тээврийн хэрэгслийн болон жолоочийн лавлагаа 118 өгч, камерын бичлэг шүүлгэх 15 иргэний өргөдөл, хүсэлтийг хүлээн авч хариу өгч ажиллалаа.

2017îíû 01-ð ñàðä саатуулах байранд 429 иргэнийг õ¿ëýýí авч саатуулсан ба гудамж талбай олон нийтийн газраас 198, ахуйн дуудлагаар 211, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 11, баар цэнгээний газраас 6, аж ахуйн нэгж байгууллагаас 3 ба үүнээс эмэгтэй 29 тус тус албадан саатуулагдсан байна. Эрүүл мэндийн газрын сэтгэц наркологийн тасаг, кама сервис ХК-тай хамтран саатуулагдсан болон баривчлагдсан 45 иргэнд архины хор уршгийн талаар 3 удаагийн сургалтыг зохион байгууллаа.

“Машины толь хучлага”, “Хулгай”, “Хяналт”, “Хүнсний дэлгүүр”, “Орцны жижүүр” зэрэг 5 удаагийн арга хэмжээг зохион байгууллаа.

Улаанбаатар хотод “Найрсаг” нэртэй архийг ууж хүний амь нас эрстсэнтэй холбогдуулан хүн амыг энэхүү архийг хэрэглэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйлчилгээг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 20-ны өдрийг дуусталх хугацаанд түр хориглох тухай аймгийн Засаг даргын захирамж гаргуулав. Энэхүү түр хугацааны хоригийн талаарх мэдээллийг хэвлэлийн бага хурал болон орон нутгийн ТВ-үүдэд мэдээлэл өгөх замаар ард иргэдэд сэрэмжлүүлэг хүргүүллээ.

Засаг даргын А/20 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд согтууруулах ундааны худалдаа үйлчилгээнд хяналт тавьж 370 ААНБ-д шалгалт явуулж “Найрсаг” нэртэй 17 ширхэг архи хураан холбогдох газарт шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн.

4.Нийгмийн бодлогын хүрээнд:

Боловсрол, соёл, урлагийн чиглэлээрУлсын Их хурлын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилгаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Залуучуудын боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж хэлэлцүүлэгт Дархан, Шарын гол, Хонгор, Орхон сумын залуучуудын төлөөлөл болон хэлтэс, агентлагийн удирдлагаас бүрдсэн 120 гаруй хүн оролцлоо. Хэлэлцүүлэг нь 2017 онд залуучуудад чиглэх үйл ажиллагааны төлөвлөгөө, оюутны хөгжлийн зээл, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн асуудал, Залуучуудын хөгжлийн тухай хуулийн төслийн танилцуулга сэдвүүдээр мэдээлэл өгч залуучуудын төлөөлөлтэй хамтран санал солилцсон байна.

БСУГ-ын 3,2 сая төгрөгийн санхүүжилтээр аймгийн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж буй багш нарт хөтөлбөр боловсруулах арга зүй, эсээ бичих арга зүй, цахим хичээл бэлтгэх арга зүй, анги удирдах урлаг, сургалтын идэвхтэй аргууд, илтгэл бичих, судалгаа хийх арга зүй сэдвүүдээр чадваржуулах сургалтыг зохион байгуулж, сургалтад нийт сургуулийн өмнөх боловсролын 59 багш, ерөнхий боловсролын сургуулийн 118 багш, нийт 177 багш хамрагдсан байна. Сургалтын үр дүнг тодорхойлох санал асуулгыг авахад нийт багш нарын 90 хувь нь энэхүү сургалт багш нарт арга зүйн дэмжлэг үзүүлж чадсан, үр дүн, ач холбогдолтой байсан гэж үзсэн байна. Мөн багш нарын арга зүй технологийг сайжруулах, чадавхижуулах 3 удаагийн сургалтыг дизайн технологи, мэдээллийн технологи, англи хэл, сургуулийн өмнөх боловсролын 130 багшид зохион байгуулсан байна.

СӨББ хариуцсан мэргэжилтэн, эрхлэгч, арга зүйч нарын хамтарсан баг нийт 21 цэцэрлэгийн 136 багшийн хичээл, сургалтын үйл ажиллагаанд сууж зөвлөн туслах ажлыг хийж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх бүтээлийн үзэсгэлэнгийн арга хэмжээг зохион байгуулсан байна.

Дархан сумын Жигүүр цогцолбор сургуулийн дэргэд шинээр баригдаж байгаа 100 ортой цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэлийн гэрээний дагуу 2017 оны 01-р сарын 13-ны өдөр улсын комисст хүлээлгэн өглөө.

Нийгмийн даатгалын хуучин байрыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглах засварлах ажлын зураг төсвийг хийлгэж, худалдан авах өртгийг орон нутгщгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтад тусгуулахаар ажиллаж байна.

Дархан сум Энэрэл цогцолбор сургуулийн халаалт доголдож зүүн жигүүр халахгүй байсныг шуурхай арга хэмжээ авч дулааны шугамын ялтсан халаалтын дулаан солилцуурын засвар шинэчлэлтийн ажлыг хийж байна.

Дархан сумын 8 дугаар цэцэрлэгийн өөрийн нам даралтын зуухны сэлгээ зуухны халаалтын системд доголдол гарч гэмтсэнийг засварлан арга хэмжээ авч хэвийн ажиллагаанд орууллаа.

Дархан сумын 18, 15 дугаар сургуулиудын халаалтын системийн шахалтын насос гэмтсэнийг шинээр авч тавиулан холбогдох зардлыг тухайн байгууллагууд өөрсдийн төсвийн зардлаар шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн соёл урлагийн байгууллага нь энэ сард нийт 645 уншигч, 1879 иргэнд 2988 ном хэвлэл олгосон байна. Аймгийн музейд Үндсэн хууль баталсан Дарханы Ардын Их Хурлын депутатуудын буланг шинээр байгуулж олон нийтийн хүртээл болголоо. Тус буланд депутатуудын гэрэл зураг, гар бичмэл, урилга, товч танилцуулга, хурал чуулганд оролцож байсан үеийн түүхэн гэрэл зургууд, цүнх зэрэг олон сонирхолтой үзмэрүүд дэглэгдсэн байна

Эрүүл мэнд, спортын чиглэлээрХүйтний эрч чангарч томуу, томуу төст өвчнөөр 0-15 насны хүүхдийн дундах өвчлөл ихсэж байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын А/36 тоот захирамжаар 2017 оны 02-р сарын 08-ны өдрийг дуустал аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сурагчдын дунд хичээлээс гадуурх арга хэмжээ зохион байгуулахгүй байх зохицуулалтыг хийлээ.

Эрүүл мэндийн газар, Боловсрол соёл урлагийн газар хамтран Дархан сумын нийт 8 цэцэрлэгт хүүхдийн ирцийн тандалт, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор явуулж буй үйл ажиллагаатай танилцаж, тандалт үнэлгээ хийж, арга зүйн зөвлөмжийг 24 бүлгийн 48 багшид 3 чиглэлээр 15 төрлийн зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг НЭМТ-ийн эмч, арга зүйч нар зохион байгуулж 39 сургууль, цэцэрлэгийн нийт 1494 багш ажилчид, 111 иргэд хамрагдаж, “Цэгчилсэн иллэг, томуугаас сэргийлье” гарын авлага материалыг 249 иргэнд тараасан байна.

Томуугийнөвчлөл, хүндрэлихэвчлэн0-5 насныхүүхдийгхамарчбайгааучирцэцэрлэгийнбайгууллагынирцийнмэдээндтогтмолтандалтыг хийжбайна. 2017 оны 01 дүгээрсарын 16-ны өдрийн байдлаар сургууль, цэцэрлэгийн сурагчдын өвчлөл 7,9 хувьтай өмнөх үзүүлэлтээс 0,2 хувиар буурсан байна.

Томуугийн өвчлөл нэмэгдсэнтэй холбоотой УИХ гишүүн Д.Хaянхярваагийн илгээсэн хүүхдийн утлагын аппаратыг 5 Өрхийн эрүүл мэндийн төвд тус бүр 1, Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 2-ыг тус тус хүлээлгэн өглөө. Мөн эмийн сангуудаас ирсэн 200.000 төгрөгийн дархлаа сэргээх эм бэлдмэл болон 3 нэр төрлийн 420.000 төгрөгийн /улавч, малгай, маск/ хандивыг 5 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт хүлээлгэн өглөө.

Амбулаторидсуурилсантомуугийнхаруулдантандалтын 9 нэгжүүдэд 4 дүгээр долоохоногтнийт 10817 хүнүйлчлүүлсний 510 (4.7%) нь томуу төст өвчинтэйгэжоношлогдон, 10,000 хүнамд 52.6 тохиолдолбүртгэгдсэнбайна.

Японы Засгийн газрын дэмжлэгтэйгээр Токио дах Халдвар судлалын үндэсний хүрээлэн, дэлхийн эрүүл мэндийн байгууллагын томуугийн лавлагааны төвөөс нийлүүлж буй молекул биологийн оношлогооны тоног төхөөрөмжийг эрүүл мэндийн газарт хүлээлгэн өгсөн байна.

2017 оны 1 дүгээр сарын байдлаар Дархан-Уул аймгийн тамирчид улсын чанартай 5 тэмцээнд оролцож нийт 1 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн байна. ОХУ-ын Якутын Саха хотод зохион байгуулагдсан бөхийн чөлөөт барилдааны олон улсын тэмцээнд 20 багийн 260 гаруй тамирчид өрсөлдөж, Монгол улсын Дархан-Уул аймгийн Ё.Батдархан дасгалжуулагчтай баг тамирчид 2 алтан, 1 мөнгөн, 3 хүрэл медаль хүртсэн амжилттай оролцлоо.

Дархан-Уул аймагт Футзалын хөл бөмбөгийн ”Үндэсний цом – 2017” анхдугаар тэмцээн 1 дүгээр сарын 16-23-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын А/09 тоот Захирамжийн дагуу А.Түвшинбат даргатай салбар хороог байгуулж, Монголын хөл бөмбөгийн холбоотой хамтран зохион байгууллаа. Тэмцээнд нийт 18 аймгийн 250 тамирчид оролцон, тэмцээний аваргын алтан медаль цомын эзнээр С.Жаргалсайхан дасгалжуулагчтай Дархан-уул аймгийн баг тамирчид, мөнгөн медалийг Дорноговь аймгийн баг тамирчид, хүрэл медалийг Дорнод аймгийн баг тамирчид тус тус хүртлээ.

Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний чиглэлээрЖижиг дунд үйлдвэрийг дэмжих “Дархан-Уул” төвийг түшиглэн хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг борлуулах, борлуулалтыг дэмжих худалдааны цэгийг нээх арга хэмжээг зохион байгууллаа. Тус цэгт 40 аж ахуй нэгж, иргэний 50 орчим нэр төрлийн бүтээгдэхүүний борлуулалт хийж байна.

Дархан сумын ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж буй “Халуун хоол” хөтөлбөр үргэлжлэн явагдаж 116 иргэнийг хамрууллаа. Үүнээс орц, хонгил, траншейнд болон хүнд нөхцөлд амьдарч байгаа 14 иргэнийг түр байршуулах байранд байршуулж байна.

Дархан сумын 7 дугаар багийн зорилтод бүлгийн иргэдэд зориулсан “БАГААРАА ХАМТДАА” аяныг 2017 оны 01 дүгээр сарын 23-28 ны өдрүүдэд зохион байгуулж 67 төрлийн халамжийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр, ажил зуучлал, шинэ ажлын байрны бүртгэл, халуун хоол хөтөлбөрийг үргэлжлүүлэх ажлын хүрээнд ажилласан.

2017 оныэхний 1 сарынбайдлаарнийгмийндаатгалынсангуудад 2,7 тэрбумтөгрөгхуримтлуулахаас 2,3 тэрбумтөгрөгхуримтлуулж 85,2 хувиар төлөвлөгөөг биелүүлсэн байна.

2017 оны 1 дүгээр сарын байдлаар 13580 тэтгэвэравагчдад 3,9тэрбумтөгрөгийнтэтгэврийг, хөдөлмөрийн чадваралдалтынтэтгэмжид 23 иргэнд 1,9 сая төгрөг, Жирэмсэн амаржсаны тэтгэмжид 26 иргэнд 7,9 саятөгрөг, оршуулгын тэтгэмжид 28 иргэнд 28,0 сая төгрөгийг, үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчинийн сангаас Хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжид 81 иргэнд 33,6 сая төгрөгийг, сувиллын зардалд 1122 иргэнд 252,6 саятөгрөгийг, ажилгүйдлийн даатгалын сангаас 188 иргэнд 77,7 сая төгрөгийг тус тус олгож зарцуулсан байна.

5.Үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтцийн салбарын бодлогын хүрээнд:

Бодит үйлдвэрлэлийн салбарын хүрээнд2017 онд ОНХСангийн 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээний санал, Аймгийн төсвийн 4,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээний саналыг тус тус боловсруулж Төсвийн ерөнхийлөн захирагчид танилцуулж 2017 оны төсвийн тодотголд оруулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

Боловсрол,соёл,шинжлэх ухаан,спортын сайдын багцаас Дархан-Уул аймагт хуваарилагдсан 140.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Од” цогцолбор сургуулийн дээвэр засварын ажлыг 100.0 сая төгрөг, 18-р сургуулийн барилгын дулааны узелийн /ялтсан дулаан солилцуур/ засварын ажлыг 40.0 сая төгрөгөөр хэрэгжүүлэх саналыг хүргүүлэв.

Концессын гэрээгээр Дархан сумын 5 баг 25 цэцэрлэгийн барилгын 1,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг байнгын ашиглалтанд хүлээн авлаа.

Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар: Аймгийн Цагдаагийн газарт хяналтын 12 ширхэг багаж тоног төхөөрөмжийг нийлүүлэх Ай Си Ай систем Монголия ХХК-тай 33.0 сая.төгрөгийн гэрээ байгууллаа.Шинэ хуучин Дарханыг холбосон 2,4 км авто замын зорчих хэсэг, тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохио, гэрэлтүүлгийн ажлыг байнгын ашиглалтанд хүлээн авлаа. Алтанбалыш ХХК-ийн гүйцэтгэж буй Монгол алтны уулзварыг Биржийн уулзвартай холбох 0,172 км авто замын шинэчлэлийн, мөн Дархан хотын доторх хяналтын камерын засварын ажлыг гүйцэтгэж буй Интер секьюрити сервис айди маркет ХХК-иудын ажлуудыг хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж, гэрээний хугацааг сунгах ажлыг хийж гүйцэтгээд байна.

Аймгийн ОНХСангийн хөрөнгө оруулалтаар: Дархан сумын 15 багийн 4 хэсэг газарт 94 ширхэг лед гэрэлтүүлэг шинээр суурилуулах ажлыг 134,6 сая.төгрөгөөр гүйцэтгүүлэхээр И Пи ЭС групп ХХК-тай гэрээ байгууллаа.2016 онд хийгдсэн Аймгийн болон ОНХСангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй хөтөлбөр, төсөл арга хэмжээний ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан аж ахуйн нэгж байгууллагуудын гэрээг дүгнэж, бүртгэлжүүлэх, эзэнжүүлэх арга хэмжээг авч ОНХСангийн хөрөнгөөр 1,9 тэрбум төгрөг, Аймгийн төсвийн хөрөнгөөр 1,2 тэрбум төгрөг, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 111,2 сая.төгрөгийн хөрөнгийг аж ахуйн нэгж, байгууллагуудын хөрөнгө бүртгэлд тусгуулах ажлыг хийж гүйцэтгэлээ.

Дархан орон нутгийн зам тээвэр ОНӨААТҮГ-ын бүтэц орон тоог Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулан батлууллаа.

Улсын аварга малчин, улсын аварга тариаланч, улсын аварга тариаланч хамт олонд нэр дэвшүүлж ирүүлсэн малчид, тариаланчдын холбогдох материалыг Засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлж, “Улсын сайн малчин”-аар Хонгор сумын малчин Х.Уайхан, Дархан сумын малчин Б.Хаянхирваа, Орхон сумын малчин С.Гантөмөр, “Улсын аварга тариаланч”-аар Хонгор сумын тариаланч Н.Болдбаяр, Орхон сумын тариаланч Б.Жаргалсайхан, “Улсын аварга тариаланч хамт олон”-оор Хонгор сумын Өглөгчийн хэрэм ХХК-ийг тус тус дэмжиж ХХААХҮЯ-нд хүргүүллээ.

“Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж” сэдэвт сургалтыг Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс, аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим, Органик монгол хөдөлгөөнтэй хамтран 2017оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Органик хүнсний тухай хууль”-ийн талаар мэдлэг олгох сургалтыг явууллаа.Мөн Органик бүтээгдэхүүнийг баталгаажуулалт, холбогдох стандартууд, бүтээгдэхүүнийг хөгжүүлэх боломж, олон улсын туршлага, гадаад зах зээл дээр эрэлттэй байгаа органик хүнс, бүтээгдэхүүний талаар мэдээлэл хийв.Сургалтад хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 80 аж ахуйн нэгж байгууллага, иргэд /тухайлбал хүнсний үйлдвэр, газар тариалан, зөгий, тахианы аж ахуй, фермер/ хамрагдав.

Дархан-Уул аймгийн өвсний аюулгүйн нөөц болох 92 тн өвсийг сумдад хуваарилах, малчдад олгох ажлыг зохион байгуулж энэ сарын 13-ны байдлаар Дархан, Орхон, Хонгор сумдад 2000 гаруй боодол өвсийг малчдад борлуулж, нийт 7,4 сая.төгрөгийг хөдөө аж ахуйн нэмэлт санхүүжилтийн дансанд төвлөрүүлсэн.

Дархан сумын гэр хорооллын айл өрхүүдэд бүрэн шаталттай утаагүй сайжруулсан зуух хөнгөлөлттэй үнээр 285 ширхэг зуухыг Рояал Өүшн” ХХК, 48 ш зуухыг “Их тэнгэрийн хүч” ХХК-иуд тус тус нийлүүлэхээр гэрээ байгуулж, нийт 333 зуух нийлүүлэхээс өнөөдрийн байдлаар худалдан авах гэрээ байгуулсан144 иргэдэд бүрэн шаталттай зуухыг нийлүүллээ.

СӨХ-дын гүйцэтгэх захирал нартай цаг үеийн асуудлаар шуурхай хурлыг зохион байгуулсан. Тус хурлаар аймгийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн хүрээнд “Миний гэр-Миний байр”, “Тохилог хороолол” төслүүдийг боловсруулах талаар танилцууллаа.

Салбар зөвлөл, мастер холбоод ажиллах журмын дагуу ажлаа эрчимжүүлэх, СӨХ-дийн судалгааг гаргаж, шаардлагатай байгаа асуудлыг хэлэлцлээ. Үүнд: Хорооллын дунд нийт 39 байрны орчимд 39 хогны сав, инженерийн шугам сүлжээний засвар хийх шаардлагатай 41 байрны 77 блок, нийтийн зориулалттай орон сууцны дээврийн засварыг 41 байрны 73 блокод хийхээр тус тус нарийвчилсан судалгааг гаргалаа.

Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн /МСӨХДЗ/ гүйцэтгэх захирал М.Галбаатар Дархан-Уул аймагт үйл ажиллагаа эрхэлж байгаа 35 СӨХ-дын удирдлагуудтай уулзаж СӨХ-ийн үйл ажиллагааг хэрхэн сайжруулах, цаашид Засгийн газраас баримталж байгаа бодлого, МСӨХДЗ-өөс авч байгаа арга хэмжээ зэрэг сэдвүүдээр ярилцаж цаашид хамтарч ажиллахаар харилцан тохиролцлоо.

Нийтийн зориулалттай орон сууцыг хувьчилж авах шаардлага хангасан 102 иргэнд аймгийн Засаг дарга бөгөөд Орон сууц хувьчлах товчооны даргын 78-83 тоот тогтоолоор /нийт 6 тогтоол/ орон сууцыг хувьчилсан байна.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын чиглэлээр 2016 оны мал, тэжээвэр амьтны тооллогоор нийт 323,6 мянган толгой мал үүнээс 0,09 мянган толгой тэмээ, 16,9 мянган толгой адуу, 48,9 мянган толгой үхэр, 161,9 мянган толгой хонь, 95,8 толгой ямааг тоологдож өмнөх онтой харьцуулахад 12 хувь буюу 35,3 мян.толгойгоор 5 төрөл дээрээ өслөө. Тэжээвэр амьтан 48 өрх, 1 аж ахуйн нэгжид 1083 толгой гахай, 81 өрх, 3 аж ахуйн нэгжид 1470 бүл зөгий, 5 өрх 26 толгой туулай, 147 өрх, 2 аж ахуйн нэгжид 17664 толгой шувуу тоологдлоо.

Аймгийн хэмжээнд сүүний үхрийн 41, махны үхрийн 6, нарийн, нарийвтар ноост хонь 1, бүдүүн, бүдүүвтэр ноост 2, тахиан 1 аж ахуйн нэгж, гахай 12 иргэн, туулай 1 иргэн, зөгийн 7 аж ахуйн нэгж, хоршоо 78 иргэн үйл ажиллагаагаа явуулж 12 тн гахайн мах, 3 тн шувууны мах, 5050 мянган ширхэг өндөг, 13835 кг зөгийн балыг тус тус үйлдвэрлэсэн байна.

Аймгийн нийт нутгаар битүү цасан бүрхүүл тогтож, хөдөө аж ахуйд цаг агаарын байдал сөргөөр нөлөөлж, өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаатай холбогдуулан малчдын түвшинд Хонгор, Орхон, Шарын гол суманд нийт 2957 ширхэг буюу 83,2 тн мах бэлтгэсэн байна. Үүнд: 2,5 тн адуу, 14,4 тн үхэр, 41 тн хонь, 25,3 тн ямааны махны нөөцтэй.

Мал эмнэлгийн чиглэлээрХонгор сумын хонин сүрэгт цэцэг өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтын арга хэмжээг зохион байгуулж 273 өрхийн 45331 толгой малыг хамрууллаа. Тус суманд тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг татан буулгасан.

Олон улсын худалдааны төв,” Цуурай цо”, “Саран эх“ үйлчилгээний төвийн мах, сүүний лангуу түрээслэгчдийн мах, сүүнд өдөр бүр үзлэг хяналтыг тогтмолжуулан ажиллаж байна.

“Бог малын цэцэг өвчинтэй тэмцэх хүний нөөцийг чадавхыг сайжруулах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын салбарын хүрээндГазар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлт гаргасан 5 иргэн, талбайн хэмжээ өөрчлөх 1 аж ахуйн нэгжийн газрын асуудлыг шийдвэрлэн, гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгэв.Газар эзэмших хугацаа дууссан, газрын төлбөр төлөөгүй, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй 25 иргэнд аймгийн Засаг даргын 2016 оны 497 захирамжийн дагуу утсаар мэдэгдсэн. Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах 3, эрх шилжүүлэх 24, талбай өөрчлөх 4, газар өмчлөх 5, зориулалт өөрчлөх 1, эрх сэргээх 22 нийт 59 иргэн аж ахуйн нэгжийн өргөдөл хүсэлтийг хүлээн авч, газрын эрх зүйн харилцааг хянан шийдвэрлэх комиссын хурлаар хэлэлцүүллээ.

Байгаль орчны салбарын хүрээндБОНХЯ-ны сайдын А-05 тоот журмын дагуу байгалийн нөөц баялгийн ашиглалт, нөхөн сэргээлтэд технологийн хяналт тавих, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг тодорхойлох, үнэлгээ дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдаж 9 ААНБ-ын 2016 онд байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийгдсэн ажлууд болон 2017 онд байгаль орчны чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, 8 ААНБ-ын төлөвлөгөөг баталж, 1 ААНэгжийн төлөвлөгөөг дараагийн хурлаар дахин хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

Хонгор сумын Хүйтний гол, Домогтын дээд хэсэг, Моностой амны эхэнд ойн нэн ховор, туурайтан амьтдад биотехникийн арга хэмжээ авч, нэмэлт тэжээл болох 250 кг хужир, 250 боодол өвсийг амьтдын гүйдэл, бэлчээрийн болон гол тархац газар болох 3 цэгт байршуулах ажлыг зохион байгууллаа.

Аймгийн хэмжээнд уул уурхай болон бусад арга хэмжээний улмаас эвдрэлд өртөж эзэнгүй орхигдсон талбайн нэгдсэн тооллого хийх ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулан ажиллаж байна.

6.Хяналт шалгалтын чиглэлээр

Төлөвлөгөөт бус шалгалтаар Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй нийт 457 аж ахуй нэгжид шалгалтыг зохион байгуулсан.

Аймгийн Засаг Даргын А/446 дугаар захирамжаар Авто үйлчилгээний байгууллагуудад Стандарт хэмжил зүйн хэлтэс, Шударга өрсөлдөөнийг зохицуулах газрын Дархан салбар, Аймгийн татварын хэлтэс, Цагдаагийн газар, Захирагчийн алба зэрэг газруудтай хамтран Авто үйлчилгээ ангилал ба Ерөнхий шаардлага MNS5025:2010, ЗТБХБСайдын баталсан Авто үйлчилгээ байгууллагад ангилал тогтоох журмын хэрэгжилтэд 25 ААНБ, 15 иргэний үйл ажиллагаанд шалгалт хийж, 78 зөрчлийг арилгуулах талаар мэргэжлийн зөвлөгөө өгч, шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил, арилгах арга зам сэдвээр сургалтыг стандарт хэмжил зүйн хэлтэстэй хамтран явуулж 42 инженер техникийн ажилтан, албан хаагчид оролцсон.

Аймгийн Засаг Даргын А/07 захирамжаар Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг орон нутгийн өмчтэй тээврийн хэрэгслийн ашиглалт, техникийн бүрэн бүтэн байдал, техникийн нөхцөл шаардлага, техникийн оношлогоонд хамрагдалт, хувийн хэргийн хөтлөлт, засвар үйлчилгээ чанар, гражийн галын аюулгүй байдал зэрэгт тооллого явуулж, нийт 56 байгууллагын 168 тээврийн хэрэгслийг тооллого хийлээ.

Импортын хяналтаар: Дархан Нэхий ХК, Мон маг ХХК-ий ОХУ-аас импортолсон 60 тн химийн хорт болон аюултай бодис, 198.4 тн тэсэрч дэлбэрэх бодисонд 4 удаагийн хяналт хийж зөрчил илрээгүй тул шийдвэр олгон ажиллаа.

Экспортын хяналтаар: Батбуудай, Газар өгөөж, Сүмбэркоммодитиз, Өнгөт хийц, Дархан Меат фүүдс ХХК, Дархан Нэхий ХК-ий БНХАУ, ОХУ, Итали улсад экспортолсон 6110 тн рапс, 51 тн нэг удаагийн савхны бэлдэц, 350 тн адууны мах, 8650 ш үхрийн хагас боловсруулсан хөх ширэнд ачилтын үед хяналт тавьж ажиллав. Мөн Дархан Нэхий ХК-ий Итали, Тайланд улсад экспортлох 5860 ш үхрийн хагас боловсруулсан хөх шир, Дархан Минж ХХК-ий Голланд улс руу экспортлох 920 ш зүймэл нэхий бүтээгдэхүүн, Эко бал ХХК-ий БНХАУ-д экспортлох 2 тн зөгийн балнаас тус бүр дээж авч холбогдох лабораториудад хүргүүлэн ажиллав.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР