Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага эрх зүйн үндэслэл:

2022.10.01
128 үзсэн

“Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн 4.3, 4.7, 4.8 дахь заалт, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 11, 12, 13, 14 дүгээр зүйл, 16 дугаар зүйлийн 16.2.5 дахь заалт
“Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хууль”-ийн 35 дугаар зүйлийн 35.2, 35.3 дахь заалт
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 49 дүгээр тогтоол

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

Бүрдүүлэх материалын жагсаалт Тайлбар
1 Тусгай зөвшөөрөл хүссэн албан тоот Эрхлэх үйлчилгээний төрөл, оноосон нэр, байршил, хаяг, харилцах утас, факсыг тодорхой дурдах
2 Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3 Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчын үйлдвэрлэл, үйлчилгээнд хийсэн эрсдэлийн үнэлгээ
4 Аймгийн Стандартчилал, хэмжилзүйн төвөөс худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийсэн гэрчилгээний хуулбар
5 Аймгийн Онцгой байдлын газраас тухайн үйлчилгээний газрын галын аюулгүй байдлын талаар гаргасан дүгнэлтийн хуулбар
6 Тухайн үйлчилгээний барилгын батлагдсан зураг төсөл, барилгыг хүлээн авсан улсын комиссын актын хуулбар