ДАРХАН-УУЛ АЙМАГ
ЗАСАГ ДАРГЫН 3АХИРАМЖ
2020 оны 08 сарын 14 өдөр Дугаар 01/А/279 Дархан
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн
хугацааг сунгах, шинээр олгох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “а”, 29.2, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.7, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3, 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт,Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10/04 дүгээр тогтоолоор батлагдсан ”Дархан–Уул аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Улсын Онцгой комиссын 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаар хуралдааны тэмдэглэлийн 3.1 дэх хэсэг, Аймгийн Онцгой комиссын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 20 дугаар хуралдааны тэмдэглэлээр өгөгдсөн үүрэг чиглэлийн дагуу согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийн хугацааг нь сунгах аж ахуйн нэгжүүдийн нэрсийг 1 дүгээр хавсралтаар, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацааг нь сунгах аж ахуйн нэгжүүдийн нэрсийг 2 дугаар хавсралтаар, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгох аж ахуйн нэгжүүдийийн нэрсийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Аж ахуйн нэгжүүдийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацааг нь 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл байхаар тогтоосугай.
3.Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын үйлдвэрлэл, дэд бүтэц, хот төлөвлөлт, хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч /Т.Ганболд/, Дархан сумын Засаг дарга /Б.Азжаргал/, Хонгор сумын Засаг дарга /Т.Атархишиг/ , Орхон сумын Засаг дарга /Б.Алтансарнай/, Шарын гол сумын Засаг дарга /Д.Амарсанаа/, Цагдаагийн газрын дарга /цагдаагийн хурандаа Х.Алтанхуяг/, Онцгой байдлын газрын дарга /хурандаа С.Пүрэвсамдан/, Мэргэжлийн хяналтын газрын дарга/Д.Бат-Эрдэнэ/, Стандарт, хэмжилзүйн хэлтсийн дарга /И.Алтанцэцэг/, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга /З.Нэргүй/, аймгийн Татварын хэлтсийн дарга /Х.Оюунцэцэг/ нарт тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА С.НАСАНБАТ