Мон

Хүртээмжийн тохиргоо

  • Өндөр ялгаралтай
  • Заагчийн хэмжээ томруулах
  • Үсгийн хэмжээ томруулах
  • Мөр хоорондын зай нэмэх
  • Үсэг хоорондын зай нэмэх

Төрийн бус байгууллага байгуулах зөвлөгөө

2022.10.01
91 үзсэн

Монгол Улсын иргэн, төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд төрийн байгууллагаас зөвшөөрөл авахгүйгээр өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс дангаараа буюу хамтран төрийн бус байгууллага байгуулах эрхтэй
Үүсгэн байгуулагчдаас төрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж байгууллагын дүрмийг баталснаар төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсанд тооцох бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ.

Төрийн бус байгууллагын дүрэмд дор дурдсан зүйлийг тусгана:
1/ төрийн бус байгууллагын нэр, хаяг;
2/ төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан он, сар, өдөр;
3/ төрийн бус байгууллагын зорилго;
4/ төрийн бус байгууллагын бүтэц, хяналтын тогтолцоо;
5/ удирдах зөвлөлийн эрх хэмжээ;
6/ удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний доод, дээд хязгаар;
7/удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх журам, бүрэн эрхийн хугацаа;
8/ удирдах зөвлөлийн жилд хуралдах хурлын тооны доод хязгаар;
9/ удирдах зөвлөлийн хуралдааныг хүчинтэйд тооцох ирц;
10/ удирдах зөвлөлийн хуралдаанаас шийдвэр гаргах журам;
11/төрийн бус байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах нөхцөл, журам, энэ тохиолдолд хөрөнгийг хэрхэх тухай ;
12/ дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, журам